Улс төрийн мэдээ

Ерөнхий сайдын уучлал гуйх эсэхээ шийдэх сүүлийн өдөр

УИХ дахь АН-ын бүлэг тавдугаар сарын 1 гэхэд уучлал гуй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардсан. Энэ хугацаа өнөөдөр дуусаж байна. Маргааш УИХ-ын чуулган хуралдана.

Ам алдвал барьж болдоггүй гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд хоёр ноцтой алдаа гаргаж, хариулсан. Нэгт хувь гишүүний нь статусыг хүндлээгүй. “С.Баярцогт даргын асуултад хариулъя” хэмээсэн. Хоёрт, дахиад хувь гишүүний үзэл бодол, байр суурьд хүндэтгэлтэй хандаагүй. “Битгий хачин юм яриад бай” гэж хэлсэн.

Харин энэ явдлыг УИХ дахь АН-ын бүлэг бүр бүлгийн хурлаараа удтал авч хэлэлцээд, улс төрийн акц болгохоо сайн мэджээ.

Нөгөө талаар алдаатай хариултад сайн тал гэж бас байна. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн С.Баярцогтод холбогдох асуудлыг ямар ч түвшний улстөрч гаргаж тавиагүй, ил хэлээгүй. Хаа нэг хэвлэлийн хуудаснаа бичигдэж байв. С.Баярцогттой 10 жил, их сургуулийн нэг ангиас гадна Японы JCI байгууллагад хамт ажиллаж байсан намтартай Ж.Баярмаа нас зүсийн хувьд түүн шиг атлаа яагаад заавал өнөөдөр улс төрд оров гэсэн асуулт тавигддаг. С.Баярцогттой нэг өдөр АН-ын дэд даргаар томилогдсон Ж.Баярмаагийн жагсаалтын зургадугаарт бичигдсэн шалтгаан 2024 онд л яригдаж байсан. АН-ынхан нэр дэвшигчдийн жагсаалтаа хоёр янзаар гаргаж, хоёр зэрэг өргөн барьж, Сонгуулийн ерөнхий хорооноос буцаахдаа тулж байлаа. Нэг талын жагсаалтад С.Баярцогт өөрийгөө, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ч биччихсэн байсан. Дундын ойлголцлын хүрээнд Ж.Баярмаа бол хөдлөөгүй юм.

Цаашлаад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу нартай дөрөө харшуулж ирсэн сүүлийн хэдэн сарын намтар нь ч нэгийг хэлдэг.

Тийм ч учраас Ж.Баярмааг “С.Баярцогтын хүн” гэж Ерөнхий сайд өөрөө мэдэгдэх нь амны алдаа юм шиг хэр нь ээ бас улс төрийн мэдэгдэл мөн үү, мөн. Мэдэн будилсандаа хэлчихдэг, амнаас өөрөө уначихдаг хэмжээний үг ч энэ бас биш юм.

Харин одоо Ерөнхий сайд уучлал гуйх уу гэдэг асуудал. Өөрийнх нь эсрэг ажиллаж буй гол хүчнүүдийг улстөрчийн хувьд ил зарласандаа ухарч буцахгүй л болов уу. Хэрэв тэгвэл бууж өгсөн болно.

Нөгөө талаас АН яаж ажиллах вэ. Засгийн газарт хамтарсан АН олон асуудалд сөрөг хүчний үүргээ ор тас умартаж яваа атлаа чухам үүн дээр яагаад нэгдчихэв. Үүнийг юу болгож ашиглая хэмээн тооцчихов. Уучлал гуйхгүй бол үнэхээр чуулганы хуралдаанд оролцохгүй байж чадах уу. Тэгвэл Засгийн газарт хамтарсан АН-ын төлөөллүүд яах вэ. Ажлаа хийхгүй байх уу. Намын дарга Л.Гантөмөр ямар байр сууриар хандах вэ зэрэг олон асуулт байна.

Өрнөл бүхэлдээ MCS гэхээсээ С.Баярцогтын нэр хэлэгдэх нь л ихээхэн эмзэг асуудал гэдгийг илтгээд байх шиг.

Ерөнхий сайд уучлал гуйхгүй өнгөрвөл хэлсэндээ хүрэхгүй байх нь АН-ын хувьд шог юм болно. Тэгэхээр энд нэг ойлголцол хүлээгдэж байна. Арай гэж улс төрийн манлайллын хувьд сэхэж босоод байгаа цаг үеэрээ дэнчин тавьсан ямар ойлголцлыг тэд хүсэж байна вэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МУУХАЙ ЦАРАЙТАЙ ШУЛМАС ИХ ХУРЛЫГ ХЭРҮҮЛИЙН ТАЛБАР ГЭЖ БОДЖЭЭ ИЙМЭРХҮҮ ТӨРЛИЙН ХЭРҮҮЛЧ АВГАЙЧУУЛЫГ НАРАНТУУЛЫН ЛАНГУУН ДЭЭР НЬ ОЧУУЛААЧ ХААНААС ГАРААД ИРСЭН ХОГИЙН ШАРИЛЖ ВЭ? ГИШҮҮД ЮУ ШИЙДЭЖ БАЙГААН АЛЦГАР АЛНУУД БУЗРЫН ХЭРҮҮЛЧ ПЯЗДАНУУД АМ НЬ ЯРАНДАА ТАГЛАГДААСАЙ

Иргэн
Иргэн

Хадгаламж зээлийн хоршоогоор олон хүний голыг харлуулж голомтыг самарсанМэндбаярын дүү бас нэг хэрүүлч авгай

Зочин
Зочин

Зссс. Сүртэй юм. Парламeнтад хэрэлдэх байтугай зодолдоод л байдаг улс орнууд олон. Эмэгтэйчүүд ингээд хэрүүлээс цааш ахихгүй юм

Bolor
Bolor

Жудагийн Баярмаа бол Глоб Хадгаламж Зээлийн Хоршооны эзэн луйварчин Жудагийн Мэндбаярын дүү. Мэндбаяр олон хүний мөнгийг луйвардсан хэргээр шоронд олон жил сууж хор найруулдаг хүн болсон. Дүүгээ УИХ-д оруулж, Монгол улсыг авилгалд шигдүүлэх бодолтой. Тиймээс тэд Баярцогт, Элбэгдорж нартай сүлбэлдэн баялгийн санг улайран эсэргүүцэж байна.

ган
ган

Зогс. Жингийн цуваа яваад өнгөрнө жингэр нохой хуцсаар үлдэнэ гэж үг бий. Хийж шийдэх зүйл их байна, ажлаа хийгээд л явж бай. Энэ бойкот бол АН-н дотоод зөрчлийн илрэл бүлэглэл хоорондын зодоон. Цаашдаа ажил хийхгүй гэж байгаа бол Гантөмөр даргаа унагаад засгаас гарцгаана биз. Энэ нь МАН-н хоолонд орохоор хүлээгсдэд л ашигтай тусах байх. харин ажил хийдэггүй хамтарч чаддаггүй гэх мэт муу муухай дүр зураг нь АН-д үлдэж түүгээр нөгөөдүүл нь янзтай сайхан пиардах байлгүй

Зочин
Зочин

Монгол улсын ЕС ЭНЭ МУУ ШУЛМАС АВГАЙГААС ЮУ ГЭЖ УУЧЛАЛ ГУЙХ ЮМ БУЗАР БОЛНО ЭРГҮҮ АЛМАС ЯАШКА ӨӨРӨӨ ГУЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ зочин бол даргад долгинох донтой гар бнаа !
ЕС соёлгүй, тэнэг харилцсаныхаа төлөө УИХ-ын гишүү нээс хүлцэл өчих нь зүйтэй шүү !
Женкочин ЕС ер нь л хэрэггүй бна шүү....

Зочин
Зочин

Энэ одоо өөрийгөө хэн гэж бодоод байна аа.

Зочин
Зочин

Дэндүү дээрэлхэж байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button