УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бай нь юу вэ: “Жагсаалтын ес” нь “Экс жагсаалтын ес”-өө өмөөрсөн акц ХААШ ЧИГЛЭВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйх уу?

Гуйхгүй бол АН-ынхан хэлсэн үгэндээ хүрэхээс аргагүй. УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй. Ингэхээр Засгийн газарт хамтарсны хувьд намын даргатайгаа зөрчилдөх шаардлага үүснэ. Арай гэж сонгуулийн өмнө нэгдэж нийлсэн АН дахиад хагарна гэсэн үг.

Гуйвал Ерөнхий сайд наанадаж популист л харагдана биз. Харин цаанадаж УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын хүн гэж хэлсэн улс төрийн мэдэгдлээсээ ухрахад хүрнэ.

Өнгөцдөө УИХ-ын гишүүний хувь статусыг хүндлээгүй, субъектив үг, үйлдэл хэдий ч энэ бас улс төрийн томоохон мэдэгдэл мөн байв.

Өнөөдрийг хүртэл Ж.Баярмаа, С.Баярцогт нарын талаар хөндсөн, дуугарсан хүн байгаагүй.Харин Ерөнхий сайд өөрийн амаар хэлэхэд хүрнэ гэдэг зөрчилдөөн хөшигний ард өндрөө авсныг л илтгэж байгаа юм. Тэдний талаар 10 жил, их сургуулийн нэг анги, 2000-аад оны эхээр JCI байгууллагад хамт ажилласан гээд ил тод намтар бий. С.Баярцогт өөрөө багтаж чадаагүй ч өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлж чадсан нь Ж.Баярмаа нар байв. Дефакто нотлогддог үнэн гэж бий. Харин таван жил Ерөнхий сайдаар ажилласан хүн хаана, юу хэлэхээ мэднэ гэж найдаж байна. Найдаж байна гэсний учир нь, “Хоолны хордлого хөлөндөө орсон” гэдгээс эхлээд маапаантай юм угаас ярьчихдаг хүн мөн үү, мөн.

Асуудлыг том зургаар нь авч үзвэл Засгийн газарт хамтарсан Ардчилсан намын бүлэг бүр бүлгийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцсэн нь, тэгээд УИХ-ын үйл ажиллагааг бойкотолно гэж мэдэгдсэн нь илүү гүнзгий урхагтай гэж харагдаж байна.

Ерөнхий сайд уучлалт гуйхгүй гэдгийг тэд үндсэндээ тооцсон байж таарна. Золиос нь дээр дурдсанчлан нам доторх фракцын хагарлыг туйлдаа хүргэхийн нэр.

Арай гэж хоёр сонгуулийн дараа улс төрд карьертай, албан тушаал, эрх мэдэлтэй болж авсан Ардчилсан нам эргээд хаяагаа хадрахыг хүсэх үү. Хаяа гэдэг нь МАН болчихсон цаг дор Л.Гантөмөр хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт л байна.

УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын есдүгээрт С.Баярцогт бичигдсэн. Гэхдээ хоёр тусдаа жагсаалт гарсан. Маргалдаж, зодолдохдоо тулсан. Ингээд СЕХ-ноос аль жагсаалтыг нь хүчинтэйд тооцохоо мэдэхгүй, буцааж байв. Улмаар албан ёсны хувилбарт С.Баярцогтын оронд Х.Тэмүүжин бичигдэн, сонгуульдсан юм.

Харин өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлгийн хурлын дараа мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардсан хүн бол Х.Тэмүүжин.

С.Баярцогтын оронд бичигдэж УИХ-ын гишүүн болсон Х.Тэмүүжин бүлэг төлөөлж мэдээлэл хийнэ гэдэг анхаарал татахаас аргагүй дүр зураг. Ихэвчлэн бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ өгөөд явдаг. Х.Тэмүүжин өнгөрсөн хугацаанд хувь гишүүний бие даасан байр суурь илэрхийлж ирснээс бүлгээ төлөөлж байсангүй. Харин энэ удаа “Жагсаалтын ес” нь “Экс жагсаалтын ес”-өө өмөөрч дуугарчээ.

Хөшигний ард Л.Гантөмөрийг унагах процесс хүчээ авч, фракцууд хүчирхэгжсэн гэгдэж байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд дараагийн намын дарга болох амбицаа зангидсан. Цаашлаад Л.Гантөмөрийг хавчих хавчилгууд ихээр гарах болжээ. Тэр Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарыг “Намын бодлогоос эсрэг байр суурь илэрхийлдэг тул хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байсан удаатай. Өөрийнх нь эсрэг чиглэсэн өөр фракц гэдгийг л тодотгож байгаа хэрэг.

Тэгэхээр асуудал Ерөнхий сайддаа биш Ардчилсан намдаа байна. Ерөнхий сайдыг уучлал гуйсангүй гээд УИХ-ын үйл ажиллагаанаас хойш суувал Л.Гантөмөр л эвгүй байдалд орно. Тийм учраас Ерөнхий сайдыг биш Л.Гантөмөрийг шантаажилсан шантааж. 2025.12.31-нээс өмнө АН шинэ дүрмээ УДШ-ээр батлуулж, Их хурлаа хийх ёстой. Үүгээр АН-ын дотоод бүтцэд дахин өөрчлөлт орно. Энэ процесс явахад үсрээд хагас жилийн хугацаа л үлджээ. Үүнийг угтан, АН доторх фракцуудын аль нь хүчээ, барьцаа ахиулах вэ гэсэн өрсөлдөөн өрнөөд эхэлжээ.

Нөгөө талаас үйл явцаа харъя. АН-ынхан УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй олон сар болов л гэж. Ихдээ 1-2 долоо хоногийн асуудал энд яригдана. Харин энэ хугацаанд УИХ-аар ямар хуулиуд хэлэлцэх гэж байв. Алийг нь Засгийн газар өргөн барьж, яаралтай горимоор оруулж ирэх үү. Тэдгээрийг хэлэлцэхэд Засгийн газарт нэгдсэн гэдэг утгаар АН-ынхан дэмжихгүй бол унах эрсдэл үүсэх үү. Нэг үгээр энэ Л.Гантөмөрөөс гадна ЗГ-ын шантаажилсан шантааж мөн үү.

Тухайлбал, Хувийн хэвшлэлийн түншлэлийн тухай хуулийн өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг өргөн барих байсан талаар зарим хэвлэлд мэдээлж байна. Үүгээр Гашуунсухайтын хэлэлцээрийн хүрээнд Тавантолгойн орд ашиглалтын асуудал хөндөгдөх ёстой. Энэ мэдээж MCS-тэй хамаатай.

Энэ бүхний цаана Л.Гантөмөр чухам юун дээр буулт хийх ёстой болж байгаа бол?

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ган
ган
4 сар 30, 2025 12:10

АН-н олон фракц бүлэглэлүүд сонгуулийн өмнө нэгдэж чадаагүй, бүрэн нэгдэх тийм хугацаа ч байгаагүй. Гэхдээ яах аргагүй Гантөмөрийг төвдөө тавьж сонгуульд орсон, харин нэр дэвшүүлэх асуудлыг бүлэглэл шийдсэн. Одоо жаахан амьсгаа авч уужраад харсан чинь намын даргыг болон экс еөк-г дагасан хэдэн нөхөд л хожсон бусад нь буланд хаягдсанаа мэдэв. Одоо ингээд чи ч үх би ч үхэе гэдэг шиг Гантөмөртэй нэгдсэн хэдээ өөрсөдтэйгөө ижил түвшинд буулгаж унагах чадв�##� өөрсдөө дээш гарах боломж хайж буй арга нь энэ бойкот. Хэрэв Гантөмөр унав�##� ЗГ шинэчлэгдэнэ гэхдээ шинээр гарч ирсэн нөхдийг засагт багтаахгүй. Ингэснээр Оюун-Эрдэнэ хожно. Хэн муухай харагдах вэ гэхээр ажил хийж хамтарч чадаагүй өөрсдөө бутарсан хагарсан АН болно. Гэхдээ унсан нөхдүүд өширхөлдөө автаж МАН-н бодлого шийдвэрт илүү н�##�ж нөгөө хэдийгээ ахиад хүчгүйдүүлэх нь ойлгомжтой. Оюун-Эрдэнэ хэлсэн үгнийхээ төлөө уучл�##� гуйх нь утгагүй тэнэглэл болно

Отгоо
Отгоо
4 сар 30, 2025 12:19

Ardchilsan nam nam dotorh hagaraliin asuudalaa odoo boltol shiidej chadahgvi bgaa ni haramsaltai iimdee ch uls toriig ulam iheer samarch bn

Eegii
Eegii
4 сар 30, 2025 12:22

Арай хүний эрхэнд х�##�даад шантаажлаад бган биш үү.

lu dolgorsuren
lu dolgorsuren
4 сар 30, 2025 12:31

yostoi budliantai yumaa yu gej uuchlalt guihav de unenii ni helsen ard ni bayartsirt bga ni unenii ortoi gej bodoj bn

Зочин
Зочин
4 сар 30, 2025 12:36

АН дотоод асууд�##�аа шийдэж чадаагүй байж илүү дутуу асууд�##�д оролцдогоо зогсоомоор юм.

lhagwaa lhamka
lhagwaa lhamka
4 сар 30, 2025 12:39

ardchilsan nam dotroo asuudlaa shiidej chadku baij yaj tur bariltsah yum be

Батцэцэг Баби
Батцэцэг Баби
4 сар 30, 2025 12:41

арай хийж нэгдсэн гэж нэгдэж чадаагүй ш дээ доторх хагар�##�аа шийдэж чадахгүй байгаа эвэрнүүд улсын ажил яг хийж чадахуу. Юуны тулд ингэж тэмцэлдэнэ вэ ????

Moogii moo
Moogii moo
4 сар 30, 2025 12:45

Ан доторх асуудлаа ч шийдэж чадахгүй байгаа хүмүүс улсын ажил шийдэж чадах уу

lu dolgorsuren
lu dolgorsuren
4 сар 30, 2025 12:46

bayartsogtin gar hul bolson yumnuud gonshigonood bailgui ajlaa hiivel yasin hor nairuulahdaa sain shu

Зочин
Зочин
4 сар 30, 2025 12:49

ardchilsan nam dotroo asuudlaa shiidej chadahgui estoi neree yaj tor bariltsah ym

Зочин
Зочин
4 сар 30, 2025 12:52

Ard irgediinhee erh ashgiig ingej boogduulj bolohgui shde

Galsanpurev
Galsanpurev
4 сар 30, 2025 12:52

AN neeree uneheer sonin yuma dotorh asuudlaa ch shiidej chadahgui ulsaa ch samraj hanahgui yuma

Баска
Баска
4 сар 30, 2025 12:54

Энэ сэтгүүлч яагаад арван жил,их сургуулийн нэг анги гэж гөрдөх болов? Ухаантай царай гаргаад захи�##�гат нийтлэл бичээд байх шиг

Алтанцэцэг
Алтанцэцэг
4 сар 30, 2025 12:55

Энэ хүмүүст ард иргэдээсээ ичих эмээх зүйл бхгүй ээ тулга тойрсон хэрүүл хийгээд бхын нам доторхи олон бүлэглэл нь харагдаж бгаа юм даа яасан ч эмзэг дэлбээ юм

П.Гантулга
П.Гантулга
4 сар 30, 2025 12:56

Ardchilsan Nam dotroh asuudlaach shiidej chadahgui yaj ulsiin ajil hergiig shiideh gej bgn boldoo

Насанхүү
Насанхүү
4 сар 30, 2025 13:08

Ардчилсан намын олон бүлэглэлийн эзэд эв зүйгээ олохгүй шаантаач хийв үү яасан гэж уучл�##�т гуйхын

Зочин
Зочин
4 сар 30, 2025 13:10

АН дотроо асуудлаа шийдчихвэл нь...

Энхтайван буян
Энхтайван буян
4 сар 30, 2025 13:17

Нэгдэж чадахгүй бол одоо ардчилсан нам болмоор юмаа өчнөөн олон толгойтой эрх мэдэлээ була�##�дана бузартай юм улс орны л олон асууд�##� бхад бас уучл�##�т гуй гээд мэдэгдэл хийгээд бх шиг за яршиг үүү

Зочин
Зочин
4 сар 30, 2025 13:20

Ardchilsan nam nam dotorh hagaraliin asuudalaa odoo boltol shiidej chadahgvi bgaa ni haramsaltai iimdee ch uls toriig ulam iheer samarch bn

Зочин
Зочин
4 сар 30, 2025 13:42

Хамтарсан нэрээр бүх бузар бүхнийг хийж байгаа ийм засаг огцрох нь зөв

Зочин
Зочин
4 сар 30, 2025 13:55

dotorh asuudal shiidej chadhgvi yum bol yaj chaashdiin ajil hiih bolj bna

Зочин
Зочин
4 сар 30, 2025 14:21

ardchilsan nam dotroo asuudlaa shiidechee

Зочин
Зочин
4 сар 30, 2025 14:23

Холбогдсон хүмүүст арга хэмжээ аваач хариуцлага тооцье

Зочин
Зочин
4 сар 30, 2025 15:29

shindunii hytadiin s###snuud

Зочин
Зочин
4 сар 30, 2025 16:09

yostoi budliantai yumaa yu gej uuchlalt guihav de unenii ni helsen ard ni bayartsirt bga ni unenii ortoi gej bodoj bn

Зочин
Зочин
4 сар 30, 2025 16:11

Ardchilsan nam nam dotorh hagaraliin asuudalaa odoo boltol shiidej chadahgvi bgaa ni haramsaltai iimdee ch uls toriig ulam iheer samarch bn

Иргэн
Иргэн
4 сар 30, 2025 16:36

Баярмаа гэдэг б�##�ай хүүхнийг улсын их хурлаас �######�уулв�##� таарна

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:03

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:04

100 jiliin umnu orj irsen hytadiin s###snuud

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:14

biee zasaad geree zas geree zasaad turuu zas gej ertnii saihan ug bdag daa Ardchilsan namiinhan huvi hunii asuudlaa ch zasaj chadahgui nam dotorh asuudlaa ch shiidverlej chadahgui baij uls urdirdah geed ursulduud bdagiig gaihaad l bn

Зочин
Зочин
4 сар 30, 2025 19:25

00 баярцогттой үзээд байгаа хэрэг үү ккк.яаж гэж ккк

Зочин
Зочин
4 сар 30, 2025 19:39

Za ashguide

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:04

Hunii erhend arail haldaj bnaa

Last edited 14 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
4 сар 30, 2025 22:15

shiideechee odoo

Basca Feiza
Basca Feiza
4 сар 30, 2025 22:30

сайн байцгаана уу. АРДЧИЛСАН НАМ "НЭГЭН ЦУЛ НАМ ОГТООСОО~-ЕРӨӨСӨӨ~ХЭДИЙД Ч~ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ~БАЙХ Ч ҮГҮЙ~ЧАДАХ Ч ҮГҮЙ~ЧАДАХГҮЙ." БҮР АНХНААСАА Л~ЭХНЭЭСЭЭ Л 5-ЫН 5 НАМ *НЭГДЭЖ*~*НИЙЛЖ* "ардчилсан намыг" *байгуулж байна* гэж АГРЧ ИРСЭН *нам* ШҮҮДЭЭ. ЖИЧ: Монголуудад бий буй байдаг нэгэн хэлц үгийг, - *ХААНААС*~*хэн гээч "ухаантан нь"* МУШГИЖ ГУЙВУУЛААД, - �##�баар ч юмуу~хэргээр ч юмуу, бүү мэд гэлээ ч ТЭНЭГТЭЖ ӨГСӨН-, ЮУ ГЭЭД ӨӨРЧЛӨӨД~ХУВИРГААД~ХУВЬСГААД "ХАЯСАНГ" ТОТОЬ МЭТ ДАВТДАГУУД ҮЙ ОЛНООРОО ҮҮССЭН НЬ, *биеэ засаад Гэрээ зас. Гэрээ засаад Төрөө зас* гэж ӨӨРЧИЛСӨН~ӨӨРЧЛӨГДСӨН, АГУУЛГА НЬ~УХАГДАХУУН НЬ, ҮНЭН~ЗҮЙ~ЗӨВ~ҮЛЭМЖ БОДЛОГО НЬ ОРВОНГООРОО~ТЭР ЧИГТЭЭ ХАЯГДААД~ГЭЭГДЭЭД~АРЧИГДААД~АЛГА БОЛООД~АЛГА БОЛГОГДООД БУЙ *хэлц үг* "болгогдсон ХЭДИЙ Ч", ЯГ~ЧУХАМ ХЭЛЦ ҮГЭЭ САНАЖ~СЭРЖ ЯВДАГ Монголууд БИЙ БУЙ БАЙГАА. ДУРДААД БУЙ ХЭЛЦ ҮГИЙН МААНЬ ЖИНХЭНЭ НЬ~ЭХ НЬ: ГЭРЭЭ ЗАСААД~БИЕЭ ЗАС. БИЕЭ ЗАСААД~ТӨРӨӨ ЗАС Хэмээн БИЙ БУЙ БАЙДАГ. ИЙН нуршсаны маань учиг юу вэ гэхээр, *ардчилсан нам* гэдэг маань: *ГЭРЭЭ ЗАСААГҮЙ БАЙЖ ЯАЖ БИЕЭ ЗАСАХАВДЭЭ*. ЗА ТЭГЭЭД, БИЕЭ ЗАСААГҮЙ БАЙЖ "ТӨРӨӨ" *засаж чадахуу*. ГОНЖ. Үнийг ганц АНамд ч дуугарч буй юм биш. МОНГОЛД ДАХЬ БҮХИЙ Л НАМУУД: гэрээ ч засаагүй~бие ч засаагүй. Биеэ засаад~Төрөө зас гэдэгт ХҮРЭХ НЬ БАЙТУГАЙ ОЙРТОО Ч ҮГҮЙ. ЕРДӨӨ Л, ХЭСЭГ~БҮЛЭГ ХУВЬГАЛУУДЫН ЦУГЛУУЛГА~БӨӨГНӨРӨЛ. ӨӨР ЮУ Ч~ХЭН Ч БИШ.

Иргэн
Иргэн
5 сар 1, 2025 18:05

АН намын харьяат Баярцогт Элбэ6дорж нар одоо болоогүй юу улс орноор тоглож ханаагүй юу.монголоос �######�аач 2 хулгайчаа, Хадг�##�амж зээлийн хоршооны луйварчин хүүхнээ аваад.Баярмааг монголын ард түмэн сонгоогүй баярцогтыг төлөөлж түүний хулгайн мөнгөөр жагса�##�таар гарсан хутган үймүүлэгч долдой шүү дэ.их хурлаас �######�

эбээ
эбээ
5 сар 2, 2025 12:28

ardchilsan nam dotroo asuudlaa shiidej chadku baij yaj tur bariltsah yum be

Зочин
Зочин
5 сар 2, 2025 14:05

Za bas airaa shuu

Холбоотой мэдээ

Back to top button