Нийгмийн

НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд өнөөдрийн дотор шилжүүлнэ

Татварын ерөнхий газраас 81.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлж эхэлсэн байна.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм.

Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. 

Мөн иргэд  НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.

  • 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болсон билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2025 08:03

Хахаха шилжүүлж амжсангүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button