Н.Учрал: "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" компаниудын 34%-ийн хэлэлцээрийг хоёр 7 хоногт дуусгана

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр, "Үүсмэл ордууд дээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших заалт бий. Үүсмэл орд бол стратегийн ордоо түшиглэсэн баялаг гэж ойлгож болно. Өмнө нь үүсмэл ордуудыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Иймд ар өврийн хаалгаар үгсэн авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид үүсмэл ордыг ашиглуулахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг тогтоодог болно.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн үүсмэл ордыг түшиглэн "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" гэсэн компаниудын үйл ажиллагаатай очиж танилцсан. Энэ үеэр хэлэлцээрүүдийн явцтай танилцлаа. Ирэх өдрүүдэд төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусгаад Засгийн газарт танилцуулна. Хоёр долоо хоногийн дотор эцсийн байдлаар хэлэлцээрийг дуусгана. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" өөрийнхөө овоолгыг ашиглах чиглэлээр төсөл бэлдэж байсан. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор зогсоогоод төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барьж цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглаж байгаа бол сонгон шалгаруулалтаар 34 хувийг баялгийн сандаа төвлөрүүлнэ" гэлээ.
Түүнчлэн Хойд бүсийн зөвлөгөөний үеэр гаргасан шийдвэрүүдийг дараах байдлаар танилцууллаа.
- Булган, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилга барих төсөл төсвийг ирэх оны төсөвт суулгаж, бэлтгэл ажил хангуулахаар шийдвэрлэсэн.
- Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор БНСУ Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөхөөр болсон.
- Хойд бүсийн тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ-г боловсруулахаар шийдвэрлэсэн.
- "Эрдэнэт" Шинжлэх ухаан технологийн паркийг "Гарааны бизнесийг дэмжих төв" болгож шийдвэрлэсэн.
- Хойд бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг Эрдэнэт хотын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн.
- Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж дэд бүтцийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн дэргэд салбар дундын дадлага үйлдвэрлэлийн баазыг байгуулах асуудлыг судалж эхлүүлнэ.
- Бүсийн хавдрын оношилгоо болгон хөгжүүлэх зорилгоор "Эрдэнэт үйлдвэр"-ийн харьяа "Эрдэнэт медикал" төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, хойд бүсийн гол эмнэлэг болгон хөгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Төрийн өмчийн хороо руу хүсэлтүүдээ илгээгээд УЗ-өө хуралдуулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар албажуулна.
- Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.
- Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсэний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг иргэдийн хүсэлтээр шийдвэрлэсэн.
- Хөвсгөл аймгийн "Шинэ Мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгө буюу зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөгийг олгоно. Эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
suuliin zaalt arail dawartsan bainaa
Учр�##� гишүүн ярихаас цаашгүй байгаа шүү нэг час хийсэн хийгээч хоолны саваа
ӨӨРСДИЙНХӨӨ ДАНСНААС ЗЭЭЛЭЭЧ ТЭГВЭЛ БАС Л ЭРГЭЭД ЧАМД ӨГНӨ Ш ДЭЭ ТЭНЭГЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЮУНД Ч ЗАРЦУУЛЖ БОЛДОГ ДООРООСОО УНДАРДАГ ГЭЖ БОДДОГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.