НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймгийн иргэд хандив цуглуулан галын голомтод ажиллаж байгаа хүмүүст тусламж үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад энэ сарын 28, 29-нд  гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байгаа.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн иргэд нийлэн хандив цуглуулж үлээгч төхөөрөмж 7 ширхэг, хоол, хүнсний бүтээгдэхүүн, ус зэрэг зүйлсийг хүргүүлэн өгчээ. Мөн тухайн галыг унтраахад хүн хүчний хүрэлцээ муу, техник хэрэгсэл дутаж байгаа талаар мэдээллээ.

Монгол Улсын 21 аймаг, 330 сумын 59 хувьд нь, нийслэлийн 9 дүүргийн 55 хувьд нь гал унтраах автомашины хангалттай хэмээн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян жилийн өмнөхөн чуулганы танхимд хэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутагт аль алинд нь гал унтраах автомашин болоод гал унтраах хангамж хангалттай биш хэвээр. Үүнээс улбаатай гал гарсан газрын ойр орчмын иргэд, аж ахуй нэгжүүд хандив, тусламж цуглуулсаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button