УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бусад орноос манайх бага шимтгэлтэй гэх сайдын үгний цаадах үг

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нийгмийн даатгалын шимтгэл болон татварын асуудлаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр, "Орон зай маш бага. Гэхдээ УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь байгаа. Хаврын чуулганаар Засгийн газраас татварын шинэчлэл болон НДШ-ийн багц хуулиудыг өргөн барихаар ажиллаж байна. Энэ хүрээнд л хэлэлцүүлэг явах болов уу гэж бодож байна.

Нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч 8.5, ажилтан 8.5 хувийг л төлж байгаа шүү дээ. Адилхан хоёр талаасаа. Ер нь бол бусад орнуудаас бага шимтгэлтэйдээ ордог ийм л улс орон шүү дээ манайх . Хүн бүр ирээдүйд тэтгэвэртээ байх ёстой. Энэ бол нийгмийн баталгаа байх ёстой. Тийм учраас ирээдүйн тэтгэврийн баталгаанд хүн бүхэн өөрсдийнхөө хуримтлалыг бий болгох. Одоо манай иргэдээс, ажил олгогчдоос гарч байгаа асуудал бол шимтгэл төлөөд байгаа мөртлөө шимтгэл төлж байгаа ажил олгогч нарт, иргэдэд өгөөж муутай байна л гээд байгаа.

Тийм учраас бид нар ажил олгогчдын төлж байгаа НДШ-ээс үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах ослын даатгал, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалуудыг ажил олгогч нарт ээлтэй байлгахаар шинэ зохицуулалтууд хийж байгаа. Яг НДШ төлж байгаа иргэндээ ямар ашигтай байх юм бэ гэвэл 6-8 хувийг ирээдүйд 90 оноос хойших, 2000 оноос хойших сонголтыг хийгээгүй байна. Энэ хүмүүст бол ирээдүйн яг бодит хуримтлалд нь хуримтлуулах ийм тогтолцооны шинэчлэл хийх гээд байгаа юм" гэв.

Түүний хэлсэн дээрх агуулгыг анзаарвал иргэд, ААН-үүдийн хүсээд байгаа шиг дорвитой шинэчлэл хийгдэхгүй нь бололтой. Иргэд болоод ААН-үүд татварын дарамт, НДШ-д дарлуулж сөхрөөд байгаа нь үнэн. Гэтэл бусад оронтой харьцуулахад манайх бага шимтгэлтэй орон гэж салбарын сайд нь ярьж байна. Ингэж хэлэхдээ улсынхаа дундаж цалингийн хэмжээг дурдсангүй. Түүний харьцуулаад байгаа улс орнууд үнэндээ манайхтай харьцуулагдамгүй өндөр цалинтай. Үүнийг тэр мартсан бололтой.

Товчхондоо бүх нийтээр хүлээлттэй байгаа сэдвийг бөөрөнхийлж, зөвхөн ажил олгогчдын төлж байгаа үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах ослын даатгал, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалуудыг ажил олгогч нарт ээлтэй байлгахаар зохицуулалт хийнэ гэдэг дээр л үг унагав.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харьцуулаад байгаа орноо нэрлээч. Тэр улсын хүн амын орлого, цалин, тэтгэвэрийн хэмжээ манайтай адилхан уу.

Зочин
Зочин

8.5, 8.5-ийг төлдөг гээд залчихжээ. 10-11, 10-11 хувийг цалин авч байгаа, өгч байгаа газрууд төлдөг биш үү

Зочин
Зочин

Амьжиргааны түвшин өөр эдийн засгийн хүчирхэг статустай өөр орон гэж солиороод байхдаа яадын.Аль улстай харьцуулаад байгаагаа мэдэж байгаа юм уу? чиний эргэн тойрныхон чинь баян тарган л биз төрийн түшээ болчихоороо сарны хүмүүс болчих юмаа маш харамсалтай

Бат
Бат

Парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач

тогтох
тогтох

Энэ бүтэхгүй гайгүй юм гэж бодож байсан үе бий энэ хүн тэтгэвэрийн насыг уртасгаж аль болох эрт үхүүлэх бодлого л барих хүн сан гэж байхгүйг мэднэ.

Зочин
Зочин

Бусад орны цалинг яриачээ сайдаа

Зочин
Зочин

Өөрийнхөө улс орны ард түмний амьдрал ямар байгааг мэдэхгүй байгаа юм уу яагаад гадаадын байдлыг ярьдаг юм болоо

od
od

tegvel zailah tsag n bolj dee said guai delhi dayaraa hyma,rch bgaa ene ued IRGED ANN uudaa sohruuleh sonirholtoi tatvariin bodlogoo oorsdiin danhaisan tosov oo tansaglal idej uultaa bagasgaj cahdku bgaa bol ene hun bish l gesn ug zailah l heregtei!!!

Зочин
Зочин

Хулгай луйвар хийж хөлжсөн новшнууд урд нь хэн байснаа мартчихаад юу гэж хуцнам

Холбоотой мэдээ

Back to top button