Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдрийн /2025.04.24/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ -ийг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалын өнөөдөр явуулахаар хойшлуулсан юм.
Иймд өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.
Ингэснээр тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээл холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,асуулт, хариулт 90 минут/ийг хийж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.