Улс төрийн мэдээ

ИНҮТ ₮575 саяар будаг авна

Иргэний нисэхийн үндэсний төв 575 сая төгрөгөөр шар, цагаан, улаан, Хар будаг болон будаг шингэлэгч, цацруулагч авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал,

  • 7 тн цагаан, мөнгөлөг цацруулагч
  • 6.5 тн өнгөгүй эсвэл шаргал туяатай будаг шингэлэгч
  • 24 тн шар, цагаан, улаан, хар, цэнхэр будаг авна хэмээсэн байна.

Тус тендерт тусгагдсан өртгөө урсгал төсвөөсөө гаргаж, энэ ондоо санхүүжүүлнэ хэмээжээ. Тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 05-ны өдөр дуусна.

Нэмэлт: Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) нь 2020 оны хоёрдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны шийдвэрээр байгуулагдсан бөгөөд агаарын навигаци болон нисэх буудлын үйлчилгээг хариуцан ажилладаг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Монгол Улсын нутаг дэвсгэр болон агаарын зайд эдийн засгийн үр ашигтай агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй.

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Отгонсүхийг Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар энэ оны нэг сард томилсон байдаг. Б.Отгонсүхийн хувьд 2020 оноос хойш нэлээдгүй албан тушаалд сэлгэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, 2021 онд Замын-Үүдийн гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч, 2022-2023 онд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга, 2023 оны долдугаар сараас Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллажээ. Тэрээр улс төр судлаач, олон улсын хуульч, механик инженер мэргэжлийг тус тус эзэмшсэн байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 16:27

ТЭГЭЭД АВААЧ АЛНУУДАА ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ?

Зочин
Зочин
4 сар 28, 2025 21:37

Бузар хулгайч эхнэрээ зарж онцгой байдлын газрын дэд дарга болгосон Өвөрхангайн газар тари�##�ангийн газрыг ман н нарийн бичиг содбаатартай нийлж зарж идсэн

Зочин
Зочин
4 сар 28, 2025 22:34

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
4 сар 29, 2025 08:19

Баахан цавчаа хийж аваад буйраа сэлгэдэг гаруу ? Га�##�ь, нисэх, төмөр зам гээд дандаа нарийн мэргэжлийн газрууд шүү ?

Холбоотой мэдээ

Back to top button