БНХАУ АНУ-аас шингэрүүлсэн хий худалдаж авахаа зогсоосон нь урт хугацааны үр дагавартай

БНХАУ АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий (LNG) худалдан авах нь сүүлийн 10 долоо хоногийн турш зогссон болох нь тээвэрлэлтийн тоо баримтаас ил болжээ. Энэ нь БНХАУ АНУ-ын LNG-д 49 хувийн гаалийн татвар оноосонтой холбоотой юм. Ийнхүү худалдан авалт зогсож буй нь АНУ-БНХАУ-ын худалдааны дайныг хурцатгасан дахин нэг явдал боллоо гэж “Financial Times” мэдээлжээ.
Хамгийн сүүлд БНХАУ-ын Фужиан мужид 69 мянган тонн LNG тээвэрлэсэн онгоц очсон байна. Тарифаас өмнө өөр нэгэн онгоц БНХАУ-руу гарсан байсан ч гаалийн татвар хэрэгжилтээс өмнө очиж чадаагүй тул тарифаас зайлсхийхийн тулд Бангладеш руу чиглэсэн юм.
Шингэрүүлсэн байгалийн хий зогссон нь Доналд Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байх үетэй төстэй ч гэсэн шинжээчид энэ удаад үр дагавар нь илүү удаан үргэлжилнэ гэж анхааруулж байна. Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн ажилтан Анне-Софи Корбо хэлэхдээ БНХАУ-ын импортлогчид АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах шинэ гэрээ хийх магадлал бага гэжээ. Тэр “Урт хугацааны үр дагавар байх болно. Хятад LNG импортлогчид АНУ-аас худалдан авах шинэ гэрээнд гарын үсэг зурна гэдэгт би итгэхгүй байна” хэмээсэн байна.
Харин Бээжин Москватай эрчим хүчний харилцаагаа нэмэгдүүлж байна. ОХУ нь БНХАУ-ын гурав дахь хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэгч болсон. Хоёр улс мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэлэлцэж байгаа. БНХАУ-аас ОХУ-д суудаг Элчин сайд Жан Ханхуй “ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн импорт нэмэгдэх нь гарцаагүй” гэж хэлсэн юм.
“Сибирийн хүч-2” хийн хоолойг хэлэлцэж байгаа гэх ч хоёр тал бүтээн байгуулалтыг эхлүүлээгүй байгаа. “Financial Times” агентлаг өнгөрсөн жилийн зургаадугаар сард мэдээлэхдээ төсөл гацсан шалтгаан нь нийлүүлэлт болон үнийн тал дээр Бээжин үндэслэлгүй шаардлага тавьсан гэж Москва үзэж байгаатай холбоотой хэмээсэн.
Тус хийн хоолойг Монголоор дайруулна гэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хуралдаанаар хэлэлцэж байсан. Тэгвэл Хонконгийн "South China Morning Post" агентлаг өнгөрсөн жилийн наймдугаар сард "Монгол урт хугацааны төлөвлөгөөндөө оруулаагүй тул Сибирийн хүч 2 хийн хоолойн ирээдүй бүрхэг байна" гарчигтай нийтлэл оруулсан юм.
ОХУ-ын зүгээс Монголоор эсвэл, Казахстанаар дайруулах эсэх дээрээ эцэслэн тогтоогүй хэмээн дотоодын хэвлэлүүдэд бичиж буй. Тус улсын Энерги, санхүүгийн хүрээлэнгийн судалгааны захирал Алексей Бельгорьвийн үзэж буйгаар “Сибирийн хүч-2” төслийг Казахстанаар дайруулах хувилбар илүү боломжтой хэмээн ярьсан бөгөөд энэ нь бүс нутгийн хүн ам, үнэ, хэрэглээ илүү сайн нөхцөл хэмээсэн юм.
Эх сурвалж: Money Control
Б.БУЯНДОРЖ
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
С�##�га үүл барууны да�##�гавраар оросын эсрэг явдаг хорлон сүйтгэгч шүү
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
сүүлийн үед Монголын либер�##� үзэлтэй улс төрчид Оросоос зайгаа барьж Барууны т�##�ыг баримт�##�ж дэмжих болсон тул Хийн хоолойг Улс төржүүлж гацаах магадл�##�тай гэж Хятадын т�##� болгоомжилж байгаа гэж Шинжээчид тайлбарлаж байгаа,