Нийгэм мэдээ

"Дүнжингарав"-ын уулзвар дахь дэлбэрэлтийн хэргийг өнөөдөр шүүнэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд товлосон. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь /2025.03.06/ товлосон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг тодорхойгүй  хугацаагаар хойшлуулсан байдаг.

Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй өдийг хүрсэн.

Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлж байсан юм. Хуулийн байгууллагаас дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээллээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2025 11:11

АРАЙ ГОМДМООР ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ БИ Л ЛАВ ТОМ ХОХИРСООН ЗОВЛОН ТООЧЬЁО МАНАЙ НАЙЗ ОХИН БОЛ МИНИЙ БАЙР МАШААНД ТАТАГДАЖ Л НАДТАЙ БАЙСАН ХӨӨН.МИНИЙ МАШААН БАЙР ХОЁР СӨНӨХӨД ТЭР ХАМАГ ЮМАА БЛОКЛООД ТАГ АЛГА БОЛСООН ТЭГСЭН ЯАВ МАНАЙ АЖЛЫН ЗАЛУУ ЧИ ОДОО НЭГ НАЙДВАРТАЙ ХҮҮХЭНТЭЙ ХҮҮХЭНТЭЙ УНТАХ УУ? ГЭХЭЭР НЬ ТЭГЬЕЭ ГЭЛЭЭ ТЭГСЭН ХӨӨРХИЙ НАРМИЙЧИХААД НӨГӨӨХ ДАРВАЙТАЛ ИНЭЭГЭЭД ОРООД ИРЖ БАЙГАА ЮМ ДАА.НАМАЙГ ХАРЧИХААД ЗОГ ТУССАНАА ӨӨ ХАЙРАА САЙН УУ? ГЭЖААГААШТ ТЭГТЭЛ ХӨӨРХИЙ МИНЬ ЭНЭ ТЭНД ГУСУУЛААД ТАВ ГУРВАН ЦААС ОЛЖ АМЬДАРДАГ ХҮҮХЭН БОЛЦОН БАЙГАА ЮМ ДАА.ГОМДМООР БАЙГАА БИЗ НАДТАЙ НЭГ ШӨНӨЖИН ЮУ ЯАЖ ХОНОЧИХООД ЯВСАН ХАМГИЙН АЙМААР НЬ НАДАД ТОРГОН ӨМД ӨМСҮҮЛЧИХӨӨД ДАНСАНДАА ХЭДЭН ЦААС АВААД ДАРВАЙТАЛ ИНЭЭГЭЭЛ ЯВСАН ШӨ ИНГЭЖ Л БИ ХОХИРСОН ЮМ ДАА ГОМДОЛТОЙ БАЙНА ДАА БИ ХОХИРОЛ ДЭЭРЭЭ ЭНЭ СҮЙТГЭЛЭЭ НЭМЖ НЭХЭМЖИЛНЭЭ ЯАДЫН

Холбоотой мэдээ

Back to top button