Нийгэм мэдээ
Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 260 саяын ээмэг, бөгж зэргийг хулгайлжээ

Энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center”-ийн үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрчээ. Тодруулбал, нэвтэрсэн этгээдүүд 260,000,000 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Энэ хүрээнд алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАРИГДЖЭЭ ГӨЛӨГНҮҮД
Ар т�##�д нь бас л жэнко Баттулга байгаа гэж щаагаач