УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дотоодын гурилын үйлдвэрүүд хаалгаа барьж байхад Х.Болорчулууных өргөжиж байна гэв

2024 онд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Гэтэл хууль хэрэгжсэн 365 хоногт үндэсний үйлдвэрлэгч нарын хөдөлмөр үнэгүйдэж, нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг дагуулж эхэлсэн. Өдгөө хуулийг буцаагаад хүчингүй болгож, импортын гурилд татвар тавих асуудлыг парламентаар хэлэлцэж байна.

Хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон. Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2,3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Гурилын хэрэгцээ 100 хувь хангадаг байсан бол өдгөө 60 хувь дотоод, 40 хувиа гадаадад зах зээлд алдаад байна.

Энэ бол салбарын сайдынх нь үг.

Гэтэл Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гурилын үйлдвэрүүд дампуурч байгаад үл итгэж, асуулт асуулаа. Тэрбээр, “Яам нь бүх гурилын үйлдвэр элгээрээ хэвтэх гэж байгаа юм шиг л яриад байдаг. Гэтэл зүүн бүсэд Дорнод гурил 25 хувиар хүчин чадлаа нэмж байна лээ шүү дээ” хэмээсэн нь анхаарал татав.

Тэгэхээр дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж байхад ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууных өргөжиж байгаа аж.

Х.Болорчулуун нь ашиг сонирхол, албан тушаалын зөрчилтэй сайдаар тэр зүй ёсоор тодорч байв. Тэрбээр, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, “ачигдах” дээрээ тулж байв. Үүгээр ч зогсохгүй Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлж, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудал хүртэл яригдаж байсан. Гэхдээ нам гүм болсон. Жилийн найман тэрбумын орлоготой компани. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн тодорхойлуулж хөдөө аж ахуйн салбараас аваагүй зээл түүнд байхгүй. Мөн тендер хамдаг билээ. Дорнод аймгийн Хэрлэн суманд зарлагдсан төрийн худалдан авах ажиллагаанд “Дорнод гурил” ХХК-аа зүтгүүлж, хамаг тендерт нь шалгарч, төсвийн мөнгөөр гурил нийлүүлсээр ирсэн баримтууд олон бий.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шаагаарай дотоодын яг ямар үйлдвэр хаалгаа барьсан, нэр устай нь хэлдээ монголчууд дотоод гурил иддэг шүү. Харин ч наад гурилын үйлдвэрүүд маш ашигтай ажиллаж бга

Арман
Арман

Энэ харин гайгүй залуу шүү

Зочин
Зочин

Будаа тарьдаг,хураадаг ажахуйд будааны тонн тутамд дэмжлэг төсвөөс өгч болох юм,харин гурилын үйлдвэрийг дэмжиж орос гурилд татвар тавьж болохгүй.Будааны үнийг Оростой ижил түвшинд байлгаж байхад дотоодын гурилын үйлдвэр Орос гурилтай ойролцоо үнэтэй гурил үйлдвэрлэхээр зүтгэн өрсөлдөх ёстой.Албан хүчээр хамгаалуулж үргүй зардал тансаглалаа ард түмнээр төлүүлж болохгүй.Дээр нь чанараа эрхэмлэвэл эцсийн дүнд гурилын үйлдвэрүүд хатуужин бэхжинэ.

Зочин
Зочин

үх

Зочин
Зочин

Дорнод гурил гэж дэлгүүрт харагдахгүй л юм

иргэн
иргэн

ИЙМ Л НӨХӨД ТОДОРДОГ ЦАГ ҮЕ. оВСГОО САМБААТАЙ ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ УЛС ОРОН, АРД ИРГЭДЭЭС ИЛҮҮД ҮЗДЭГ ИЙМ ХУЛГАЙЧУУД Л САЙД БОЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ИЧИХ НҮҮРГҮЙ БОЛСОН ИЙМ ХҮМҮҮС ЯАЖ ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ГЭМГҮЙ ЦАРАЙЛАН АМЬДАРЧ БАЙНАА.

Ганаа
Ганаа

Мундаг байна ийм л байх хэрэгтэй

Zochin
Zochin

Bolorchuluunii vildweriin gurill gj cement shig l ym bdg muuhai gashuun

Zochin
Zochin

Amgalan zahad l dvvren BJ bdg

Зочин
Зочин

Алтан тахиа ххк ны Цэнгүүнээ барьж идэцгээ.

Зочин
Зочин

монгол гурил их үнэтэй бна оо .гаднаас гурил оруулж ирээч Орос гурил чанартай,ус сайн даадаг тэгээд ч хямд .Үндэсний үйлдвэрээ дэмжмээр бна даанч үнэтэй

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

оросоос гурил оруулаачээ.

Зочин
Зочин

Олон хүний хоолыг булаавал наслах насны буян барагдаж үхэл авч оддог хорвоогийн хууль үйлчилдэг

Зочин
Зочин

Дорнод гурилын үйлдвэрийн буудай нь чанартай, гурил талх нь маш хямд, чанартай болохоор маш сайн зарагддаг. Компани гурилаа хотод борлуулдаг. Олон хүн гурил талхыг хот руу зөөдөг. Ширхэгтэй бор гурил нь маш сайн, амтлаг, үнэхээр сайн гурил. 1кг нь 1400 төгрөг. Ийм л сайн бөгөөд хямд хүнс нийлүүлдэг дээ.
Өргөжихөөс өөр аргагүй. Өргөжихгүй бол эрэлтийг хангаж дийлэхгүй.
2008 оны хямрал, ковидын үе гээд бүх хүнд цаг үед Дорнод гурил компани гурил, талх, төмснийхөө үнийг нэмээгүй учраас Дорнодчууд олон хүнд үеийг ажрахгүй давж гарсан. Олон хүн талархаж явдаг.
Тийм л буянтай үйлдвэр дээ.

Монгол ээж
Монгол ээж

Хэрвээ Монголын гурилын үйлдвэрүүд үнээ буулгахгүй бол гаднаас л гурил авч хэрэглэх хэрэгтэй болно ш дээ.Хаалгаа барьж байгаа ч гэх шиг үнэн юм бичээрэй мэдрэл муутай новшнуудаа. Дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн чанаргүй гурилыг манайхан хэрэглэдэг байх шүү.Яагаад нэгэндээ ийм хайргүй юм бээ МОНГОЛЧУУДАА

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз

Дорнод гурил чанартай хямдхан,2-р гурил нь бараг л 1-р гурил шиг гоё.Дорнодоос захиж авчруулж иддэгдээ.Болорчулуун хөдөлмөрч хүн шүү.юунд нь атаархаж муулаад байгаа юм.Хүн ардынхаа төлөө үйлдвэрээ хаалгүй л гурилаар хангаж бна шүү

Зочин
Зочин

БОЛОРЧУЛУУНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ОЛГООЧЭЭ ДАМПУУРАХГҮЙ АШИГТАЙ АЖИЛЛАЖ ДОРНОТЧУУД ГУРИЛААРАА ТАСРАХГҮЙ ЯВНА ГЭДЭГ БОЛ ГАЙХАМШИГ ШҮҮ.АЛТАН ГАДАС ЧИНГИСИЙН ОДОН ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ОЛГОЁ НАЧИН ХАРЦАГА ЗААН ГАРЬД АРСЛАН АВАРГА ЦОЛ ОЛГОЁОО СТА ГАВЬЯАТ МУАЖ СГЗ ӨГӨӨЧЭЭЭЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button