Метроны тендерт саналаа өгсөн гурван монгол компанийн хoёр нь "Макс" группийнх

2024 оны аравдугаар сарын 03-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барих төслийн бүтээн байгуулалтын ажил” нэртэйгээр тендер шалгаруулалтыг зарласан.
Тендерийн эхний үе шатны төсөвт өртөг дөрвөн их наяд 548 тэрбум төгрөг. Үүнээс 2025 онд 133 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 181 тэрбум 935 саяын төсөвт өртөгтэй тендерт БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd шалгарсан бөгөөд үүнээс 2024 онд 54 тэрбум 580 сая төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан юм.
Хоёр үе шаттай уг төслийн нийт төсөвт өртөг 8 их наяд 174 тэрбум төгрөг. Тэгвэл метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ. Тодруулбал Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад гэсэн долоон улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Онцолбол манай улсаас дараах гурван компани байгаа юм.
Нэг. Арж Капитал ХХК
“Арж капитал” ХХК нь хатуу болон хайрган хучилттай авто зам, төмөр бетон гүүр барих, засварлах болон техник түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа 21 дэх жилдээ явуулж байна.
Энэ хугацаанд нийт 600 гаруй км хайрган болон хатуу хучилттай авто зам, 453 урт метр төмөр бетон гүүр, ойролцоогоор 5000 гаруй урт метр хиймэл байгууламж барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Хоёр. Максрөүд ХХК буюу Макс групп
Макс Групп нь анх 1992 онд импортын болон худалдаа, үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Харин одоо 16 охин болон хараат, хөрөнгө оруулалттай компаниар өргөжин тэлж, бизнесийн салбарт томоохон байр суурь эзлээд буй.
Байгууллагын бүтцийн хувьд Худалдаа, Аялал жуулчлал, Сүү, Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Дэд бүтэц, барилга угсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл гэсэн бизнесийн чиглэлүүдээр бүхий л талбарт нийт 4,500 ажилтан бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтуудыг өрнүүлэн ажиллаж байна.
Мэдээллийг нягтлан харвал дээрх хоёр компани хамтран ажилладаг буюу холбоо хамаарал бүхий байна. Лавшруулбал "Максрөүд", "Арж капитал" компанийг Ч.Батбаяр удирддаг аж. Тодруулбал, “Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК нь нэгдэж, 438 гаруй үндсэн ажилтан, 115 гаруй машин механизм, 17 үйлдвэртэйгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын EXIM банк, Монгол Улсын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шалгуурыг хангаж бүс нутгийг болон орон нутгийг холбох зам, хүнд даацын ачаа тээврийн зам, хурдны зам, төмөр бетон гүүр, ус зайлуулах хиймэл байгууламжийн төслүүдийг хийж гүйцэтгэсэн юм байна.
Гурав. Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
Тус компани 2021 онд байгуулагджээ. Эзэмшигчээр Н.Билгүүн гэх хүн бүртгэлтэй байна. Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК нь
- Хүнд машин механизмын худалдаа
- Мод, бут, сөөг тариалах
- Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа
- Бизнесийн зөвлөгөө өгөх
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- Цэцэрлэгжүүлэлт гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд метро барих болоогүй эхлээд туннель яаж нүхэлж гаргадагийг гадны компанаас сур�##�ц дараа нь зөв тооцоо суд�##�гаа гаргадагийг сур�##�ц одоо бол болоогүй монгол компани
Шорлонгийн нүх шиг Пүнил байрчихаад Метро барна гэгчих юмаа .Максгруп түрүүнд барихгүй яасан юм вэ ????????!!!!!!!Пнилнүүдээ хардаа аймаар Яаж үйлчилээд лллл байна ааааааёооооооо
Монгол компаниуд бол ш�##� худлаа шүү.
Mongolchuud zam barij chadahgui baij yaj metro barihuu kkk
Ердөө 2 хувилбар л байна. 1-д хятадын төрийн өмчит компаниар бариулв�##� сахилга бат өндөр, хулгай, цавча, авилга байхгүй, заасан хугацаандаа яс барина. Хариуцлага �##�дв�##� төр цаазын ял буруутанд онооно. Хууль нь маш хатуу, гэхдээ хэрэгждэг. Хөх хотын метроог КОВИД-19 ийн үеэр ердөө 3 -4 жилийн дотор маш чанартайгаар, үзэмжтэй, гоё барьсан бна лээ. 2-дахь хувилбар: Англи, Японы хувийн компаниар бариулах. мөн л ёс зүйн өндөр хариуцлагатай. За манай дотоодынх бол үнэн худлаа, ямар ч туршлага байхгүй, ядаж нүхэн гарцаа ч хийж чадахгүй бна шд. Тэр Яармаг, Сансарын туннелийн нүхэн гарцыг бүгд мэднэ дээ. Метро бол жинхэнэ мега төсөл шүү иргэд минь
Макс яаж мэдэхийн.Монголчууд Метро барих болоогүй ,түүхий, чадахгүй мэдлэггүй.Зүгээр л мөнгө идэх гэж байгаам.Туршлага юу байна гэвэл юу ч байхгүй шүүдээ
манайхан юугаараа дутдаг юм. Харин ч өөриймсөг юм бишүү. Хөрөнгө мөнгө нь ч Монголдоо үлдэнэ. Туршлага ч сууна...
За Макс Монголчуудаа дарж �##�ах юм хийх вий дээ! МАН-АН-Н мафиуудыг хахуулдахдаа гаргуун хүмүүс шүү!!! Монгол улсад авто зам тавьдагтай чинь адилгүй шүү МАКС !!! Хоёрын хооронд чанаргүй Хулих Монголлчилж хийж мөнгө иднэ гэвэл нүгэл болно шүү Ганбаа!!
mongolchuud hulih shvv
Шорон моронд орчихгүй л бол яамай.
Улстөрч, под, цүнх баригчидтай нийлээд том төсөл авлаа гэж баярлаж яваад эцэст нь баахан идсэн уусан, бл бла гээд дарга нарын өмнөөс шоронд шаах вий дээ