Улс төрийн мэдээ

С.Амарсайхан өчигдөр "хөл дүүжилсэн" нисдэг тэргээрээ өнөөдөр Сэлэнгийн түймэрт ажиллаж явна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт гарч буй түймрийн голомтод нисдэг тэргээр "хяналт" тавьж явна. Харин өчигдөр яг энэ нисдэг тэргээрээ Хойд бүсийн зөвлөгөөнд оролцохоор Булган аймаг руу ниссэн. Нэмээд хэлэхэд, түймэр мөн өчигдөр эхэлж дэгдсэн юм.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны даваа гарагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Богдхан ууланд тус тус түймэр гарсан. Онцгой байдлын албанд хоёр нисдэг тэрэг байдгийн нэг нь эвдэрсэн тул ганц үлдсэн гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна. Харин тэр ганцыг УОК-ын дарга С.Амарсайхан өөрөө "хөлөглөөд" Булган руу газар товчилжээ.

Мэдээж энэ бол түймэр унтраах зориулалттай нисдэг тэрэг биш. Алив онцгой нөхцөлд, бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ түймрийн үед ашигладаггүй гэсэн үг биш. Учир нь түүнийг Сэлэнгэ аймагт яг одоо ашиглаж байна.

Өнөөдөр УОК, ОБЕГ хамтран түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр сэтгүүлчийн асуултад УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Богдхан уулын түймэрт нисдэг тэргийг ашиглах боломж байгаагүй. Учир нь салхи ихтэй байсан. Нислэгийн аюулгүй байдал яригдана. Харин өнөөдөр Сэлэнгэ аймагт ашиглаж байна. Сайд хэрэгцээндээ ашигласан эсэхийг тодруулаад эргэн хэлье" хэмээсэн юм.

Аргагүй, С.Амарсайхан бол Т.Баярхүүгийн шууд удирдлага билээ.

Хоёр ч газар түймэр дэгдээд эхэлмэгц нэг нисдэг тэргийг өнөө өглөө Булган аймгаас шууд нисгэсэн гэх мэдээлэл бий.

Нөгөөтээгүүр, Сэлэнгийн түймэрт Орхон, Дархан-Уул аймгийн алба хаагчид, техник хэрэгслийг дайчилж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Иймд нисдэг тэрэг Булганаас шууд Сэлэнгэ рүү ниссэн байж болох талтай. Булганы иргэд ч энэ талаар нийтийн сүлжээнд бичиж байгаа юм.

Тэгэхээр, одоог хүртэл хэрэг явдалд огтхон ч өөрийн байр суурийг илэрхийлээгүй байгаа УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр хөлөглөсөн нисдэг тэргээрээ өнөөдөр Сэлэнгэд ажиллаж буй нь үнэн аж. Нисдэг тэрэг дотор ихээхэн бодлогширч суугаа драматик зургаа тэр зориуд сошиалд тавьжээ.

Онцгой байдлын албаны хэрэгцээн дэх цор ганц нисдэг тэргийг "хөл дүүжлэх" зорилго дор ашиглах үеэр нь томоохон түймэр дэгдчихлээ. С.Амарсайханд хариуцлага яригдах уу?

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Манайд
Манайд

Ах нь ганц байдаг сансарын хиймэл дагуулаар дамжин холбогддог гар станцыг өөртөө хэрэглэж байснаас болж... Энэ нөхөр бас ганц байдаг нисдэг тэрэгийг нь...

Зочин
Зочин

Худлаа шаахаа больчихооч. Ганцхан нисдэг тэрэг ч гэх шиг. Хоёр нисдэг тэрэг нь хоёулаа л ажиллаж байна лээ ш дээ. Танай сайт ёстой ганц гайгүй ажилладаг Онцгойд өстэй юм уу, улстөрийн томилгоо болоод толгойлж байгаа тэр Шадар сайдад нь өстэй юм уу

Хурц
Хурц
Reply to  Зочин

Өмөөрөөд шаачих юмаа үнэн юм үнэнээрээ уг нь сайхан

иргэн
иргэн

Ер нь чуулганд очоод түймэр гарахаар нь ажиллаж байгаа дүр эсгэж

Nar
Nar

Uygaa bicheed bgaa malnuud ve.An hiij zugaalgand yvaad bgaa umuu..ajildaa heregleed bnuu. Ingej teneg demii um bichij surjignej ard irgediin setgel sanaag budiluulj uimuulj bhaa boliochee

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин

ЯРИГДАХГҮй , бүү горьд ...

Зочин
Зочин

Ус цацах зориулалтгүй дарга зөөх зриулалттай

Зочин
Зочин

hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25r baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

зочин
зочин

Ашиглаж болно шд яагаад болохгүй гэж түймэр шиг хурдан хугацаанд шийдвэр гаргах ёстой ажилд өөр яана гэж.

Холбоотой мэдээ

Back to top button