Ерөнхийлөгчид амбицтай С.Бямбацогт сайдын сошиал маркетинг цөмрөв

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хийж буй ажлаа сурталчилж, контент бүтээдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр ярилцлагын нэвтрүүлэг хийж, түүнийгээ өөрөө хөтөлж, богино хэмжээний рийл бичлэгүүдээрээ анхаарал татах болов.
Сүүлдээ түүний эл үйлдлүүд маркетингийн шинж чанартай харагдаж эхэллээ. Магадгүй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбиц түүнд байж болох юм.
Хамгийн сүүлд С.Бямбацогт сайд Дархан хотод ажиллажээ. Ингэхдээ Зэвсэгт хүчний 330, 301, 322 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" бодлого, зорилтоо танилцуулсан юм байна. Эл үйл явдлын үеэр түүнийг угтан авах ёслол болж, улаан хивс дэвсэж, алба хаагчид жагсжээ. Үүнтэй зэрэгцэн дрон нисэж, хэдэн талаас нь камер бичиж байх жишээтэй. Анзаарвал түүний рийл бичлэгүүд Ерөнхийлөгчийнхтэй адил хэв маягтай харагдана.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбацогт бол төрөөс төрсөн тэрбумтан,олон ч удаа хулгай хийсэн,цаашид ч ахиулж хулгайлана,Бямбацогтын оролцоо нөлөөгөөр Хөшөөьийг уурхайг гацаачихлаа,
Хараад байхад ерөнхий сайдын эргэн тойронд нилээн хэд хулгайч байгаад байх юм.
Ичдэггүй юм байх даа төрийн ажлыг хийж байж ийм реклам хийж татвар төлөгчдийн мөнгийг үрж байхаасаа
Сүржин рекламны нөхөр шүү их хүссэн хүнд төрийн жолоог атгуулах ямар л бол төрийн албанд удам судар их чухал даа.
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
батлан хамгаалахын сайд нар ямар тэнэг хүмүүс тавьдаг юм вээ тээр жил Бат эрднэ ажнай болчихоод офицер зогоосоод Гёрманд хөл бөмбөг үзэж байсан биз дээ
Энэ хүн ариун явдалтай хүн мөн үү би эргэлздэг
Дахиж л Ховд Увсаар Монгол төрийг удирдуулж өвгөдийг хилэгнүүлэхгүй шүү
Энэ муу 2 циймэр маань юу олоод уншчихав аа. Энэ яваа насандаа ийм булай бүү үзээсэй ккк
Энэ балай балин хамарт яваандаа талийгаач Очкогийн хамартай адилхан хамартай болно шүү!
БХ-ын сайдыг цэргийн гарнизон жагсаж угтдаг дүрэмтэй юм доо, хө.