Чуулган | "Гурил үйлдвэрлэлийнхээ 40 хувийг гадны зах зээлд алдаад байна. Дотоодынхон тэсэж үлдэх бололцоогүй болно"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.24/ ээлжит хуралдааны мэдээллийг НЭГ ДОРООС хүргэж байна.
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
НЭМЭЛТ: 11.00 цаг
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль баяжуулсан болон баяжуулаагүй бүх төрлийн гурилыг татваргүй оруулах боломжийг нээгээд өгчихсөн. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчид үүрэггүй болчихсон. Өрсөлдөөн ширүүн байгаа тул үйлдвэрүүдийн тоо цөөрөөд байна. Одоогоор есөн үйлдвэр бий. Хоёр үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоож, 5 үйлдвэр 15-20 хувийн хүчин чадлаараа ажиллаж байна. 2-3 үйлдвэр тогтвортой байдлаа хангаад байж байна. Бид нийт үйлдвэрлэлийнхээ 40 хувийг гадны зах зээлд алдаад байна. Энэ байдал үргэлжилбэл дотоодын гурил үйлдвэрлэгчид тэсэж үлдэх бололцоогүй болно" гэлээ.
НЭМЭЛТ: 10.35 цаг
Д.Амарбаясгалан: Ганцхан жилийн дотор гурилын үнэ яагаад 78 хувиар нэмэгдсэн юм бэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийн талаар дараах шүүмжлэлийг хэллээ.
Тэрбээр, "Улаанбаатарт хотод нэгдүгээр гурил тэгээд яагаад 2800 төгрөгт хүрчихсэн байгаа юм бэ. Ард иргэдийн үндсэн хэрэглээ гурил. Чинээлэг хэсгийн гурилын хэрэглэээ эрс багасгасан байх. Хилийн бүсээс хол аймгуудад гурилын үнэ дэндүү өндөр байгаа. Жишээ нь, Хэнтий аймаг хамгийн өндөр үнэтэй гурил хэрэглэж байна. Нэгхэн жилийн дотор өсчихсөн зохицуулалт дээр ямар тайлбар хийх вэ. Яагаад зохицуулалт хийгдэж чадаагүй юм бэ.
2020 онд гурилын үйлдвэрүүд 220 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авахдаа байгуулсан гэрээг нь харахад, нийлүүлэлтийг бууруулахгүй, үнэ нэмэхгүй гэсэн заалттай. Зарим нь зээлээ гурилын үйлдвэрлэлээ сайжруулахад зарцуулаагүй, өөр зүйлд зарцуулсан нь тухайн үеийн шалгалтаар илэрсэн. Нэг жилийн дотор үнэ яагаад 78 хувиар нэмэгдсэн юм бэ, гэдэг тайлбарыг ярих нь зүйтэй.
Ж.Энхбаяр сайд аа, УИХ-ын гишүүд бодит статистик дээр тулгуурлаж хэлээд байна. 2019 онд 37 үйлдвэртэй байсан. 11 үйлдвэр болтлоо буурсан байна. Үнэ тогтоодог монополь, олигополь зах зээл өөрөө сонголтыг байхгүй болгосон" хэмээсэн юм.
ЭХЛЭЛ: 10.00 цагт
-УИХ-ын чуулган "Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн" хуулийн маргаанаар эхэллээ-

Үдээс өмнө хуралдаан 10.00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж байна
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэнэ.
Харин үдээс хойших хуралдаан 15.00 цагаас эхэхэлнэ.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тари�##�анчид,,,Гурил үйлвэрлэгчид олон жил Төрөөс Татварын хөнгөлөлт, татаас авч ирсэн мөртлөө хэрэглэгчид дээ Үнэтэй , цавуулаг муутай Гурил шахаж түүнийгээ дагаад Т�##�х болон бусад Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж Худ�##�дан авагчид, хэрэглэгчидээ хохироож ирсэн, Иргэд сайн чанарын Хямд үнэтэй Гурил хэрэглэхийг хүсч байна шүү дээ,
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guuligachinguud
Mgliin uildwer unetei baraa shahaj bdg uildwer mgl d hereggui dambuurag heregtei
Тэгвэл бусад хүнс, бараа, гут�##� хувцсын зах зээлээ хятадад 100% �##�дсанаа ер ярилцаагүй байж орос гэхээр сүйд болох, энэ хужаа, хурлийз нь мэдэгдэхгүй ирлийзүүд өөрсдөө урд улсаа очоод энийгээ яриад суув�##� яасан юм? Манайх �##�ь �##�ийг нь авч үзэх ёстой
Энхбаяраа жаахан ч гэсэн жудагтай бай л дөө. Хэт нэг т�##�ыг бариад байгаа юм биш үү
Дотоодын үйлдвэрлэгчид өрсөлдөгч байхгүй болохоор монополь эрх эдлэж ашиг олж ард иргэддээ үнэтэй бүтээгдэхүүн шахаж байгаа учраас га�##�ийн татварыг тэглэх нь зүйн хэрэг