59.6 км явган замыг ₮32 тэрбумаар шинэчилнэ

2025 онд нийслэлийн хэмжээнд 59.6 километр явган замыг байгалийн чулуугаар шинэчлэхээр болж, уг ажлыг гүйцэтгэх тендерт есөн компани шалгарчээ. Ингэхдээ өвлийн улиралд дотоодын үйлдвэрлэгчдээс чулуун замыг татан авч бэлтгэснийг албаныхан мэдээллээд байна.
Тодруулбал, 15 байршлын явган замын хавтанг нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгалийн чулуун гадаргуутай болгох юм байна. Энэ онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталжээ.
Яагаад жил бүр явган хүний зам болон байгалийн чулуун хавтанг өөрчилж, шинэчилдэг талаар НЗДТГ-аас тодруулахад, "Барзгар, халтирахгүй гадаргуутай чулуугаар хийсэн явган зам нь бат бэх, насжилт урт байдаг бол хавтан нь хөдөлж эвдрэл их гардаг бөгөөд нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр гөлгөр гадаргуутай явган зам байгаа. Тиймээс солих, шинэчлэх ажлыг гүйцэтгэх шаардлагатай болдог" гэлээ.
Шинэчлэх шаардлагатай явган замын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад, “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.
-Шинэчилж, засварлах 59.6 км явган зам-





Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Замууын өргөн харилцан адилгүй, мөн зарим амто замууд хоёр т�##�даа явган замтай зэргийг бодолцвол 59,6 км уртааш зам бус харин хэдэн м2 явган зам т�##�бай хийх, үүнд нийтдээ хэдэн төгрөгийн зард�##� гарах, 1 м2 замын өртөг хэд байх зэрэг нь илүү тодорхой харагдана. Ийм бүдүүн баримжаа тоогоор тархи угааж хөрөнгө мөнгө завших төсвийн цавчаа хийх гэж байгааа дүр зураг харагдаж байна. Мөн элсэн дэвсгэр дээр тавьсан хуучин хавтан замуудыг зөв дара�##�лаар бага эвдрэл гэмтэлтэй хуулж аван иргэдэд хямдр�##�тай үнээр худ�##�дах хэрэгтэй. Иргэд хашаа хороондоо жижиг хэмжээний зам т�##�бай хийж тохижуулах боломж олгох нь чух�##�.
Сайхан тааваараа �##�хчих газар олдохоо больсон нохой скүүтр согтуу хөлчүү нөхдүүд гээд ер нь аймшгийн хот болсон
Явган замтайгаа цуг дугуйн замыг шийдээ ч.
ТҮЙ ЧОРТ ЯВГАН ЗАМ БАРАГ ЗАСМАЛ ЗАМЫН ӨРТГӨӨР БОСЧ БАЙНА ШҮҮ ЭНЭ ЯВГАН ЗАМЫН АЖИЛ ЯАЖ ЯВАГДАДГИЙГ УБ ХОТЫН ИРГЭД МЭДНЭ.ҮНЭН ИНЭЭДТЭЙ ДАН ГАР АЖИЛЛАГАА ХЭДЭН ГАРУУД ӨДӨРЖИН ГАЛУУН ЦУВААГААР Л ЯВНА ИНГЭЖ Л ХҮССЭНЭЭРЭЭ МӨНГӨ ХУЛГАЙЛЖ АЛ ГОШНОГО РУУГАА ЧИХЭХЭЭ БОЛЬЧИХООЧ ПЯЗДА ЮМАА