УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Номинчимэгийн онилсон хоёр сайд санаа зовох булчирхайгаа жаахан ажиллуулъя

Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдэх асуудал УИХ болон байнгын хорооны шатанд хэлэлцэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд татвар тэглэх бүтээгдэхүүний жагсаалтад тамхийг оруулаад буй.

Үүнийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг идэвхтэй эсэргүүцэж, байр сууриа удаа дараа илэрхийлсээр буй. "30 хувийн гаалийн татварыг байхгүй болговол 1 хайрцаг янжуур тамхи зайрмагаас хямдхан үнэтэй болно" гэдэг бодит нөхцөл байдалд тулж ирчихээд байна.

Өчигдөр гэхэд л байнгын хорооны хуралдаанаар хоёр сайд руу үгээ шууд онилж шидсэн юм.  

Тэрбээр, "Миний хоёр талд сууж байгаа сайдад хэлмээр байна. Сайд нар аа, хэлж байгаа үгэндээ хариуцлагатай бай. Энэ асуудлыг хэлэхээр "Аа, онцгой албан татвараараа нөхчихнө, нэмчихнэ" гээд байгаа. Энэ бол улстөрчдийн аргаа ядахдаа зохиосон үлгэр шүү. Онцгой албан татвар яагаад архи, тамхи гэсэн бүтээгдэхүүнд тавигддаг вэ. Татвараар хэрэглээг багасгах гэсэн зорилготой. Ийм ч учраас улс орнууд онцгой албан татвар буюу sin tax буюу нүглийн татвар гэдэг зүйлийг тавьдаг. Үүнийг бага байлгах нь эрүүл мэндээ, хүүхдүүдээ, залуучуудаа хорлож байгаа нүгэл болдог учраас. Гаалийн албан татвараас төсөв бүрдүүлдэг. Энэ хэлэлцээрээр тамхин бүтээгдэхүүний 30 хувийг авчихвал төсөв буүрдүүлж байгаа 60 тэрбум төгрөг чинь алга болчихно. Энэ 68 тэрбум төгрөгөөр жилд хэдэн сургууль, цэцэрлэг барих вэ. Хэдэн хүний хавдрын эмчилгээнд зарцуулж болох вэ. Хэдэн сайн багш нарыг цалинжуулж болох вэ. Эдийн Засгийн хөгжлийн яам үүнийхээ тооцоог бод" хэмээсэн юм.

Түүний онилж хэлсэн хоёр сайдын нэг нь ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр, нөгөө нь ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр юм.

Байнгын хороодын хуралдаанаар удаа дараа тэдний амыг асууж буй.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл / гэгчдээ тамхийг татваргүй оруулж ирэх барааны жагсаалтад оруулаад ирчихсэн байгаа билээ. Хүүхэд, залуучууд, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө санаа зовох булчирхайгаа ажиллуулж, О.Номинчимэг гишүүний үгийг анхаарах сэтгэл байна уу.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 12:01

ЗА ПЯЗДАГУУДАА ХЭРВЭЭ ЭНЭ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУУЛГАЛАА ГЭЖ БОДЬЁО ТАМХИНЫ БӨӨНЧИНГҮҮД ШИРХЭГЛЭН ЗАРДАГ ГАРУУД ҮНЭЭ БУУЛГАЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ ГАЧААЛДААЧ ТЭМБҮҮРЭЭЧ ЖААХАН ШУ ны ҮНДЭСЛЭЛТЭЙ ЯРИАЧ

Зочин
Зочин
4 сар 24, 2025 21:23

Gantumur hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button