Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйхгүй бол өнөөдөр УИХ дахь АН-ынхан "ажил хаяна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уучлал гуйх уу?
УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад тавьсан шаардлагын хугацаа өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр дуусаж байна. Хэрэв уучлал гуйхгүй бол, АН-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд уучлал гуйхгүй байх магадлал хамгийн өндөр юм. Учир нь гуйвал Ерөнхий сайд наанадаж популист л харагдана. Харин цаанадаж УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын хүн гэж хэлсэн улс төрийн мэдэгдлээсээ ухрахад хүрнэ.
Өнгөцдөө "Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээсэн нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хувь статусыг хүндлээгүй, субъектив үг, үйлдэл хэдий ч энэ бас улс төрийн томоохон мэдэгдэл мөн байв.
Өнөөдрийг хүртэл Ж.Баярмаа, С.Баярцогт нарын талаар хөндсөн, дуугарсан хүн байгаагүй.Харин Ерөнхий сайд өөрийн амаар хэлэхэд хүрнэ гэдэг зөрчилдөөн хөшигний ард өндрөө авсныг л илтгэж байгаа юм. Тэдний талаар 10 жил, их сургуулийн нэг анги, 2000-аад оны эхээр JCI байгууллагад хамт ажилласан гээд ил тод намтар бий. С.Баярцогт өөрөө багтаж чадаагүй ч өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлж чадсан нь Ж.Баярмаа нар байв. Дефакто нотлогддог үнэн гэж бий.
Асуудлыг том зургаар нь авч үзвэл Засгийн газарт хамтарсан Ардчилсан намын бүлэг бүр бүлгийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцсэн нь, тэгээд УИХ-ын үйл ажиллагааг бойкотолно гэж мэдэгдсэн нь илүү гүнзгий урхагтай гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тэд Ерөнхий сайд уучлалт гуйхгүй гэдгийг тэд үндсэндээ тооцсон байж таарна.
УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын есдүгээрт С.Баярцогт бичигдсэн. Гэхдээ хоёр тусдаа жагсаалт гарсан.Ингээд СЕХ-ноос аль жагсаалтыг нь хүчинтэйд тооцохоо мэдэхгүй, буцааж байв. Улмаар албан ёсны хувилбарт С.Баярцогтын оронд Х.Тэмүүжин бичигдэн, сонгуульдсан юм.
Харин өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлгийн хурлын дараа мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардсан хүн бол Х.Тэмүүжин.
С.Баярцогтын оронд бичигдэж УИХ-ын гишүүн болсон Х.Тэмүүжин бүлэг төлөөлж мэдээлэл хийнэ гэдэг анхаарал татахаас аргагүй дүр зураг. Ихэвчлэн бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ өгөөд явдаг. Х.Тэмүүжин өнгөрсөн хугацаанд хувь гишүүний бие даасан байр суурь илэрхийлж ирснээс бүлгээ төлөөлж байсангүй. Харин энэ удаа “Жагсаалтын ес” нь “Экс жагсаалтын ес”-өө өмөөрч дуугарсан нь энэ болсон.
Хөшигний ард Л.Гантөмөрийг унагах процесс хүчээ авч, фракцууд хүчирхэгжсэн гэгдэж байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд дараагийн намын дарга болох амбицаа зангидсан. Цаашлаад Л.Гантөмөрийг хавчих хавчилгууд ихээр гарах болжээ. Тэгэхээр нэг талаас асуудал Ерөнхий сайддаа биш Ардчилсан намдаа байна. Ерөнхий сайдыг уучлал гуйсангүй гээд УИХ-ын үйл ажиллагаанаас хойш суувал Л.Гантөмөр л эвгүй байдалд орно. Тийм учраас Ерөнхий сайдыг биш Л.Гантөмөрийг шантаажилсан шантааж. 2025.12.31-нээс өмнө АН шинэ дүрмээ УДШ-ээр батлуулж, Их хурлаа хийх ёстой. Үүгээр АН-ын дотоод бүтцэд дахин өөрчлөлт орно. Энэ процесс явахад үсрээд хагас жилийн хугацаа л үлджээ. Үүнийг угтан, АН доторх фракцуудын аль нь хүчээ, барьцаа ахиулах вэ гэсэн өрсөлдөөн өрнөөд эхэлжээ.
Нөгөө талаас үйл явцаа харъя. АН-ынхан УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй олон сар болов л гэж. Ихдээ 1-2 долоо хоногийн асуудал энд яригдана. Харин энэ хугацаанд УИХ-аар ямар хуулиуд хэлэлцэх гэж байв. Алийг нь Засгийн газар өргөн барьж, яаралтай горимоор оруулж ирэх үү. Тэдгээрийг хэлэлцэхэд Засгийн газарт нэгдсэн гэдэг утгаар АН-ынхан дэмжихгүй бол унах эрсдэл үүсэх үү. Нэг үгээр энэ Л.Гантөмөрөөс гадна ЗГ-ын шантаажилсан шантааж мөн үү.
Тухайлбал, Хувийн хэвшлэлийн түншлэлийн тухай хуулийн өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг өргөн барих байсан талаар зарим хэвлэлд мэдээлж байна. Үүгээр Гашуунсухайтын хэлэлцээрийн хүрээнд Тавантолгойн орд ашиглалтын асуудал хөндөгдөх ёстой. Энэ мэдээж MCS-тэй хамаатай.
УИХ-ын 126 гишүүний тал нь буюу 63 гишүүний ирцтэйгээр хурал явагдах ёстой. Ардчилсан намт 42 гишүүн бий. Тэгэхээр МАН-ын ирц муудчихгүй л бол парламент бас АН-ын бойкот өртөөд хуралдаж чадахгүй суучих магадлал бага байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаяач дээ та нарын хэрэг байна уу гол ажлаа бод битгий авгай хүүхний хэрүүл хийгээд бай
ТАМТАЙ ХҮҮРНҮҮД ВЭ? ХАЯАЧ ТЭГЭЭД НЭЭГ ИХ ГИЙГҮҮЛДЭГ Ч ЮМ ШИГ НАРАНТУУЛЫН ЛАНГУУ ТОХОЙЛДСОН АВГАЙЧУУДААС ЮУГААРАА ЯЛГАРААД БАЙГААН.ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭДГЭЭРЭЭ ЮУ? ЧААВААС ДАА ИНЭЭДТЭЙ ГАРУУД ЮМАА АРД ТҮМЭН ТА НАРЫГ СОНГООГҮЙ ЖАГСААЛТ ГЭДЭГ СОНИН ЮМААР ИХ ХУРЛЫХАА ТАНХИМД АРАЙ Л НОХОЙ МУУР СОНГООГҮЙ ОДОО ҮР ДҮН НЬ ЭНЭ ДЭЭ ХЭРЭЛДЭЭД БОЙКОТЛООД БАЙ БИ ЖҮЖИГЧИН ХҮН НЭГ Л ЮМАНД МАШ ИХ ГОМДОЖ БАЙГАА МАНАЙ ХОШИН УРЛАГ СӨНӨӨД УДАЖ БАЙНА МАНИУС ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙН ТУЛД ЭНЭН ТЭНД МАРЗАГНАСАН БОЛООЛ ЯВЖ БАЙНА.ТА НАРЫН ЭНЭ ӨНГӨТ ХОШИН ШОГИЙГ АРД ТҮМЭН ҮНЭГҮЙ ҮЗЭЭД МОНГОЛЫН ХОШИН УРЛАГ ПИЗДИС БОЛСОН ШҮҮ.ОЮУНЭРДЭНЭ УУЧЛАЛ ГУЙЖ ТЭНЭГТЭВЭЭ ТҮҮНИЙХЭЭ ОРОНД ЭР ХҮН ШИГ ТОМ ДУУГАРААД ЧАДАМЖГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ ЭНЭ ПАРЛАМЕНТЫГ ТАРААЖ БАЙГААГАА МЭДЭГДЭХЭД МОНГОЛ БАЯРЛАНА ХӨГЖИНӨ ЭНЭ ИХ ХУРАЛД ШИГДСЭН ГУДАМЖНЫ НОХОЙНЫ БӨӨСНҮҮДЭЭСЭЭ САЛЦГААЯА
Анынхан төрийн ажил гай болох гэж хамтарсан ажил ихтэй үед ажлыг нь хийлгэ суганы цавины үснүүдээ
АН-хан ЗГ-аас гараад сөрөг хүчнийхээ ажлыг хийл дээ. Тэгвэл Монгол хөгжинө шүү дээ.
ОЮУКЫГ НЯМБААТАЙ НЬ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Хаяаач дээ, нүдний булайнууд минь. Чадахгүй байж битгий амлаж бай.
za ene ih hural baisan baigaagui ard irgeded hamaagui dee. aji hayan biz tsalingaa harin buten abahgui shuu
Энэ нэг жинхэнэ төрийн хутгуур авгай юм аа Учиргүй мэдэмхийрсэн, ёр нь цөмийн тёхнологи, сансарын тёхник, холбоо харилцаа, мэдээллийн тёхнологи, улс төр эдийн засаг гээд мэдэхгүй чадахгүй салбар гэж байхгүй болтой юм. ЭДИЙН ЗАСГИЙН хувьд ДАваадорж доктор үүний хажууд будаа л болтой юм билээ. Одоо ЁС тай мөчөөрхөж эхлэв болтой
Teneg avgaa ,khunii amaar khodoldog ,bagaa tsaraan tolind kharaach, uuriigee yamar khun gedegee ,Shabar barimalaas doloon dor kharagdaj bn,Kheruul khiisenees ,uuriigee tordvol deer baakh,emegtee khun baaj,Mash soyolguu bn, yaraanii soyil????????????
логик утгаараа Оюунэрдэнийн буруу шүү, тийм байдгийг мэдэж байсан бол өөр хэлбэрээр илэрхийлж болно доо, Баярмаагийн хувьд УИХ ын гишүүний хувьд шаардлага тавих нь зүйд нийцнэ.Оюунэрдэнэ нар сүүлийн үед хаан уу заан уу болоод байгаа нь хирээс хэтэрсэн