Нийгмийн

Энэ хаврын түймэрт 41 гэр, 75 малын хашаа, 5932 бог, 391 бод мал өртсөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2722 га, хээрийн 686,182 га талбай, 41 гэр, хоёр автомашин, зургаан мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button