А.Гансүх 10 жил үргэлжилж, сонгуультай жил хэрэгсэхгүй болсон ЯМАР ХЭРГЭЭР ном бичив

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх ямар хэргийн талаар ном бичив. Тухайн хэргийг 2024 онд хэрэгсэхгүй болсон гэж байгаа ч энэ талаар хаана ч мэдээлэгдээгүй өнгөрчээ.
А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Чухам энэ үедээ төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж оролдсон байдаг. Гэвч хэрэгт татагдсан.
2015 онд анх эрүүгийн хэрэгт татагдаж, 2016 онд УЕПГ-аас мэдээлэл хийн албажуулж байжээ. Тухайлбал, Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж байгаа. Үүнтэй холбоотой хилийн хориг тавьсан. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байв.
Үүнээс хойш арван жил өнгөрчээ. Х.Баттулга ч, А.Гансүх ч ял шийтгэл аваагүй. Гэхдээ А.Гансүхийн шинэ номноос харвал ноднин хүртэл шалгагдаж л байж. Сонгуульт жил хэрэгсэхгүй болсон нь анхаарал татахаас аргагүй.
Харин чухам ямар хэрэг байв гэдгийг хэвлэлийн хуудаснаас шүүрдье.
А.Гансүх, Х.Баттулга нарыг шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирлын хамт шалгаж байсан.
Ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг саатуулаад байсан бол “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат нарын гурван хүнийг Интерполоор эрэн сурвалжилж байжээ.
2015 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг эрх мэдэл албан тушаалаа урвуулан мөнгө угаасан, эд хөрөнгө залилан мэхэлсэн байж болзошгүй гэж анхлан шалгаснаар хэргийн өрнөл эхэлсэн байдаг.
А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Ингэхдээ “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл”-ийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж уг ажилд тус компанийг тендергүй шалгаруулсан гэгддэг.
Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газар MCS-ийн барьж байсан Гашуунсухайтын төмөр замын бүх ажлыг төрд буцааж авсны дараахан. Үүнээс “Овоолсон шороо”-ны үлгэр эхэлдэг.
БНСУ-ын компанид тендер шалгаруулалтгүй эрх олгосон гэх асуудал л тухайн үед ил мэдээлэгдэж байсан. Цааш хэрхсэн нь асуулт хэвээр байдаг аж. Харин А.Гансүх өдгөө энэ хэрэг яаж шийдвэрлэгдсэн талаар ном бичсэн байна. Ер энэ цаг үед Тавантолгой, төмөр зам гэдэг сэдэв дахин сөхөгдөж байгаа. Харин Х.Баттулга улс төрөөс яваагүй, УИХ-ын гишүүний статустай эргэн ирээд байна. Түүний эрх ашиг намд биш хувь хүнд байгаа нь 2024 оноос хойш илт харагдсан. Засгийн газар MCS-тэй таагүй харилцаатай болсон мэт харагдаад буй өрнөлийн шалтгаан ч Х.Баттулга руу чиглэдэг. Тийм ч учраас үүний Төгрөг нуурын ордын асуудал сөхөгдсөн байж таардаг. Ер нэрээ цэвэрлэж авъя, түүхийн хуудаснаа эерэгээр бичигдэж үлдье гэсэн эрмэлзэл, урьдын хонзон Х.Баттулгад хүчтэй байна. Х.Баттулгыг дагаад А.Гансүх ч номоо бичиж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн үл бүтэх этгээдүүдийн нэг шүү
Одоо өөрийгөө мундаг гэж цайруулах оролдлого хийж байна, бүтэхгүй ээ
Баттулгадаа л хор болно доо
Г.САНСАРМАА ГЭГЧ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ СҮНСЭЭ ХУДАЛДАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛСОН "БИЕЭ ҮНЭЛЭГЧ" ЭНЭ ЭМ ЦААД НУУЦ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВАРААР БАТТУЛГА, ГАНСҮХ НАРЫГ ХАРЛУУЛАХ ҮМХИЙ ХАНХАЛСАН БОХИР АЖИЛДАА ӨӨРӨӨ Ч УЙДАХГҮЙ, ДУРТАЙ ЮМ ШИГ ЭЭ! ЭНЭ ЛАВ БОХИРЫН ХООЛОЙД ТӨРСӨН БХ ӨӨ! К КК
Шүүх прокурор нь нотлох баримтгүй гээд хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол гаргасан байна. Шүүхийг давдаг төр ч байхгүй ээ
Энэ бид 2 ямар номоо бичдэг юм
Хамаг нотлох баримтыг нь устагчихаад бичиж байгаа даа