УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тус өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилсан бөгөөд 2025.04.25-наас эхэлж, 2025.05.25-нд хаагдах аж. Өнөөдрийн байдлаар 1,036 иргэн зураад байна.

Тус өргөдөлд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай” гэж үзжээ.

100 мянган хүний гарын үсэг бүрдвэл хууль санаачлах боломжтой болно гэсэн үг. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа.

Гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зөв

Зочин
Зочин

Ямар завтай тэнэг вэ??? Хотын даога ажилаа хийж байг алдах онох зүйл байж л таараа

Зочин
Зочин

Одоогийн Нямбаяр ажиллаж байгаа дахин сонго ажлын ард гардаг .

Зочинээ
Зочинээ

Маш зөв. Саналаа яаж өгөх вэ?

Зочинзочин
Зочинзочин

Нямбаатарын бүтээлч ажлыг зогсоож, хотын төсвөөр дураар дургих хүнийг сонгох сонирхол хэсэг бүлэгт байгаа бололтой. Хотын өмнө тулгарсан, бугчсан олон асуудлыг хөндсөн дарга урд нь байгаагүй шүү. УИХ-ын гишүүнд дуучин, бөх, сэтгүүлч, 17 чингэлэгийн эзнийг сонгодог ард түмэн хотын даргад зөв хүнийг сонгоно гэдэгт олонх итгэхгүй дээ. Хотын хөгжлийн олон төслүүдийн үр дүнгээр Нямбаатарыг хэмжинэ. Бүү үймүүл.

Холбоотой мэдээ

Back to top button