Улс төрийн мэдээ

А.Гансүхийн ном: Х.Баттулга ер нэрээ цэвэрлэх гэж улайрч байна уу

А.Гансүх "Төмөр замын хэрэг" нэртэй ном хэвлүүлэв. Тэр бол Х.Баттулгыг төрийн тэргүүн байх үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, "Жэнко"-той ойр шадар нэгэн. Сүүлийн үед Х.Баттулгын зүгээс идэвхжиж байгаа пиарын үргэлжлэл нь энэ гэж харагдаж, уншигдаж байна.

Х.Баттулга гэдэг хувь улстөрчийг түүхэнд сайнаасаа муугаар "мөнхөлсөн" сэдэв бол төмөр зам. Төмөр замыг дагаад Тавантолгой байсан юм. Ерөөсөө Монголын шинэ хөгжлийн түүхэнд жин дарах энэ том сэдэвт илэрхийлж байсан түүний байр суурийг энгийнээр илэрхийлбэл: "Тавантолгойг, төмөр замтай нь MCS-д өгөхгүй". Олон нийт өргөн, нарийн царигаар нь сайн мэддэг. Тэр хэрэв БНХАУ-ын нарийн царигаас зөрүүлж, төмөр замаа барихгүй бол үндэсний аюулгүй байдал алдагдана, танк орж ирнэ зэргээр суртал ухуулга хийж байв.

Үүгээрээ нэр муутай нь ч үнэн. Харин шинэ парламентад УИХ-ын гишүүн болоод сөрөг хүчин байх зорилгоос эрс эсрэг ажилласан. Ардчилсан нам гэдэг албан ёсны бүтэц ч өөрөө тэгсэн. Гэхдээ Л.Гантөмөрийн хувьд илүүтэй сүүлийн хоёр сонгуулиар ялалт байгуулж чадаагүй, муугаар хэлэхэд "гудамж"-инд гарсан намынхнаа албан тушаалтай болгох, нэр хүндээ өсгөж авах зорилгоор Засгийн газарт хамтарч байгаа нь нууц биш. Харин Х.Баттулгын цаана хувь хүний эрх ашиг байна уу гэж харагдах, хардагдах болсон.

Стратегийн орд гэсэн сэдэв хэлэлцэгдэж, дагаад Тавантолгойн асуудал сөхөгдөж, Гашуунсухайтын төмөр замын хилийг холбоход MCS гэдэг "мангас" л байгаа мэт пиар өөд уруугүй явснаа арай намжаад байна. Хөшигний ард үнэн хэрэгтээ Засгийн газар, MCS хоёрын харилцаа тэгтэл муудсан зүйлгүй, албан тоотоо шидэлцэж, ажил хэрэгчээр асуудалд хандаж байгаа ч гэж дуулдах нь бий.

Харин олон жилийн өмнө MCS-тэй жинхэнэ утгаар хоёр талд гаран "байлдаж" байсан хүн бол Х.Баттулга мөн. Нэг үгээр, өнөө цагт Л.Оюун-Эрдэнийн цаана Х.Баттулга байгаа юм биш үү, тэр бүхий л сэдвийг MCS рүү наан улстөржүүлж, ташрамд нь өөрийн алдагдсан нэр хүндийг сэргээж авахаар тооцов уу гэсэн прогноз гарч ирдэг.

Х.Баттулгын хувьд өнөөгийн Үндсэн хуулиар ахиж Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүй. Ардчилсан намдаа ч нэр нөлөөтэй байр суурь хүсэхгүй байгаа нь харагдсан. Харин дээрхийн дагуу, нэрээ цэвэрлэж авах нь л түүний энэ удаагийн улс төрийн гол зорилго байна уу?

Төгрөг нуурын ордын асуудал Ухаахудагийн дараа сөхөгддөг нь ч өрнөлийн нэг талд Х.Баттулга байгааг илтгэсэн хэрэг гэлтэй. Тийм ч учраас Х.Баттулга наанаа контент, нэвтрүүлэг ихээр хийж, хэвлэлд нээлттэй ярилцлага өгдөг болоод байгаа. Одоо харин А.Гансүх төмөр замын асуудлаар ном гаргачихлаа. Түүхийг хэрхэн өгүүлсэн нь онц сонирхол татаж байна.

Ямартай ч Х.Баттулга нэрээ цэвэрлэх, Тавантолгой, төмөр зам гэдэг сэдэвт сайнаар дурсагдах, зөвөөр ойлгогдох гэж ихэд хичээж байна. Харин хоёр талд гараад үзэлцдэг хуучны арга барилд өнөө цагийн монголчууд өртөж болохгүй юм. Х.Баттулга пиар хийж эхэлсэн л бол сэдэв туйлширдаг жамтай. Нэг ёсондоо, илүү бүтээлчээр харах, цэгнэх шаардлага л олон нийтэд ирж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

А.Гансүх ном бичих байтугай ганц албан тоот зөв бичих чадваргүй ноль амьтан шүү дээ!!

Зочин
Зочин

Шоронд орж ял эдлэх ёстой байтал Ном бичээд сууж байдаг таарчдээ

Зочин
Зочин

Манайд хууль үйлчилдэггүй болхоор энэ 2 мандаж байгаа юм. Үйлийн үрээ эдлэх цаг чинь ирнэ дээ

Зочинзочинзочинзо
Зочинзочинзочинзо

Жинхэнэ МАНАН ийн тролл бичсэн бна даа

Зочин
Зочин

ЭНЭ НИЙТЛЭЛ БИЧИГЧ Г.САНСАРМАА ГЭГЧ БУУНЫ НОХОЙ УГААСАА МАНАН МАФИЙН БӨСНИЙ АЛЧУУР ШД. ТЭДНИЙ ДОХИО ЗАНГААГААР Л, ХАЯЖ ӨГСӨН ЖААХАН УГААДСААР Л АМИА ЗОГООЖ БАТТУЛГЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БГАА ӨРӨВДӨЛТЭЙ НЭГЭН "БИЕЭ ҮНЭЛЭГЧ" БӨЛГӨӨ! К КК

Дулмаа
Дулмаа

Баттулга сайн ерөнхийлөгч хөгшин настай хүмүүс идсэн ч хагшчүүлтэй хувааж идсэн шүү

Зочин
Зочин

Зодоон, зураг хоёрыг холхноос харцгаагтун!

Хот
Хот

20,000,000 $ хэн өгсөн. яах гэж өгсөн гээд асуучих хүн байхгүй л байгаа юм дд!!!

Иргэн
Иргэн

Суганы үснүүд нь бичнэ. Тэгж байснаас Наро ба миний хань гэдэг нрм бичвэл бест болно.

Холбоотой мэдээ

Back to top button