Нийгэм мэдээ

Сонгуулиар хүний амийг хөнөөсөн П.Отгонбаатарын хорих ялыг бууруулж 10 жил болголоо

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг тус сумын МАН-ын ухуулагч П.Отгонбаатарын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан.

Тодруулбал, П.Отгонбаатар нь УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан аж.

Тус хэргийн анхан шатны шүүх хурал /2025-01-23/-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан байдаг.

Ингэхдээ П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллаж, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрлэсэн.

Гэтэл П.Отгонбаатар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Тухайлбал, П.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна хэмээн үзжээ. Харин түүнийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд оноосон 15 жилийн хорих ялыг 10 жил болгож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх болжээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
4 сар 22, 2025 09:48

...ЯМАР ХӨГИЙН ЮМ БЭ..

Зочин
Зочин
4 сар 22, 2025 09:49

4 жилийн дараа гараад ирэх юм байн�##�даа

Daoguang
Daoguang
4 сар 22, 2025 10:02

За яахав дээ төлөвлөөгүй, агшин зуурын явд�##� болсон юм чинь.

T1356
T1356
4 сар 22, 2025 11:35
Reply to  Daoguang

МАН-ын хулгайчаа, �##�уурчнаа өмөөрч байна уу, за яахав дээ, төлөвлөгөөгүй зодоон ч гэх шиг.

Зочин
Зочин
4 сар 22, 2025 12:39

ҮХСЭНИЙ ХОХЬ АМЬДЫН ЗОЛ БОЛЖЭЭ МОНГОЛД ХҮНИЙ АМЬ ҮНЭГҮЙ БОЛЖЭЭ ХАРААЛ ИДСЭН СОНГУУЛЬ НЭГИЙГ НЬ ШОРОНД НӨГӨӨХИЙГ ШОРООНД БУЛЛАА ЯМАР МУУХАЙ ЧИВЭЛТ ХОРВОО ВЭ? ӨВӨРХАНГАЙХАН ХҮНИЙ АМИАР СОНГУУЛЬ ЯВУУЛЛАА АРАВХАН ЖИЛ ШҮҮ ЭНЭ ГАРААЛ ИРНЭ ЭХНЭР НЬ БАС ГЭЦҮҮ БАЙГААШТ ҮТРЭЭНИЙ ХУУРИАШИЛТ ЯВАГДАЖ Л БАЙГААШТ БОЛЬ ТААНУУД

Тэрбиш Жамъянмядаг
Тэрбиш Жамъянмядаг
4 сар 22, 2025 13:47

Эрдэнэчимэгийн Баасанжарг�##� гээд давтан хар тамхи зарсан хүн ял багадаад бна.

Зочин
Зочин
4 сар 23, 2025 00:22

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

Холбоотой мэдээ

Back to top button