Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

MCS-ийн хоёр дахь “Ухаа худаг”: БНХАУ, Австралитай хамтран эзэмшдэг Баруун нарангийн хайгуулыг улсын төсвөөр хийжээ

Товч агуулга: Олон нийт төдийлөн мэддэггүй Баруун нарангийн нүүрсний орд нь Тавантолгойн бүлэг ордтой геологийн формацын хувьд ижил ч бүрэлдэхүүнд нь албан ёсоор багтдаггүй.

Тус ордыг MCS групп "Хангад эксплорейшн" компаниараа 2011 оноос хойш эзэмшиж байна. Хоёр дахь Ухаа худаг гэж болмоор энэ орд дээр сүүлийн жилүүдэд томоохон эргэлтүүд гарчээ.

Ноднин MCS эзэмшлийнхээ 20 хувийг БНХАУ-ын компанид зарж, давхар Австралийн компанитай хамтран байгалийн хийн хайгуул хийж байна.

Сонирхолтой нь, Баруун нарангийн хайгуулыг улсын төсвөөр хийж, ашиглалтын лицензийг С.Баярын Засгийн газрын үед /2008 он/ гаднын компанид олгож байжээ.

 “Энержи ресурс”-ийн толгой компани бол MMC буюу Mongolian Mining Corporation юм.

Харин түүний охин компани, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Coal Corporation Limited нь гурав салаалдаг.  

Энэ гурван салааны нэг үзүүр “Энержи ресурс” бол нөгөө салаа нь “Хангад эксплорейшн” ХХК юм. Харин энэ компани Өмнөговьд бас нэгэн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл MMC, олон нийт мэддэгчлэн М-Си-Эс групп бол,

  • Ухаа худгийн ордыг “Энержи ресурс”-ээр
  • Баруун нарангийн ордыг “Хангад экспорейшн”-ээр дамжуулан эзэмшиж байгаа гэсэн үг.

Баруун нарангийн орд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд, Ухаахудгийн уурхайгаас 30-хан км-ын зайд байрлана. 4,482.0 га талбайг хамрах бөгөөд олон улсын ЖОРК ангилалаар хийсэн урьдчилан тооцооллоор нийт 330 сая тонн нүүрсний нөөцтэй.

“Хангад Эксплорэйшн” ХХК тус ордыг 2012 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2050 он хүртэл жилд 5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байдаг.

Харин “Энержи ресурс”-ийн Ухаа худаг улс төрийн сэдэв болон хэлэлцэгдэхээс өмнө “Хангад Эксплорейшн”-ийн Баруун наранд томоохон хөдөлгөөнүүд ороод амжжээ.

2024 онд 20 хувиа БНХАУ-ын “Jiyaou International”-д заржээ

Юуны өмнө “Хангад Эксплорейшн” гэж компанийн бүртгэлд өөрчлөлт орсон талаар дурдъя. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулагч нэмэгдэж, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Нөгөө талаас “Баруун наран газ” гэдэг бас нэгэн компани байгуулагдан, түүнд Австралийн Jade Gas хувь эзэмшиж, байгалийн хийн хайгуул хийж эхэлсэн талаар дараа нь өгүүлнэ.

Олон улсын хэвлэл дэх мэдээллүүдийг шүүж үзвэл, жил гаруйн өмнө буюу 2024 оны хоёрдугаар сард “Хангад экспорейшн”-ий 20 хувийг 88.8 сая ам.доллароор БНХАУ-ын “Jiyaou International Logistics” худалдан авсан байгаа юм.

Ингэснээр “Хангад экспорейшн”-ийн улсын бүртгэлийн мэдээлэл 2024.06.02-нд өөрчлөгдөж,

  • Гүйцэтгэх захирлаар нь Д.Энхбат
  • ТУЗ-ийн даргаар нь “Энержи ресурс”-ийн Г.Батцэнгэл болж
  • Хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Jiyaou International Logistics” нэмэгдэж орж иржээ.

Үндсэн хөрөнгө оруулагч нь бол Люксембургийн оффшор бүсэд бүртгэлтэй, MMC-ийн охин компани “Baruun Naran S.a.r.l” хэвээр байна.

Эцсийн өмчлөгч Ж.Оджаргал.

Өөрөөр хэлбэл, “Хангад экспорейшн”-ий 80 хувийг М-Си-Эс, 20 хувийг “Jiyaou International Logistics” эзэмшдэг болжээ.

2024 оны сүүлээр “Jiyaou”-ийн охин компанитай гэрээ байгуулжээ

БНХАУ-ын компанид ийн 20 хувиа зараад, 2024 оны сүүлээр хэлцэл хийжээ.

2024.11.05-нд хийсэн уг хэлцлээр, “Jiayou International Logistics”-ийн охин компани болох Wanli-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Улмаар MMC-ийн охин компаниуд болох Energy Resources, Khangad Exploration нь жил бүр 1.5–3 сая тонн нүүрсийг (хатуу коксжих нүүрс, хагас зөөлөн коксжих нүүрс, угаасан дулааны нүүрс зэрэг) Wanli-д нийлүүлж, Ганцмод боомтоор дамжуулан эцсийн хэрэглэгчдэд түгээхээр тохиролцсон байна.

Гэрээний дагуу Wanli нь нүүрсний импорт, гаалийн бүрдүүлэлт, ложистик, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт зэрэг үйлчилгээг үзүүлэх бөгөөд эдгээр үйлчилгээний төлбөрийг MMC-ийн охин компаниуд сар бүрийн зардлын тайлангийн дагуу төлнө.

Гэрээний хугацаа 2025.01.01-нээс эхлэн таван жил үргэлжилнэ. Жил бүрийн үйлчилгээний дээд хязгаар 2025 онд 534.1 сая юань (ойролцоогоор 75.2 сая ам.доллар) байхаар тогтоосон аж.

Ерөнхийдөө Баруун нарангийн нүүрсний орд тогтмол худалдан авагчтай, тээврийг нь хийдэг БНХАУ-ын компанитай болоод авчээ.

Сонирхолтой нь, “Хангад эксплорейшн”-ий 20 хувийг эзэмших болсон “Jiyaou International” нь өөрөө Барууннарангаас нүүрс авна, өөрийнхаа охин компаниар тээврээ хийнэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

"Jiyaou International” үүний өмнөхөн Монголын хөрөнгийн биржтэй санамж бичиг байгуулжээ

"Jiayou International Logistics" 2005 онд үүсгэн байгуулагдсан, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй. БНХАУ-ын тэргүүлэгч ложистикийн компани гэгддэг. Үндсэн сайтдаа: Хил дамнасан олон төрлийн тээвэр, ухаалаг систем бүхий агуулахын үйл ажиллагаа, хуурай боомтын үйл ажиллагаа эрхэлдэг гэж бичжээ.

Ташрамд, энэ компани “Хангад экспорейшн”-ий 20 хувийг эзэмшсэнийхээ дараа буюу 2024.09.20-нд Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Санамж бичгийн хүрээнд "Jiayou international logistics" нь Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар бүтээгдэхүүн худалдан авсан этгээдэд,

  • Гаалийн баталгаат агуулах, нүүрс ачилт буулгалтын битүү талбайг урьдчилан нөөцөлж хадгалах
  •  Нүүрс буулгалтын чингэлгийн хяналтын талбай, чингэлэг түрээс, гаалийн мэдүүлэх зэрэг үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр үзүүлэх
  • Хил дамнасан логистикийн цогц үйлчилгээг нэн түрүүнд үзүүлэхэд зорьж ажиллана гэж харилцанг тохиролцжээ.

Австралийн “Jade Gas” 66 хувь эзэмшдэг өөр компани метан хийн хайгуул хийж байна

Тэгвэл нөгөө талд, Баруун нарангийн орд дээр байгалийн хийн хайгуул ч идэвхтэй хийгдэж байна.

Австралийн “Jade Gas Holdings” компани 2022 оны наймдугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж. Улмаар “Хангад эксплорейшн”-тэй хамтарсан компани болох “Баруун наран газ”-ийг байгуулж, 66 хувийг нь эзэмшжээ.

Jade Gas нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг гүйцэтгэж, 2023 онд BNG-1 болон BNG-2 өрөмдлөгийн цооногуудыг амжилттай өрөмдөж, нөөц илрүүлсэн.

Хамгийн сүүлд 2024 оны дөрөвдүгээр сард BNG-3 цооногт 104.6 метрийн хийн агууламжтай нүүрсний давхаргыг илрүүлээд байгаа аж.

Баруун нарангийн хайгуулыг улсын төсвөөр хийжээ

Баруун наран орд Засгийн газрын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн 16 ордын жагсаалтад багтаагүй.

Гэхдкээ стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар хүлээгдэж буй. Үүнд багтах магадлал өндөр юм.

Учир нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсний формацад хамаардаг. Геологийн бүтэц, насжилтын хувьд ижил төсөөтэй гэсэн үг. Албан ёсны бүрэлдэхүүнд нь хамаардаггүй ч геологийн тогтцынх нь нэг хэсэг хэмээн ойлгож болох юм.

Тэгвэл, хайгуулыг нь 1983-1993 онд улсын төсвийн хөрөнгөөр хийжээ.

Иймд хэрэв стратегийн ордод хамааруулж авч үзвэл, 50 хүртэлх хувийг төр эзэмших асуудал хөндөгдөх магадлал бий.

Ашиглалтын лиценз С.Баярын ЗГ-ын үед анх Канадын компанид очиж байжээ

Түүх сөхвөл, Засгийн газраас Баруун наран ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2002 оны сүүлээр “Канадын QGX”  компани авч байжээ. Тус компани 2005 оноос эхлэн өрөмдлөгийн ажил хийж, ордын нүүрсний нөөцийг шинэчлэн тогтоосон аж.

Харин 2008 оны 12-р сард “QGХ” нь ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатай авсан. 2008 он бол Ухаа худгийн ордыг Засгийн газрын тэмдэглэлээр MСS-т өгсөн жил, С.Баяр Ерөнхий сайд байсан цаг үе.

Үүнээс гурван жилийн дараа Ж.Оджаргалын Mongolian Mining Corporation компани 464.5 сая ам.доллароор худалдан авч, өөрийн болгосон түүхтэй юм байна. Ойр байрладаг учир олборлосон нүүрсээ Ухаа худаг руу тээвэрлэж ирсэн аж.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
58 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2025 08:11

Хув�##�зууд

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:12

Овоо з�##�уу шиг байсан чинь үнэндээ бас нэг цайцан хулгайч байжээ энэ Оджарг�##�

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:15

Энэ шугамын шун�##�тай үхэж д�##�д ороосой

Зочин
Зочин
5 сар 1, 2025 20:32
Reply to  Зочин

Chi xx

иргэн
иргэн
4 сар 29, 2025 09:40

Улсын төсөвийн мөнгө чинь Татвар төлөгчидын мөнгө, Татвар төлөгчидын мөнгөөр хайгуул хийчихээд MCS-ын, Оджарг�##� миний хөрөнгө нтр гэж Хуцаад Өөрөө ийм байж Женко Баттулга руу дайрч нтр,,,,,,тэр 2 дахь Ухаа худгийн нь Төрдөө буцааж авах хэрэгтэй, адилхан Бизнес хийж байж Хүний мууд дуртай Луйварчин байна шд ,, Оджарг�##� чинь,

Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:15
Reply to  иргэн

Нэг их татвар төлдөг ч юм шиг

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:45

Хамаг будилааны эзэн Баяр бсийм биш үүү

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:51

Улсын төсөвийн мөнгө чинь Татвар төлөгчидын мөнгө, Татвар төлөгчидын мөнгөөр хайгуул хийчихээд MCS-ын, Оджарг�##� миний хөрөнгө нтр гэж Хуцаад Өөрөө ийм байж Женко Баттулга руу дайрч нтр,,,,,,тэр 2 дахь Ухаа худгийн нь Төрдөө буцааж авах хэрэгтэй, адилхан Бизнес хийж байж Хүний мууд дуртай Луйварчин байна шд ,, Оджарг�##� чинь,

Зочинeebee
Зочинeebee
4 сар 30, 2025 06:49
Reply to  Зочин

Монголчуудын т.е бидний л мөнгөөр хайж илрүүлсэн ордыг мань хүн эзлээд авчихдаг.., ийм л тогтолцоог "ардчил�##� " гэдэг ...гээд бодохоор бид зүгээр л тонуулчдын фон л болчихсон юм шив дээ

Арман
Арман
4 сар 29, 2025 09:59

Оо ПЭЗДАА ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛ ДАВАРСАН ОЛИГАРХИ ХЭЗЭЭ ҮНЭГҮЙ ҮХЭЖ АРД ИРГЭДИЙН МӨНГӨ ТӨГРӨГ ӨӨРСДӨНДӨӨ ИРЭХ БОЛ ДОО ????????????????

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:20
Reply to  Арман

Шун�##�ын бузарууд юмаа . Хамаг ордоо гаднынханд өгчихдөг энэ баяр гэгчийг тэр шоронд нь хатаах хэрэгтэй

lu dolgorsuren
lu dolgorsuren
4 сар 29, 2025 10:21

bayarin zasgiin gazriin ued l ehleliin ni taviad ugsiin bn da hamag bayalagaa gadagshaa zaraad duuslaa haramsaltai

Батцэцэг Баби
Батцэцэг Баби
4 сар 29, 2025 10:25

hanaj chadahaa medehee baitsan heseg bvleg humuus bna ur huuhed ni uldeh horwood hunleg bmaar ymaa

lhagwaa lhamka
lhagwaa lhamka
4 сар 29, 2025 10:35

idej uuj hanahgui shunaltai humuus yumdaa

Зочин
Зочин
4 сар 29, 2025 10:54

Ideed hanahgvi bvvr shunaliin haan boltson hvmvvs bh yumaa

Отгоо
Отгоо
4 сар 29, 2025 11:05

Баруун нарангийн хайгуулыг улсын төсөвөөр хийсэн нь тодорхой л юм бол улс хурааж авахад амар л бмаар юм Яагаад шууд хариуцлага тооцож болохгүй гэж

Алтанцэцэг
Алтанцэцэг
4 сар 29, 2025 11:24

Уул нь хүний буян худагийн ус хэмжээтэй л гэдэг дээ монголын баялагийг өөрөө иднэ гадныханд өгнө яасан сэтгэлгүй хүн ий .Тэр баялагийн хуулийн дагуу төрд өгөх хувийг нь өгөөчээ

Зочин амарбаясгалан
Зочин амарбаясгалан
4 сар 29, 2025 11:53

хуулиа дагаад MCS грүпп монголын төр буюу ард түмэнд зохиох хувийг нь өгөх хэрэгтэй шдээ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:27

Амташсан хэрээ 13 гэж энэ дээ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:28

Баярын гай энэ улсад дуусахгүйнээ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:50

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:51

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:52

Huuliin daguu huvia avah heregtee

Б.Ээгий
Б.Ээгий
4 сар 29, 2025 13:57

Шун�##�тай хүмүүс юмаа

Энхтайван буян
Энхтайван буян
4 сар 29, 2025 14:48

Хууль бусаар авсан ордуудынхаа 34%- монгол улсын төрд өгчихөд яахав даа үнэн сэтгэлгүй хүмүүс шүү

Насанхүү
Насанхүү
4 сар 29, 2025 15:16

Эр хүний жудаг гаргаад 34% хуулийн дагуу төрдөө өгмөөр бна шүү хө

Moogii moo
Moogii moo
4 сар 29, 2025 15:40

Ulsaa tsolmoj idej uuj baigaa aimshigtai humuus bnaa uiliin ur gej baidag shdee

Зочин
Зочин
4 сар 29, 2025 15:43

Хамаг будилааны эзэн Баяр бсийм биш үүү

Galsanpurev
Galsanpurev
4 сар 29, 2025 15:45

Idej uuj hanahgui aimshgiin gahainuud yumaa

Лхагвасүрэн
Лхагвасүрэн
4 сар 29, 2025 16:26

Хулгайчдад хууль дүрмийн дагуу зохих шийтгэлийг нь өгөх нь зүйтэй

Тэмүүжин Амирлан
Тэмүүжин Амирлан
4 сар 29, 2025 16:35

Хариуцлага тооцох ёстой хүмүүсд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

П.Гантулга
П.Гантулга
4 сар 29, 2025 17:16

Ханаж цадахгүй идэж ууж юмаа энэ хүмүүс ичихчгүй хамаг булхай нь илэрчээд байхад л гүрийгээд

Зочин
Зочин
4 сар 29, 2025 18:54

Идэж уусан хүмүүс арай байна бүр цайсан байна лдаа

Зочин
Зочин
4 сар 29, 2025 20:07

Оджарг�##� шиг бүх эрх мэдэлтныг худ�##�даж аваад бүх тээндрийг аваад улсын мөнгөөр бүх үйл ажилгаагаа явуулаад бдаг бол хэн ч иим том канпани байгуулж чаданштээ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 21:40

МСИ ЭСИЙГ БАРАХГҮЙ ЭЭ ТА НАР

Зочинзочин
Зочинзочин
4 сар 30, 2025 06:23

Гадна дотнын хэдэн компани өвөр түрүүндээ орж, С.Баяр мэтийн х�##�аасанд хэдэн зоос хаяж улсаа, уул уурхайгаа боомилж байгаа юм шив дээ

Zochin
Zochin
4 сар 30, 2025 07:18

Bayr avliglaar mongoliin baylgiig sain zarjdee nowsh yuma tegeed unuudur ymarch gemgui ariuhan amitan bolood bga bayriig shalgaachee ih yum garna

Зочин
Зочин
4 сар 30, 2025 08:54

Эх хэлээ мэдэхгүй монш!!! Ярианы хэл, бичгийн хэл ялгаатай. Бичгийн хэлээр бичиж чадахгүй бол чи сэтгүүлч биш. ... Томоохон хөдөлгөөнүүд ороод амжжээ... Гэх мэт бичиж байгаа зүйлтэйгээ уялдахгүй, хоосон чамирхсан.

Зочин
Зочин
4 сар 30, 2025 08:55

Ийм сэтгүүлч нэр зүүсэн моншнууд монгол хэлийг мөхөөж байна шүү.

Зочи.з
Зочи.з
4 сар 30, 2025 08:56

Хурааж авдаггүй юм гэхэд хууль журмын дагуу улс нь 51 хувиа авах байлгүй дээ, нөгөөх нь элдэв үг хэлгүй өгөх байлгүй дээ.

Иргэн
Иргэн
4 сар 30, 2025 10:43

С, Баяр амьдуу??? Элбэгдорж энэ хоёрын хулгай луйвар дуусахгүй!!!

ЗочинЗочин
ЗочинЗочин
4 сар 30, 2025 10:57

Ажил хийж байгаа ААН хүмүүсээ гоочилж байдгаа болимоор бн.Чаддаг юм бол Монголоор дүүрэн нүүрсний орд бн очоод ашиглаач дээ

Зочин
Зочин
4 сар 30, 2025 12:45

Энэ нэг шарлайсан хүн дүрс чөтгөрийг гинжлээд шоронд юмуу нохойд хаяж өг

Зочинзо.
Зочинзо.
4 сар 30, 2025 14:02

Бас луйварчин уу.

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 30, 2025 14:53

Ухаад дуусах үед улс төржих юмаа ккк

Зочин
Зочин
4 сар 30, 2025 16:31

Улсаа цөлмөж, идэж ханадаггүй яасан шун�##�тай хүүрнүүд вэ!!!

Үхэхдээ авсандаа чирж орохгүйгээс цааш яах гэж өөртөө болон үр хүүхдэдээ лай хураана вэ!

Улс эх орноо гэсэн сэтгэл зүрхгүй хулгайчуудыг хятад шиг цааш нь харуулж байв�##� таарна !!!

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:39

ta nar ymr belen ym ideh durtaimbe. XD

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:58

Ovoo ashigtai ajillaad ireheer ni huvi neheed bga humuust sanhuugiin hicheeld suu l gej heleyda. Uur yu ch helehevde

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:11

Huulia dagah heregtei

Zochin
Zochin
4 сар 30, 2025 20:41

Hanaj tsaddaggui umhii buzar ovgon chi dald or.!!!

Зочин
Зочин
4 сар 30, 2025 21:40

Энэ ер нь юу болсон байна вэ Хэн хэн гэдэг улс төрч нэртэй авилгачид баялгыг маань нийлж хулгайлсан байна вэ

Зочиниргэн
Зочиниргэн
4 сар 30, 2025 22:01

Энэ хулгайч монголын баялагийг з�##�илан хийж авчихаад төрд ажиллагсдыг авилг�##�аар авчихаад МОНГОЛЫГ САМАРЧ ИРГЭДИЙН ДУНД ХАГАРАЛ ҮҮСГЭЭ ИРГЭГИЙ ДАЙН ГАРГУУЛАХ ЮМ БАЙНА

Erdenetsogt
Erdenetsogt
5 сар 1, 2025 06:58

Ulsadaa abayaa

Зочин
Зочин
5 сар 1, 2025 15:06

Чадахгүй хэдэн хувийн компанид монголын баялгыг лицэнз нэрээр өгч энэ хулгайч нар нь цаашаа гадныханд газар нутаг зарж бгаачин маш том хүнд гэмт хэрэгтшдээ хулгайч нараа ш�##�гаад улс газар нутгаа хамга�##�ж өөрсдөө баялагтаа эзэн болмоор бнашдээ харийн гуйлагчин хулгайч нарт хоол болж дууслаа монголчууд газар нутаг баялгаа өөрсдөө эзэмшиж эзэн нь болж бна гадагш экспортломоор бна энержигийн хулгайч нараа ял�##� монголын баялгаар маш их ашиг олсон хулгайч нар

Холбоотой мэдээ

Back to top button