НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сарын 2, 3, 4-ний өдрүүдэд цэрэг татлага зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: "Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэв.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 4, 2025 12:53

Торгуул хэд байгаа бол

Холбоотой мэдээ

Back to top button