57.9 сая еврогийн нисдэг тэрэг "гал унтраах зориулалтгүй" гэсэн тайлбараар дарга нар арьсаа хамгаалуулав

ОБЕГ, УОК-оос улсын хэмжээнд гарсан гал түймрийн талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр ихээр гарч байгаа, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага үүрүүлнэ гэдгийг ч тодотголоо.
Хэвлэлийн хурлын үеэр нэг нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн түймрийн голомтод ажиллаж байна гэсэн атлаа Улаанбаатар хот салхи шуургатай байсан учраас нислэгийн аюулгүй байдлын үүднээс нисдэг тэрэг хөөргөөгүй гэх агуулга хэлэв.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат суманд гарсан гал түймэр хүчтэй салхины улмаас хурдан газар авсан гэгдэж буй. Харин Сэлэнгэд нисдэг тэрэг галын нөхцөл байдал дээр ажиллаж байна гэсэн нь логикийн зөрүү үүсгэж байна.
Улсын хэмжээнд байгаа нисдэг тэрэг нь гал унтраах зориулалтгүй гэж УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэвлэлийн мэдээлэлдээ тодруулав. Энэ нисдэг тэргийн төсөвт өртөг өөрөө 57 сая евро. ОБЕГ-т Францын талаас нисэх нэгж шинээр байгуулж, сургалт зөвлөгөө үзүүлж ажиллахаар болсон, уг нь.
Өчигдөр бид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу холбогдоход нисдэг тэрэг түймрийн нөхцөл байдал дээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд аймгийн гал унтраах машин ирж, иргэд нүцгэн гараараа түймэр унтраахад дайчлагдаж байгаа хэмээн хэлсэн юм.
Гэтэл Булган аймагт болсон Хойд бүсийн зөвлөгөөнд сайд нар онцгой байдлын хэрэгцээний нисдэг тэргийг хөлөглөж, очсон тухай мэдээлэл бий.
Улсын цөөн хэдэн нисдэг тэргийг сайд нар хэрэгцээндээ унасан асуудалд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дуугүй сууж, улс орны хэмжээний ноцтой түймрийн агуулга дээр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян ганц ч тайлбар хэлэлгүй арьсаа хамгааллаа.
Гал түймэр унтраах зориулалтгүй нь үнэн ч Богдхан уул шиг өндөрлөг газар дахь түймэрт хүн хүч, усны нөөц тээвэрлэх зорилгоор ашиглаж болно. Гэвч "Зориулалтгүй" гэсэн тайлбараар дарга нар арьсаа хамгаалж үлдлээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үрчийсэн хар арьсаа одоо хамга�##�аад үлдсэн ч үхсэний чинь дараа эрлэг ирхэд яаж хамга�##�ах вэ дээ та нар. Ард нь үлдэх үр хойч чинь г�##� түймэрт өртөхөд техник хэрэгслийн мөнгийг нь бид идсэн гээд тэнгэр дээрээс нулимсаараа бороо оруулаарай!
Ариунбуян хүрэлсүгийн найз
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Энэ Амарсайхан гэж удмаараа төрөөс иргэдээс авлагатай юм шиг нөхөр байна аа хэзээ цадна даа өсөхийн өлөн хулгайч нар цадахаа мэддэггүй гэж үнэн юмаа очсон газар бүрд нь сүйрэл ...
Г�##� унтраах зориул�##�ттай нисдэг тэрэг гэж монголд байхгүй. Өндөр үнээр авсан нисдэг тэргүүд нь г�##�, бусад ослын үед ажиллах зориул�##�ттай. Дарга нар зөөх л зориул�##�тгүй юмсан.
Дарга нар зөөх зориул�##�ттай. Та нар битгий хуцацгаа
Нисдэг тэрэг чинь ядаж г�##� унтраагч нарыг машин техник явахад хэцүү газар хүргэж өгөх ёстой биздээ. Г�##� унтраах зориул�##�тгүй гэдгээрээ ард түмний толгойг эргүүлээд болчихлоо гэж бодож байх шиг байна. Үгүй шүү. Цөмөөрөө нийлээд 1 том автобусаар явахгүй яасын.