Саарал чоно, алсдаа цоохор ирвэс эрсдэлд орохыг УИХ-ын гишүүд тоолгүй, О.Амгаланбаатарын хуулийг эцсийн хэлэлцүүлэгт аваачив
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын өргөн барьсан "Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ. Ингээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдах магадлал маш өндөр болчихлоо. Эцсийн хэлэлцүүлгийг 60 минутад явуулах дэгтэй.
БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ хуулийг бодитоор шүүмжилж байгаа. Нэгт давхардсан агуулгатай. Шинэ зохицуулалт биш. Хоёрт, судалгаа, үндэслэл, тоо баримтаа хууль санаачлагч нь хэлж чадахгүй яваа. Гуравт, чонын араас ирвэсийг оруулж ирэх асуудал хөшигний ард яригдаж байгаа хэмээн биологийн ухааны эрдэмтэд ихээхэн санаа зовниж байна.
О.Амгаланбаатарын энэ хууль ганцхан заалттай. Тэр нь,
“25.7.Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй.”
Малчин амь нас, мал сүргээ хамгаалах гэж чоно агнасан бол "Зөвшөөрөл аваагүй" гэдэг хэрэгт орохгүй л гэсэн үг. Гэтэл үүнийг өөр хоёр ч хуулиар хэдийнэ зохицуулчихсан.
Нэгт: Байгалийн нөөцийн тухай хуулиар бол орон нутаг чонын тоо толгойг хэмжиж, малчин өрх рүү дайрах хэмжээнд ихэсвэл хүсэлтээ гаргаад агнуулах боломжтой. Агнуулбал орон нутагт тэр орлого болж очно. Нэг үгээр, үнэхээр чонын тоо толгой их байвал харин ч агнаад орлогоо ол гэж байгаа.
Хоёрт: Нөгөө талаас амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор чоно алсан бол хариуцлага хүлээхгүй гэдэг зохицуулалт Эрүүгийн хуульд тусжээ.
Харин хуульчилж өгснөөр чоно агнах боломж ихээхэн нээлттэй болчихож байгаа хэрэг. "Зохицуулалт нь байсаар байхад хууль өөрчилж яах гээд байна вэ?" гэсэн асуулт тавигдахаас аргагүй.
Биологичид ингэж ярьж байна. Саарал чоно бол нэн ховордсон амьтан тул "Улаан ном"-д багтсан. Харин одоо тоо толгой нь өссөн шалтгаанаар, "Улаан ном"-оос гаргах санаачилга дэвшигдэж эхэлсэн аж. Нөгөө талаар чоно судлаачид тоо толгой төдийлөн өсөөгүй, статистик өөрийг хэлж байна хэмээж буй.
Саарал чоно агнахыг илүү нээлттэй, чөлөөтэй болгох агуулгыг улайран зүтгүүлж буй О.Амгаланбаатар энэ тоо статистикийг мэдэхгүй байна. Төрөлх Говь-Алтай аймагт нь гэхэд саарал чоно нэн ховорт тооцогдсон хэвээр буй.
Энэ бол алсдаа саарал чонын тоо толгой үлэмж багасах, тогтсон жишигт үндэслэн цоохор ирвэсийг ч энэ замаар оруулах эрсдэл гэдэгт ихээхэн санаа зовницгоож байгаа юм.
БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан, ажлаа мэддэг хүн нь буюу Б.Бат-Эрдэнэ гишүүн бодит үндэслэл хэлсээр байхад энэ хууль эцсийн хэлэлцүүлэгтээ тулаад иржээ. Энэ бол байгаль орчны асуудалд УИХ-ын гишүүд хайнга, хойрго ханддагийг илрэл. Эдийн засгийг л хөгжил гэж хардаг төрийн түшээдтэй цагт жинхэнэ хөгжил ирэхгүй л билээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Malchid irged uursdiin ezemshliin m#l hurunguu zambaraagui vrjvvlj an amitnii nutagshliig vgvi hiij dairj orj bj vhsenii chin agnah tulbur tuluustei orchlin shu maliig ni chono irbes zoogloh ni zub ergvv s#a be
Энэ хүүрийг буудая
Айсан хгнд аргал хөдлөнө гэдэг шиг Амгаланбаатарт тарвага зурам хүртэл чоно шиг харагдаад байгаа байх наад их хурал дотор чинь чоно гэдэг амьтанаа саарал шар нохойноос ялгахгүй амьтан зөндөө байгаа шүү дээ
Алиа салбадайнууд.Амьтдаа хамгаалсан ганц олигтой хууль санаачилж чадахгүй