Журмаар зохицуулах агуулгад хууль өргөн барихаа больё, АН-ынхаан
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Батчимэг “Цахилгаан дугуй буюу суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийв.
Ингэхдээ цахилгаан дугуй унах насны хязгаарыг 16 болох, хэрэглээх хянах хасах бус насны ангилал болон хурдны зохицуулалтыг хуульд тусгах талаар хууль санаачлагч тайлбарласан
Уг нь нийслэлээс журам гаргаад зохицуулж болох агуулга дээр нэмэлт өөрчлөлт бүхий хуулийн төсөл өргөн бариад байх шаардлагагүй. Хэдийгээр суррон, цахилгаан скүүтерийн асуудлыг нийслэлийн хэмжээнд зохицуулах шаардлага үүсээд байгаа ч үүнийг холбогдох ЗЦГ эсвэл нийслэлийн холбогдох албанаас журам гаргаж даган мөрдүүлэх боломж бий.
Өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр ганцхан заалттай, давхардсан хууль өргөн барьж байсан удаатай.
Нийгмийн анхаарал татсан агуулга хэдий ч өргөн баригдаж байгаа хууль бүрийн ард цаг хугацаа, хөрөнгө төсөв зарцуулагддаг бөгөөд журмаар шийдэж болох агуулга руу намын бүлгээрээ шунгаж орохоо хэзээ болих вэ, АН-ынхаан.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль гаргах нь зөв. Дарга болгон дураараа журам гаргаад иргэдийн эрхийг ихээр зөрчиж байна
ЭНЭ АНИА ХЭН ЮМ ДУУЧИН БОНДГОР АГААГИЙН ЭГЧ НЬ ЮМ УУ? БОНДГОР АГАА ЦУГ ЯВААГҮЙ ЮМ УУ?
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!