УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Кесарево хагалгаагаар төрдөг эмэгтэйчүүдийг "гоо сайхан"-аа боддог гэж Ж.Чинбүрэн тохуурхав

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах байр суурийг илэрхийлсэн.

"Эрүүл мэндийн даатгалын сан бол эрсдэлийн сан юм. Эрсдэл үүссэний дараа л энэ сангаас дэмжлэг авна. Түүнээс өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг энэ сан хариуцах ёсгүй. Сангаас заримдаа үрэлгэн зардлууд гардаг. Би нэг жишээ хэлье.   

Жирэмсэн эхчүүдийн 40 хувь нь кесарево хагалгаагаар төрж байна. Эх байгалиараа, өөрөөрөө төрөх ёстой. Эх өвчний шалтгаантай учир хагалгаагаар хүүхдээ төрүүлбэл даатгалаас 600 мянган төгрөг төлдөг. Эх өөрөөрөө төрвөл 190 мянган төгрөгийн төлбөртэй.  Хэрэв эх хагалгаагаар төрөх хүсэлтэй бол үүний зөрүү болох 400 мянган төгрөгийг төлөх ёстой. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнийг яаралтай шийднэ үү. ЭМДС гоо сайхны үйлчилгээний төлбөрийг төлөх ёсгүй" хэмээсэн.

Ж.Чинбүрэн гишүүний хувьд 1997 онд АУИС-ыг хүний их эмчээр төгсөж, 2000-2001 онд Хавдар судлалын төвд, хавдар судлаач эмчээр, 2001-2002 онд Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур, 2013-2015 онд Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургуульд анагаах ухааны доктор зэрэг эзэмшсэн.

Харин ажлын туршлагын хувьд 1997 оноос 2020 онд эрүүл мэндийн ажилтнаас хавдрын мэс заслын эмч, сургагч багш, ХСҮТ-ийн ерөнхий захирал, зөвлөх эмч, ЭМЯ, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн даргаар ажилласныхаа дараа УИХ-ын гишүүний суудалд тухалсан.

Уг нь кесарево хагалгааг эхчүүд гоо сайхнаа бодсондоо бус төрөх замаар төрөх боломжгүй болсноор хагалгаа төлөвлөгдөх эсвэл яаралтайгаар орох нөхцөл үүсдэгийг хэнээр ч хэлүүлэхээргүй сайн мэдэх хүн.

Гэтэл байнгын хороон дээр гоо сайхны хагалгаа хэмээн цоллож, ЭМДС-гаас их мөнгө зарлагадаж буй мэтээр хагалгаа төлөвлөж буй эмч, эхчүүдийн нөхцөл байдлыг харлуулав.

Мөн мөнгөн дүн дээрээ ч алдав. Бид ЭМДЕГ-аас кесарево хагалгааны өртгийг тодруулахад "Нэг ураг кесарево хагалгаагаар төрүүлэхэд 832 мянга, харин ихэр ураг төрүүлэхэд 1,331,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас нь суутган тооцдог" хэмээсэн юм.

Үрэлгэн зардлаа оновчтой олж харж, үнийн дүнгээ ч тодруулж ярья Ж.Чинбүрэн гишүүн ээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 12:44

ЧИ МУУ ТӨМСӨГӨӨ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ ЗҮРХ СУДАСНЫ АСУУДАЛТАЙ ӨӨР ОЛОН ШАЛТГААНААР ЭНЭ ХАГАЛГААГААР ХҮҮХДЭЭ ГАРГАДАГ ЮМ ЭНЭ БОЛ МАШ ТОМ ДОРОМЖЛОЛ ШҮҮ.ЧИ МУУ ГӨЛӨГӨӨ ЭХЭЭС ТӨРӨӨГҮЙ ЮУ? ЭНЭ ИХ МУУ ХҮН БАЙНА УГ НЬ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ ХҮН БИЗ ДЭЭ? НАСААРАА ТӨРИЙН ТҮШЭЭ ЯВАХ ЮМ УУ? АРАЙЧ ДЭЭ ИЙМ МУУХАЙ ДОРОМЖЛОЛ ГЭЖ БАЙХ УУ? ЭХЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ТӨВ ТАЛБАЙДАА ЖАГСАЖ ЭНЭ ТЭНГЭРИЙН АМЬТНЫГ БАЙРАНД НЬ ТАВЬЯА ХАЙР ҮЗЭЭГҮЙ ӨСЧЭЭ ЯАСАН МУУХАЙ ЮМ БЭ?

Зочин
Зочин
4 сар 24, 2025 13:30
Reply to  Зочин

харин наад ш�##�тгаантай төрж чадахгүй байгаа эхчүүд, даатг�##�аас хариуцна гээд хэлээд байнашдээ, эмчийн за�##�тгүй бол зөрүүгий нь төл, гээд, харин тэр гоо сайхны хаг�##�гаа нь ш�##� өөр юм ярих шиг болсон,

зочин
зочин
4 сар 24, 2025 15:12

Миний хувьд эхний төрөлт хүндрэлтэй явагдсны улмаас тархины саажилттай хүүхэдтэй болсон. Иймд 2 дах хүүхдээ төрүүлэхдээ эмч нараас зөвшөөрөл авч кесерво хаг�##�гаагаар төрүүлсэн. Иймд эмч хүн байж ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй.

Зочин
Зочин
4 сар 24, 2025 16:10

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
4 сар 24, 2025 16:15

Энэ п�####�гийн эмч гэж үхсэн баас нь байхав дээ! Ардын намын хулгайч, худ�##�ч, авлигчидын л нэг ш дээ!

Зочин
Зочин
4 сар 24, 2025 16:24

Бас л нэг авилгын эх үүсвэр нэмж бгаа юмуу эмч нартаа өөрөө ч авилга сайн авсан хүндээ яаж яваад хоёрч удаа гишүүн болчдог бнаа ард түмэнд эмч хэрэгтэй хулгайч дарга нар хэрэггүй

зочин
зочин
4 сар 24, 2025 16:45

эмч хүн гишүүн болхоороо эхчүүдийг доромжлох эрхтэй гэж бодоо юу , өлбийсөн хог вэ, их хурлын индэр дээрээс эхчүүдээс �##�бан ёсоор уучл�##�т гуй

Зочин
Зочин
4 сар 24, 2025 17:19

Кесарев хаг�##�гаагаар төрөх эмэгтэйн нүүрийг биш, гэдсийг нь зүсдэг гэж сонссон, буруу байжээ??

Bibi
Bibi
4 сар 24, 2025 21:47

Yu gd hutsaad bga teneg uvgun be chi myyy

Холбоотой мэдээ

Back to top button