УИХ-ын гишүүн Б.Бейсений туслах ТӨҮГ-ын захирал болов

“Монгол-Кувейтын Байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирлаар Б.Бейсен гишүүний туслах Асхарын Айбек томилогджээ.
Түүнийг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 194 тоот тогтоолоор томилсон байна.
А.Айбекийн хувьд, 1991 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг Нийгмийг ажилтан мэргэжлээр төгссөн. 2020-2025 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүн Б.Бейсений туслахаар ажилласан. 2024 оноос Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй юм.
Тус төв нь, Байгаль орчин аялал жуучлалын судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа, жишиг эко аялал жуулчлалын мэргэшсэн үйлчилгээг олон улсын жишигт хүргэн тэдэнтэй өрсөлдөх чадвар бүхий байгууллага байх зорилгоор байгуулагдсан.
Кувейт улсын Засгийн газар Монгол Улсад нийт 78.04сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл, 13.7сая орчим ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.
78.04 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр,
- 1996-2010 онд Дархан-Эрдэнэт хотын хоорондын 181км авто зам,
- Эрдэнэт-Булган-Уньтын хоорондын 146км авто зам,
- Уньт-Тариалан сум хооронд 88км авто зам, нийт 415км авто замыг барихад 58.26сая ам.доллар,
- Тайширын Усан цахилгаан станцыг барихад зориулж 19.78сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус тус олгосон байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЯАХ ВЭ? КУВЕИТЫН ТЭР ИХ АЛТНААС ЖААХНЫГ АЦРААД ХОЁУЛАА ХУВААЖ АВАХ ЮМ УУ? ИДЛЭГ ШОНХРООР ОРОЛДОЖ БОЛОХГҮЙ ЭНЭ ШОНХОР ШУВУУ БОЛ ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛЧУУДЫН СҮЛД ХИЙМОРЬ ЛУНДААГ ТЭЭЖ ЯВДАГ ШУВУУ ШҮҮ.