Хайрцаглагдсан байнгын хорооны гишүүд С.Магнайсүрэнд хир халдаасангүй

Ерөнхий аудитор буюу ҮАГ-ын даргад нэр дэвшээд буй С.Магнайсүрэнгийн нээлттэй сонсгол Төсвийн байнгын хороонд боллоо. Хаалттай явуулна гэж тэмдэглэсэн байсан ч нээлттэй хийв. УИХ-ын дарга өөрөө орж ирж, С.Магнайсүрэнг танилцуулав.
Нээлттэй сонсгол нь санал хураадаггүй, харин дараа нь дахин хаалттай хуралдаж, санал дүгнэлтийг боловсруулан УИХ-д оруулна. Тэгэхээр ерөнхий уур амьсгал хэрхэн явагдав, байнгын хорооны гишүүд ямар байр суурь голчлон илэрхийлэв гэдгээр дараагийн үйл явцыг таамаглахаас аргагүй.
Үүнээс харахад ер С.Магнайсүрэнг УИХ дэмжих нь ойлгомжтой болчихжээ. Байнгын хорооны гишүүдээс нэг нь ч сөрөг байр суурь илэрхийлсэнгүй. Эсрэгээрээ магтах, сайшаах нь давамгайллаа.
Тэд С.Магнайсүрэнгийн гурван яам дамнаж ТНБД хийсэн намтрыг сөхсөнгүй. Энэ нь Ерөнхий аудитор хийх ажлын туршлага мөн эсэхийг хөндсөнгүй.
Түүнээс гадна Хөгжлийн банкны хэргээр шүүгдэх асуудал байгааг бүгдээрээ “мэдсэнгүй” бололтой. Ийм хариуцлагагүй байдлаар дараагийн зургаан жил Ерөнхий аудитороор ажиллах хүний сонсголыг явууллаа, Г.Дамдиннямаар ахлуулсан байнгын хороо.
Хөшигний ард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Магнайсүрэнг оруулж ирсэн нь эрсдэлтэй маргаан дагуулж эхлээд байгаа.
Нэгт, намтар маш ярвигтай. Төрийн нарийн бичгийн дарга бол улстөрчдийн татаасны албан тушаал байсаар ирсэн. Мэргэжил, туршлага харгалздаггүй. Атал С.Магнайсүрэн сүүлийн арав гаруй жилд дандаа яамдын ТНБД-ыг сэлгэн хийж ирсэн байх юм. Хамгийн сүүлд гэхэд АҮЭБ-ийн яамны ТНБД-аар ажиллаж байгаад, өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдөж. Мэдээж сайд нь солигдсон учраас. Улстөрсдийн татаас гэж иймэрхүү. Хаана оч гэнэ, тэнд очиж явдаг, очсон хойноо хамгийн их улс төрийн томилгоо хийхийг шахаж шаарддаг албан тушаал, амьгүй албат бол төрийн нарийн бичгийн дарга нар болж хувирсан. С.Магнайсүрэн тэдний нэг болох бэлэн намтартай байна.
Хоёрт, ялтан болох эсэх асуудал шийдэгдэхээр хүлээгдэж буй. Хөгжлийн банкны хэрэгт С.Магнайсүрэн холбогдсон. Шүүхээр цагаадсан байв. Харин оны өмнө Улсын дээд шүүх хуралдаад, цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгосон. Одоо хэргийг ахин шалгана гэсэн үг. УИХ-ын гишүүн Б.Найдалаа яг ийм кэйстэй. Хэрэв Хөгжлийн банкны хэргийг ахин шалгаж, ял өгөхдөө тулбал Б.Найдалаа Дав.Цогтбаатарын араас орно. Өнөөдөр Дав.Цогтбаатарын асуудалд УИХ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө тун буруу жишиг тогтоож байгаа. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, хамгаалан үлдэж байна. Энэ асуудал Б.Найдалаа, араас нь нөхөр С.Магнайсүрэн дээр давтагдвал яах вэ. Д.Амарбаясгалан хамгаалсаар байж чадах юм уу. Хөгжлийн банкны хэргээр ял сонссон хүн Ерөнхий аудитор хийж болох уу гэдэг асуудал тавигдах ирээдүйг үгүйсгэх газар алга. Нөгөө талаас, ял сонсох эсэх нь шийдэгдээгүй байгаа хүнийг урьдчилаад томоохон албан тушаалд томилбол, хэрэг шударгаар шийдэгдэхгүй байх нөхцөл байдал үүсвэл хэрхэх вэ?
Гуравт, нутгийн хань хамаарал. С.Магнайсүрэн бол дээр дурдсанчлан Говь-Алтайн хүн, Д.Амарбаясгалантай нэг нутаг. ТНБД-ын алба сэлгэхэд нь ч Д.Амарбаясгалан ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн гэгддэг. Нутгархдаг байдлыг хална гээд л Үндсэн хуулиа өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлж, бүсийн хөгжил ярьж яваа байтал начир дээрээ зүгээр л үргэлж дэмжиж, “татаж” ирсэн нутгийн хүнээ Ерөнхий аудитор болговол зөв үү? Өнөөдөр Ерөнхий аудиторын ажлыг хийх чадамжтай, санхүү болон хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, шударга боловсон хүчин Монголд олон байна. Шинэ дүр хэрэгтэй байна. Аудит сайн ажиллавал төрийн бүх булхай луйвар илчлэгддэг болно. Шударга нийгэм бүтээх эрмэлзэл эндээс эхэлнэ. Гэтэл С.Магнайсүрэн очоод Д.Амарбаясгалан УИХ-ыг толгойлж байгаа цаг үед улс төрөөс хамааралгүй, бие даан ажиллаж чадах уу?
С.Магнайсүрэн Төсвийн байнгын хорооны хуралдаан тараад сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өгөхдөө “Миний ТНБД-аар ажилласан туршлага нэмэр болно уу гэхээс гай болохгүй. Хууль шүүхийн асуудал хууль журмаараа л шийдэгдэнэ. Шүүхээр тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй” гэж ярилаа.
Үүнээс харахад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг нэлээд хайрцаглаж чаджээ. ТББ-ын төлөөлөл гэж орж ирж суусан эмэгтэй хүртэл “Ийм сайхан нээлттэй сонсгол хийсэнд баярлалаа” хэмээн нийт үйл явцыг сайшааж харагдана лээ.
Одоо байнгын хороо хаалттай хуралдаж, ямар дүгнэлтийг УИХ-д хүргүүлэх вэ. УИХ хэлэлцээд, дээрх асуудлуудыг гаргаж тавьж чадах уу? гэдэг хүлээлт л үүслээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсөдөд нь хэрэгтэй л байхгүй юү, ноцтой юм илэрхэд нүд нь аниастай байв�##� зүгээр ш дээ ккккк
Тамд үр удмаараа шатаж зовно ш дээ амарбаясг�##�аан магнайсүрээн одоо больчихооч
Байнгын хорооны нөхдүүд өөрсдөө маш их хиртэй болохоор тэр төрийн банкны гэмт хэрэгтэн Магнайсүрэн хажууд нь хиргүй юм шиг харагдаж л дээ. Монгол төр угаасаа дүлий, сохор, шун�##�тай хүмүүсийн бөөгнөрөл болоод удаж байгаа.