НИЙГЭМ

Үйл явдал: Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

9:20 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт ГХЯ-нд болно.

10:00 цагт: “Монголын хөгжил 5:0 бодлого эрх зүйн асуудал” хэлэлцүүлэг ШУА-д болно.

10:00 цагт: “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Төв шуудангийн газарт болно. Холбогдох утас: 99036189

10:30 цагт: Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан эхэлнэ.

11:00 цагт: “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээм хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн нар ”Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол Монгол Улс бэлэн үү? Сэдвээр мэдээлэл өгнө.

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл өгнө.

15:00 цагт: Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэлхийн оюуны өмчийн аж ахуйн нэгжийн үндэсний шагнал болон зохион бүтээгчдийн үндэсний шагнал гардуулах үйл ажиллагаа ЭЗХЯ-нд болно.

Орон нутагт:

 - "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн-Хамтын ажиллагаа 2025" зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн Долгио чуулгад болно.

“Mongolia photo week-2025” долоо хоногийн хүрээнд "Баян-Өлгий-өмнө ба одоо” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Б.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт болно.

-“Монголын нууц товчоо” номын гурав дахь хэлэлцүүлэг Завхан аймагт болно.

Хилийн чанадад:

-Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 21 тамирчин хоккейчин оролцоно.

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button