П.Цагаан монголд ирчхээд, саарал ордноор 34 хувиа тохиролцохоор гүйж байгаа юу

Ийм бор шувуу саарал ордонд нисжээ. Тэрбээр, хамгийн сүүлд Сингапур улсад байгаа гэж тогтоогдсон.
Оны эхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг баривчлах шүүхийн шийдвэр гарч, олон улсын интерполын эрэн сурвалжлах буланд байршуулаад байсан юм. Улмаар “баривчлах шийдвэрийг хүчингүй болгуулах” саналыг прокуророос гаргасан. Уг саналыг /2025.01.07/-нд “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-ийн шүүгч С.Олзод хангаж шийдвэрлэсэн. Ингэж тэднийг баривчлах боломжгүй болсон билээ.
Гадаадаас авч ирэх боломжгүй болсон ч, П.Цагаанд хамаарах Эрүүгийн хэрэг монголд шалгагдсан хэвээр үргэлжилж байгаа гэж ойлгогдоно. Түүний хэрэг эцэслэгдэх хүртэл 34 хувь шилжих асуудал хууль, эрх зүйн хувьд хязгаарлагдмал байдалд орж болзошгүй. Хэргийг нь 34 хувиар наймаалцах уу гэсэн хардах өнцөг ч бий.
Тэгвэл тэр монголд өөрөө ирчихсэн, саарал ордноор 34 хувиа тохиролцохоор яваад байгаа юу.
Ямартай ч хэвлэлээр "Төр 34 хувиа аваач ээ" гэдэг гэгээн дүртэй. Ачир дээрээ "144 тэрбумаа төлөхгүй тэглүүлнэ, эсвэл овоолго авна" гэхчлэн болзол тулгаж буй дүр зурагтай. Арван хэдэн хүний бүрэлдэхүүнтэй нүсэр ажлын хэсэг байгуулчихсан Засгийн газартай хэлэлцээнд орж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” хүлээж аваагүй нөхцөлүүд өдгөө Ж.Батзандан, Н.Учрал нарын өмнө ирчхээд буй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан зохиох юмаа
Монголд ирээд хэлэлцээгээ хийж байгаа нь сайн л байна ш дээ
ЯМАР АЦНЫ 30 % ВЭ ???????????? .НААД ҮҮСИЭЛ ОРД 100 % АРД ТҮМНИЙХ . �######�ААРАЙ ????????????
Үүнийг бичигч этгээд ядаж тэр уулз�##�т, ярилцлага, хэлцэл дээр юу яригдсаныг олж мэдчихээд бичиж баймаар юм, бодит байд�##�, хэлцэл үүд таны бичсэн шиг огт байгаагүй шүү
unen davarsan garuud ih bn shuu. yu ch hiij buteegergui bj ord gazartai geh shig
Элбэгдорж,Цагаан хоёр ирэхгүй бол тэр л биз.Ард түмэнд ногдох хэсгийг төр хураагаад л авах хэрэгтэй.Ялихгүй зусар баяжихад саад.