Улс төрийн мэдээ

Дулаан, цахилгаан, цэвэр бохирын асуудлаа шийдэж, газар олголтоо эхэлсэн "Хүннү хот"-ын явц

"Хүннү хот" байгуулах асуудал, ажлын явц дахин олны анхаарлыг татаж эхлээд байна. Өмнө нь энэ дагуул хотыг Шинэ зуунмод хэмээн нэрлэхээр тогтсон ч нэгдүгээр сард Хүннү хот болгож өөрчилсөн.

Тодруулбал, хотын оноосон нэр нь улс орны хөгжил төдийгүй түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж зэрэг бусдаас ялгарах онцлог болон хотын хөгжлийн зорилго, ирээдүйг бүрэн илэрхийлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хэмээн үзэж ийн өөрчилсөн байдаг.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус хотын захирагч УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг болсон гэх мэдээлэл цацагдсан. Нягталбал уг мэдээлэл худал бөгөөд тэрбээр “Хөшигийн хөндийн чөлөөт бүс”-ийн захирагч  болсон байв. Харин Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Соёлын дэд сайд асан М.Батбаяр ажиллаж байгаа аж.

Энэ хотод 150 мянган хүн суурьшуулахаар төлөвлөж, утаагүй эко гэх тодотголыг өгөөд буй. Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар,

"Хүннү хотын дулаан, цахилгаан, цэвэр бохир магистрал шугамын ажил хийгдээд дууссан. Улсын комисс ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний 300 мВтын төр хувийн хэвшлийн түншлэлийн тендер зарлачихсан явж байгаа. Мөн цэвэрлэх байгууламжийн тендер зарлачихсан байгаа. Удахгүй энэ намартаа геотермо буюу газрын гүний дулааны өрөмдлөг хайгуулын ажил бас эхлэхээр төлөвлөгдөж байгаа. Энэ амжилттай болсон тохиолдолд бид дулаан хангамжийнхаа асуудлыг хамгийн орчин үеийн эко байдлаар энэ хот дээр шийдэхээр төлөвлөж байгаа.

Замын зургууд энэ жил зурагдаж дуусна. Ирэх жил 2026-2027 онд тус хотын бүх автозамын бүтээн байгуулж дууссаны дараа АНН байгууллагуудад бид бэлэн замтай, инженерийн шугам сүлжээтэй газруудыг төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор төлөвлөж байгаа. Хүннү хот бол Улаанбаатар хотын хамгийн том суурьшлын тэлэх бүс гэж товчхондоо ойлгож болно. Хамгийн том гарах зардал бол цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр дээр гарна. Мөн ус хангамж болон цэвэрлэх байгууламжийн асуудал дээр. Үүнийг энэ жилдээ шийдэхээр төлөвлөж байна. Бусад ажлуудыг төр хувийн хэвшлийн хамтралаар хийнэ" гэж мэдэгдээд байна.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Хүннү хотод төслийн сонгон шалгаруулалтаар үнэ төлбөргүйгээр өнөөдрөөс /2025.04.27/ газар олголт эхэлнэ. Манай худалдааны төвийнхөн, тээвэр логистикийн төвийнхөн бүгдээрээ үүн дээр оролцож хамтдаа нийсллэл Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах, Хүннү хотдоо эхний бүтээн байгуулалтын ажил болох тээвэр логистикийн төвийг цогцлоон бүтээхэд төр хувийн хэвшил хөрөнгө оруулагчид иргэд хамтран ажиллахыг Засгийн газрын тэргүүний хувьд уриалж байна" гэсэн юм.

Хүннү хот

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Амралт, аялал жуулчлалын бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүс
  • Зах, худалдаа, бөөний төвийн бүс
  • Тээвэр, логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс зэрэг есөн бүсээс бүрдэнэ.

Нийгмийн дэд бүтэц

Хотын нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ нь суурин хүн амд үйлчлэхээр
төлөвлөгдсөн бөгөөд 10.8 мянган өрхийн 34 мянган хүнд үйлчлэх нийгмийн дэд бүтцийг нормд заасны дагуу төлөвлөсөн байна. Нийгмийн дэд бүтцийн хүрээнд 1.7 мянган ажлын байр бий болж суурьшлын хүн амаас энэхүү ажлын байруудад ажиллана гэж тооцсон. Хотод хоёрдугаар шатлалын нэг эмнэлэг төлөвлөсөн ба өрхийн эмнэлгүүдийг орон суунуудын хажууд суурьшилдаа ойрхон байхаар тооцжээ.

Хотын эдийн засаг

Хүннү хотод төлөвлөгдсөн үйлдвэр аж ахуй, бизнес үйлчилгээ, логистикийн ба худалдаа үйлчилгээний төвүүд нь Улаанбаатар хотын эдийн засгийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж явахаар УБХЕТ-2040-д тусгагдсан байдаг. Уг хот байгуулагдсанаар тус хотын ДНБ 2040 он гэхэд 29 их наяд төгрөг /бодитоор 16.8 их наяд төгрөг/ буюу 10 тэрбум ам.долларт хүрч УБ хот, Хөшгийн хөндийн томоохон ажил олгогч, орлого бүрдүүлэгч сэктэр болно. Хүннү хотын эдийн засгийн 0.4% нь ХАА-аас, 11.3% нь үйлдвэрлэлээс, 88.3% нь үйлчилгээний салбараас бүрдэнэ гэж тооцoж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МУ иргэн
МУ иргэн
4 сар 30, 2025 09:39

Энэ Хүннү гэж хот хаана байдаг юм бэ? Хотын дарга нь найраачин Наранхүүрийн эгч Наранчамиг гэх юм үнэн үү

Иргэн
Иргэн
5 сар 2, 2025 08:35

Зуун модын шинэ төлөвлөлтийг тэгж нэрлээд олны толгойг эргүүлээд байгаа юмдаг уу да????

Зочин
Зочин
4 сар 30, 2025 10:04

Xunnu xot ulger boloxwii de. Xarxorin xot xeden songuuli damjaad barigdchixwa. Ochij uzex yumsan. Xen udirdaj bariulaad bga gle. Dawaasuren gishuun bilu. Tsaasan dr xot barij toglodgoo xeze bolix we. Xend ashigtai, xeniig xuuraad bga xumuus we. Unen loison amitad tor zasgiig udirdaj bgam bnd.

Зочин
Зочин
4 сар 30, 2025 11:03

Яг хаана босох хот вэ хө

Зочин
Зочин
4 сар 30, 2025 21:11
Reply to  Зочин

Юү яг хаана гэж шинэ онгоцны бууд�##� тойроод бараг төв аймагтай з�##�гаа баруун урд т�##� руу л байлгүй дээ . Гэхдээ гэр хороолол байхгүй бна байх гэж бодож байна мөн өндөр өндөр байшин бас байхгүй байх . Баахан агуулах ложестик төвүүд бий болох байхдаа . Нэг их хөглөрсөн юм болох бий дээ .

Зочин
Зочин
4 сар 30, 2025 11:47
Reply to  Зочин

Хүннү хотын дулаан цахилгаан,цэвэр,бохироо шийдчихсэн гэж байхад 400шахм жил болж бга УБ маань энэ асуудлаа бүрэн шийдээгүй л бна даа.бүх юм шийдэгдсэн хүннү хотдоо амьдраад байж дээ.

Зочин
Зочин
4 сар 30, 2025 13:09

УБ ХОТЫНХОО ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮНЭРИЙГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ТОМ ТОМ ААШЖ БАЙХ ЮМ БЭ .....

Зочинолон жилийн мөрөөдөл биелэлээ олох нь мөн усн
Зочинолон жилийн мөрөөдөл биелэлээ олох нь мөн усн
4 сар 30, 2025 23:28

усны асууд�##�аа шийдчихвэл болно гоё хот босно нямбаатараа газрын гэрчилгээг минь гаргаж өгнөүү

Зочин
Зочин
4 сар 30, 2025 23:50

Хуцдаг ХАЛТАРУУД ВЭ ?ТӨВ аймаг ШИНЭ ЗУУН МОД гэчихжээ ! Үүнийг ХҮННҮ хэмээн нэрийдэчихээд ХУЦАЖ БОРГООД лл Хахаха Нээрээ хуцдаг ХАЛТАРУУД

Зочин
Зочин
5 сар 1, 2025 07:18

Их дээд сургуулиудаа нүүлгээч

Зочин
Зочин
5 сар 1, 2025 07:54

Бидэнд хот хэрэггүй,байг�##�ь минь л хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 1, 2025 08:48

Нэг хотоо цэгцэлж чадахгүй байж гоё үлгэр ярья юу ????. Худлаа попорч бхаар х�##�уун усны асуудлаа шийдээч

Болд
Болд
5 сар 1, 2025 09:02

Баахан дарга төсөв мөнгөтэй цаасан дээрх хот

Зочин
Зочин
5 сар 1, 2025 09:09

Хот барихаас өмнө онгоцны бууд�##�, төмөр зам, тээврийн асуудлаа хамгийн түрүүн барих ёстой юмсан.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 10:00

Шинэ хот юм бол эхлээд л хүн амын төвлөрлөө сайн бодох шү. 150м хүн ам ямар орон байр, үр хүүхдүүд хэдэн сургууль цэцэрлэгт, зам тээвэр ямар шугамаар гээд л...
төр өөрийн хийх юмаа хийсний дараа л газар олголтыг хийгээрэй.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 21:58

Erguu muu konunist

Иргэн
Иргэн
5 сар 2, 2025 08:34

Зуун модын шинэ төлөвлөлтийг тэгж нэрлээд олны толгойг эргүүлээд байгаа юмдаг уу да.

Yanjmaa
Yanjmaa
5 сар 6, 2025 05:52

Сайхан нэр байна,Хүннү хот , зам, дэд бүтэц бүрэн шийдсэн, газар олголт, тээвэр ложистикийн шийдэл..боломж бүгд бн...амьдр�##� буц�##�ж өгнө....сургууль, цэцэрлэг, орон сууц, ийм шийдэлтэй газар бүрэн боломжтой,

Зочин
Зочин
5 сар 6, 2025 06:27

28 он гэхэд дуусахгүй юм шиг байна. 28н оны сонгуулийн шоу, баахан дутуу юм сэглээд хаях вэ гэж бодогдоод

Холбоотой мэдээ

Back to top button