УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Булганы ИТХ-ын даргаар сонгогдсон Ж.Ганболд ₮20 саяын орон сууц, ₮15 саяын хадгаламжтай

Булган аймаг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН 15, Ардчилсан нам 14 суудал авсан. Тэгвэл МАН-аас ИТХ-д Баяннуур тойргоос нэр дэвшсэн Л.Одончимэг намаасаа түдгэлзэж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаар болсон.

Ардчилсан нам Булган аймагт олонхын байр суурийг авсан тул ИТХ-аа өчигдөр хуралдуулж, 100 хувийн саналаар Ардчилсан намын ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболдыг ИТХ-ын даргаараа томилжээ.

ИТХ-ын даргаар сонгогдсон Жаранживаагийн Ганболдын хувьд, Баян-Агт сумын ИТХ-ын төлөөлөгчөөр, Булган аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр, Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргааар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Газрын даргаар тус тус ажиллаж байсан намтартай аж.

Түүний АТГ-т гаргасан ХОМ-ээс харахад,

  • Өөрийн орлого: 37,420
  • Гэр бүлийн орлого: 27 сая
  • Орон сууц: 20 саяын үнэлгээтэй нэг орон сууц
  • Автомашин: 6,5 саяын /Toyota, Mark2/
  • Газар: 500 мянга
  • Хадгаламж: 15 сая
  • Зээл: 20 сая гэж мэдүүлжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Удахгүй үржигдэнэ

Зочин
Зочин

Бүх хүний сонин юм хадгаламжтай байж зээлтэй байдаг.

Иргэн
Иргэн

Эвий дээ. Ядуу юмаа зайлуул.

Холбоотой мэдээ

Back to top button