НИЙГЭМ

Ж.Энхжаргалангийн удирддаг Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК өөрөөс нь гадна нэг л ажилтантай

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэсэн байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон тухай бид бичиж байсан. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг л хуваарилсан байдаг. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Дээрх асуудлуудад үндэслэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 100 хувь нийслэлийн эзэмшилд авсан.

Ингээд захирлаар нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланг томилсон. Баяр наадам ч дөхөж, засварын ажлууд хийгдэж өмнөхөөсөө өөрчлөгдөж, өнгөө зассан. Хамгийн том шинэчлэл бол есөн жил солиогүй байсан ногоон зүлгийг сольсон явдал байв. Гэсэн ч асуудал дагуулж, одоог хэр нь сэдэв хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажлыг шүүмжлэх хэсэг ч бий болов. Мөн Ж.Энхжаргаланг хувийнхаа компанийн ажилчдыг авчирч ажиллуулж байна. Өмнө нь байсан зарим ажилчдыг ажлаас нь халсан гэх асуудал ч хөвөрсөн.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хоёр ажилтантай гэж бүртгүүлсэн байдаг гэх. Тодруулбал, Удирдлагын багт Ж.Энхжаргалан захирлын статусаар, харин захиргааны албанд Архив, бичиг хэргийн ажилтан статусаар О.Дуламжав гэсэн хоёр хүн л бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл байна. Харин дата мэдээллийн сан зэргээс шүүж харвал шилэн дансаа огт хөтөлдөггүй эл компанийн бүтэц, орон тоо мөн л тодорхой биш байгаа юм.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
шилэн Цогоо
шилэн Цогоо

МӨНХЭРДЭНЭ МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ДЭЛГЭСЭН ! АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЭТГЭЭД ! ХУВИЙНХАА КОМПАНИЙ ӨӨРИЙН ГАРЫН ХҮМҮҮСЭЭ СЭМ АВЧИРЧИХСАН !!! АТГ - Г АЖЛЫГ ШАЛГАСАН ГЭМТ ЭТГЭЭД БОЛ ЭНХЖАРГАЛАН ! БҮГДЭЭРЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛЦГААЯ !!!

Зочин
Зочин

ene nuxriig xuuj yavuulaagui bgaaa ymuu

Зочин
Зочин

Мэргэжлийн хулгайч юм бишүү

Зочин
Зочин

манаач, үйлчлэгч энэ тэр гээд үйлчилгээний ажилтнууд байдаг л байх даа. энэ асуудалтай нөхөр шүү

ЗочинЗочинЗочин
ЗочинЗочинЗочин

Энэ энхжаргал гэж гөлийсөн хүүрийг шоронд нь хатааж тамлах хэрэгтэй

Zochinzo
Zochinzo

en buzarin nvvr tsaraign haraache??..yaag (huja) bizde!!!!

Зочин
Зочин

Наадхыг чинь өмөөрөөд Мөнх-Эрдэнэ рүү дайраад байсан тэр олон бие хамгаалагч нар чинь жолооч, тэргүүн дэд захирал дэд захирал ахлах мэргэжилтэн санхүүч гэсэн албан тушаалаар татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байгааштээ малнуудаа МАН-ын хөхүүлүүдээ

Zochinzo
Zochinzo
Reply to  Зочин

en chn manan namin hulgaich,hujanudin hor zsyu!!!!

зочин
зочин

ийм газарт хулгай луйвар нүүрлэхээр аргагүй, нийслэл иргэдийн хурал ажлаа хийгээчээ, бүтэц орон тоо төсвийг нь баталж, нийслэлийн аудит хяналт тавиад явахгүй бол дампуурчээ

Хүн
Хүн

Хүүе домбоо гар аа, юм юм хөгжчихөөд байхад жилд ганц болдог наадам хүртлэх хугацаандаа амьд зүлэг тарьчих ЧАДАМЖ алга уу? Тэнэг том салаавч гаргадаг шигээ хариуцсан газраа битүү зүлэгжүүлээч ээ.
Зүлэг цэцэг бут сөөг тарих чинь амархан, хурдан болчихсон цаг ш дээ. ????????????

Зочин
Зочин

хоосон толгойтой цүнх баригч малыг шалгаж шоронд хийж зайлуулаач

Зочин
Зочин

Нийслэл газраа авсан гэж ямар газрыг авсан юм болоо. Хүүхэд залуучуудын төлөө ажилладаг Дэрэн клубын газрыг уу. Бусад нь тэгээд ч зараад байшин бариад хувьд гараад дууссан биз дээ. Дэрэн клубыг харин ядаж ирээдүйн дэлхийн аварга хөл бөмбөгчин төрөх болтугай гээд үлдээх ёстой шүү Нямбаатар даргаа.

Зочин
Зочин

Ха ха

Zochinzo
Zochinzo

im baliar zali,meh mu sana hovdog setgeltei (umhi hujanudas) bvh yma butsaaj avch ter shorondn hi,esvel nutag ru n zailuul.en hvreeleng ULSIN bolon ARD TVMNIIH bolgo?!!!.

Зочин
Зочин

НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн өмёиь байгууллагын захирлаар томилогдож ажилладаг жишгийг болиулах хэрэгтэй

Zochin
Zochin

Nyambaatart helsen yum uu tsaadah chini duulsan bol arga hemjee abna sh dee kkkk

Zochin
Zochin

Tsirkiin hoinoos orj, eh ornoo buteen baiguulsltaa suitgej baigaa tsagt yaaj bid hugjihuvde

Өндөр настан
Өндөр настан

Ганц байгаа циркээ, ганц байгаа төв цэнгэлдэх хүрээлэнгээ хувьд шилжүүлдэг тэнэг монгол (дарга нар) гэхээс өөр юу гэхэв. Өөрсдөө идэх болохоороо олоод идчихнэ (үр хүүхэд нь төрийн мөнгөөр гадаадад сурдаг г.м) ард түмэнд хэрэгтэй зүйл хийх болохоор "мөнгөгүй" болчихдог. Төрийн мөнгө гэж дээ, бидний татвараас бүрддэг мөнгө гэдгийг бүгд ойлгодог болсон.

Зодооуихнч
Зодооуихнч

Хулгай луйвар ... хаа сайгүй болжээ

Зочин
Зочин

Өчнөөн га- гаар нь идчихсэн хүнтэй хариуцлага тооцох тухай дуугарцгаахгүй байж. Овоо өөд нь татаад, аятайхан болгоод ирэнгүүт нь бөөнөөр хариуцлага тооц гэх шиг. Энэ хүмүүсийн ухаан арай юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button