НИЙГЭМ
1,500 хүүхдийн сургуулийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,500 хүүхдийн суудалтай сургууль барьж буй.
Өнөөдрийн байдлаар сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлэл өглөө. Уг сургуулийн барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч Баянзүрх дүүрэгт хүн амын нягтаршил их, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.