Нийгмийн
“Шөнийн 00.44 цагт гарсан галд хүний амь эрсдээгүй. 30 минутад унтраасан”

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Сансарын колонкын урд байх 6 давхар орон сууцны барилгын гадна фасат шатаж байна гэсэн дуудлага 00:44 цагт иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6 давхар барилгын зүүн болон хойд хэсгийн фасат, 2 давхар барилгын урд болон зүүн урд хэсгийн гадна фасат шатаж байсныг 01:11 цагт бүрэн унтраасан байна.
Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд галд хүний амь эрсдээгүй аж.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.