Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төсвөөс цалинжихгүй" гэж гоёчлоод иргэншил, зээлээр итгэл алдсан Г.Амартүвшинг ₮230 тэрбум дээр суулгав


Дэлгэрэнгүй:

-Иргэншлээр итгэл алдаж, зээлээр улстөрөөс мултарсан ч сонгон шалгаруулалтгүй буцаж ирэв-

  • 2025.01.08-нд "Эрчист Монгол" ХХК байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан.
  • 2025.03.19-нд 44 компанийн хувьцааг эзэмших эрхийг “Эрчист Монгол” нэгдэлд шилжүүлэх тогтоол батлагдсан. 

Хамгийн гайхмаар нь УИХ-ын гишүүн асан Ганибалын Амартүвшинг Гүйцэтгэх захирлаар тавьчихсан явдал болов. Төрийн өмчийн нэр бүхий 44 компанийг "Эрчист Монгол” ХХК-иар дамжуулаад Г.Амартүвшин удирдана гэсэн үг. Нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой ч, шууд томилсон явдалд чамгүй шүүмжлэл хөврөөд байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө түүнтэй холбоотой хоёр ноцтой асуудал дэгдсэн.

Нэгт, иргэншлийн асуудал. 2007 оны нэгдүгээр сард Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй баримтууд дэлгэгдэж байв. Мөн “Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет”-ыг 2013 оны арван нэгдүгээр сарын 06 ны өдөр бөглөсөн хуудсууд хөвөрсөн. АНУ-ын иргэншлээс хасагдсан хүмүүсийн жагсаалтад нэр нь багтсан тухай ч дуулдсан. Гэхдээ энэ бүх мэдээллийг өөрөө үгүйсгэсэн. Яг таг нотолж чадаагүй учир тэгсхийгээд намжиж, өдгөө бараг мартагджээ. Ямартай ч олон нийтийн эргэлзээ тайлагдаагүй үлдсэн.

Тэгэхээс тэг гэсэн шиг УИХ-ын гишүүн болоод Нидерландаас Монголд суух Өргөмжит консулаар эхнэрээ томилуулсан.

Хоёрт, найзууддаа олгосон зээлийн асуудал. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ердөө зургаахан сар ажилласан. Хас банкны угшилтай хэд хэдэн хүнийг Хөгжлийн банканд авчирч, ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан нь байдаг. Гаргасан томоохон зээлүүд дунд найзуудынхаа хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл. Үүгээрээ Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар шүүхэд дуудагдаж, хэвлэлүүдээр бичигдэцгээж байлаа.

Г.Амартүвшин 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй, улстөрөөс мултарсан.


-40 гаруй компанийн жилийн орлого 23 их наяд бөгөөд 1 хувь нь Г.Амартүвшингийн зарцуулалтад ирнэ-

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр:

  • ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг,
  • СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн,
  • ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий,
  • ЭЗХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань,
  • ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицууулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар томилогдсон. Эдэн дээр Засгийн газрын хараат бус гурван гишүүн нэмэгдэнэ.

Г.Амартүвшингийн удирдлагад 60 гаруй хүн ажиллана. Мэдээж гурван нам төлөөллүүдээ "чихнэ". “Эрчист Монгол" ХХК-ийн ажилчид төрөөс, төсвөөс цалинжихгүй гэдэг мэдээллийг асар сайн цацав. Гэхдээ тийм биш л дээ. ТӨХХК-иадын менежментийн төлбөрөөр цалинжина. Өөрөөр хэлбэл харьяа компани тус бүрийнхээ орлогын НЭГ хувиар санхүүжнэ. Энэ нь төсвөөс санхүүжнэ л гэсэн үг.

Жишээ нь, 42 хуулийн этгээд 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Чингэхлээр орлогын буюу 23 их наядын нэг хувь нь 230 тэрбум төгрөг болж байна.

Одоогоор 44 компанийн эхний 27 буюу эрчим хүчний компаниудаас нэг хувийн менежементийн төлбөр авна гэх мэдээлэл дуулдав.


-Компаниуд IPO хийх, 50+1 төрд үлдээх, хувьчлах зэрэг асуудлуудыг шийднэ-

Ингэж их мөнгө атгаж байгаа 61 хүн яг юу хийх вэ гэдэгт анхааръя.

Ямартай ч, 44 компанийн эхний 27-д эрчим хүчний төрийн өмчит компаниуд эрэмбэлэгдсэн. Тэгэхээр Б.Чойжилсүрэнгийн удирддаг Эрчим хүчний яам, Т.Доржхандын удирддаг Эрчим хүчний үндэсний хорооны ажлуудыг хэрэгжүүлэх нь гэж ойлгогдоно.

Нэгэнт 100 хувь төрийн өмчит компани учраас хувьцаа нь нэрлэсэн үнээрээ байх бөгөөд “Эрчист Монгол” нэгдэл нь аль компанид IPO хийх, ашигтай ажиллуулахын тулд хэдэн хувийг нь хувьчлах талаар менежментийн бодлогыг нь боловсруулна. Салбаруудаар нь бүлэглэж хуваагаад, 50+1 хувийг нь төрд үлдээгээд, үлдсэнийг нь хувьчлах гэхчлэн гаргалгаанууд хийх аж.

Улмаар хувьцаат компани болгох уу, үгүй юу гэдгээ Засгийн газраар шийдвэрлүүлнэ.

Ашигтай, ашиггүй төрийн өмчит компаниудаа цэгцэлж чадах эсэх хүлээлт бий болгох юм.


Г.Амартүвшингийн хувьд, чамгүй хөрөнгөлөг нэгэн. Жилийн хагас тэрбумын орлого, 6.8 тэрбумын орон сууц, зогсоол, 170 саяын машин, 170 толгой сайн үүлдрийн ямаа, 500 саяын үнэт эдлэл, 549 саяын авлагатай хүн. Нэмээд "Эрксис Монголиа" ХХК, "Вла Монголиа" ХХК, "Тэгш булан" ХХК, "Амар асар" ХХК, "Уяач апп" ХХК, "Би Ди Нолар" ХХК, "Монгол сийлбэр" ХХК, "Тэгш Тайшир групп" ХХК, "Вонтайм" ХХК-д хувь эзэмшдэг.

Эл албан тушаалдаа Гүйцэтгэх захирлын контрактын гэрээгээр бүх байгууллагын тэдэн хувь нь ашигтай ажиллавал үр дүнгийн гэрээ гэгчээр мөнгө хийх агуулга харагдана. Шууд байдлаар захиран зарцуулах асар их мөнгөний эрх мэдэл бүхий нэгж үүсгээд Г.Амартүвшинд атгуулах хэний санаа байв. Тэр тусмаа харъяатын асуудал нь одоо хүртэл тодорхой бус хүнд эрчим хүчний компаниудаа бүгдийг нь өгчхөж байгаа үйлдэл нь хэр зөв бэ зэрэг асуултууд үүсээд байна.


Түүний удирдлагад багтсан 44 компанитай доорх линкээр танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 09:02

Төрийн толгойд гомо л�##�арууд гарчээ

Зочин
Зочин
4 сар 24, 2025 10:43

Энэ явсан газар болгоноо дампууруулдаг чадваргүй хүн дээ

Зочин
Зочин
4 сар 24, 2025 21:12

Чад�##�тай хүн удирдаг л дээ. Наадах чинь нрмтой толгой.

Зочин
Зочин
4 сар 24, 2025 21:21

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button