Нийгэм мэдээ

16 нас хүрээгүй хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах хуулийн төсөл бичиж эхэлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгч, Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулсан талаар ярилаа.

Энэ үеэр сэтгүүлч "16 нас хүрээгүй хүүхдийг Фэйсбүүк орчинд нэвтрэхийг хориглох хуулийн төсөл санаачилсан уу?" гэж асуув.

Үүнд Боловсролын сайд П.Наранбаяр "16 нас хүрээгүй хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд бичиж эхэлсэн.

Яамд, ТББ хооронд ажлын хэсэг байгуулах ажил явж байна. Гол нь энэ хуулийг нийгмээрээ сайн хэлэлцүүлнэ" гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button