Ж.Чинбүрэнгийн цоллож, Т.Мөнхсайханы өмгөөлсөн Л.Намхайноров ₮1.3 тэрбумын орон сууц, ₮257 саяын машинтай

Энэ долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны мэдээллийг сонссон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын асуудлын талаар, ялангуяа худалдан авалттай холбоотой агуулгаар салбарын сайд руугаа уурсаж, Ашиг сонирхлын зөрчилтэй буюу хувийн эмийн компанийн үүсгэн байгуулагч хүнийг ажиллуулж байгааг буцаасан байхад яамныхаа эмийн бодлого хариуцсан хүнээр тавьчихсан асуудлыг шүүмжилсэн юм.
Хариуд нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чадварлаг боловсон хүчнийг томилох гэхээр хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай л хүн байгаад байна хэмээн хариулсан бөгөөд Ж.Чинбүрэн тендер зарлалгүй Солонгосын хэд хэдэн компаниас эм ав гэдэг бичиг явуулсан асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэйгөөр томилогдсон гэгдэх Л.Намхайноровт хамаатуулан асуусан асуултад салбарын сайд нь өмнөөс нь хариулт өгсөн юм.
Тэдний маргаанд нэр дурдагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Л.Намхайноровын удирдаж буй агентлаг нь 132 хүний орон тооны бүтэцтэй.
Л.Намхайноров нь 2008 онд “Монгол Фарм” нэртэй эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн хэрэгслийн компанийг үүсгэн байгуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэр нь тус компанийн бүртгэлээс хасагдсан байна.
Түүний 2021 онд мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал
- Нийт орлого- 93 сая 713 мянган төгрөг
- Орон сууцны тоо – 3
- Авто зогсоол – 2
- Гараж – 1
- Орон сууц, барилга байгууламжийн нийт дүн – 1 тэрбум 330 сая 958 мянган төгрөг
- Тээврийн хэрэгсэл, үнийн дүн - Toyota, Land Cruiser 200 – 257 сая 700 мянган төгрөг
- Газар, үнийн дүн – 100 м кв, 100 сая төгрөг
- Үнэт эдлэл – 117 сая 650 мянган төгрөг
- Банк санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө – 114 сая 397 мянган төгрөг
- Авлагагүй
- Нийт зээл – 206 сая 300 мянган төгрөг
- Хөрөнгө орулалт - Мах импекс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ворлд эдукэйшн монголиа ХХК, хэмээн тус тус мэдүүлжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадын эмч нар танай эмч нар чад�##�тай харин эм эмнэлгийн хэрэгсэл чинь бараг хэрэглэгдэхээ байсан жагса�##�таас хасагдсан эм тариа хэрэглэж байгаад л учир нь байгаам гэсэн байна шүү.Тиймээс хувийн ашиг сонирхол танил т�##� нөлөөлж чанартай эм эмнэлгийн хэрэгсэлээр хангагдахгүй байна аа гэсэн үг үүнд л анхаарах хэрэгтэй.
Эмийг 10 нуг�##�ж зарж байна.Монголд 1сар уух 200 гаран мянгаар авдаг зүрхний эмээ би гадаадаас 25 мянгаар авч ууж байна даа.Эмийн мафи ажиллаад байна.
Сайд хямдхан эм оруулж ирүүлэх ажлыг журмын дагуу хийсэн л юм байна лээ шүү дэ, юунд нь олон юм яриад эсэргүүцээд байгаа юм бэ? Чинбүрэн гуай үнэ бууруулахыг удаашруулах гээд байгаа юм уу. Өөрөө ч нэг их шударга хүн биш гээд хүмүүс яриад байдаг юм байна лээ.
Мөнхсайхан нь авилга авсан эсвэл орлогоо хуваадаг мэдээж ашиг сонирхолгүй дарга гэж байхгүй бүгд хулгайч нар гишүүн болсон
Чинбүрэн хүний ажлыг шүүмжлэхийн зэрэгцээ хүнийг аймаар аймаар янз бүрийн үгээр хэлэх юмаа.
ЧИНБҮРЭН ӨӨРӨӨ НЭЭХ САЙН ХҮН БИШ. ХАВДРЫН ЭРДЭНЭХҮҮТЭЙ ХОЛБООТОЙ НАЙЗУУД. ӨӨРИЙНХ НЬ АШИГ СОНИРХОЛ ХӨНДӨГДӨӨД БАЙГАА БАЙХАА.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud