Нийгмийн

Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна

Зургаадугаар сарын 11-ний лхагва гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрах аж.

Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм. Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой. 

Дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяны хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг аж. 

Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын сүм хийд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан боловч 1990 оноос энэ өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ.

Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт шамдах хэрэгтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зангараг
Зангараг
5 сар 7, 2025 21:13

Амарна гэдгийг ойлгохгүй байна. Амрахаар юм юу хийсэн, яагаад амрах болтлоо ядарсан юм гээд ойлгомжгүй асууд�##� зөндөө. Ажиллах насны хүмүүсийн бараг 70% нь ажил хийдэггүй, амьжиргааны тэтгэмж аваад сууж байдаг гэсэн статистик байдаг гээ биз дээ?????????

Зочин
Зочин
5 сар 8, 2025 06:12

Энэ амр�##�тыг цуцлаж байхгүй болгох хэрэгтэй Монгол бурхан шашинаар яваад мөхөж байсан болохоос өсөж дэвжсэн юм байхгүй Төрөөс хулгай луйвар хийгчид түүнийгээ баригдах вий гэж айж бурхан шүтэж сэтгэлдэх айдасаа арилгах гэж л ийм өдөр гаргаж ирж байна

Зочин
Зочин
5 сар 8, 2025 09:00

ЭЛДЭВ ОЛОН АМРАЛТААС ЦӨӨЛЖ УЛСЫН БАЯР НААДАМ ЦАГААН САРААРАА АХИУХАН АМАРЧИХААД БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА

Зочин
Зочин
5 сар 8, 2025 09:55

Шашин шүтлэггүй хүний ажил төрөөс хамаарч зогсоно. Нөхөн төлбөр олгох уу?

Иргэн
Иргэн
5 сар 8, 2025 13:25

Ийм юманд итгэьэл Энэ хөдөлдөгүй хиймэл шиг л байх болно.!!!!!!!!!хүний гараар бүтсэн учир үүнд амь амьг�##� үгүй Мод төмөрөөр хийдэг юманд итгээд л Амьдр�##�аа даатгахаа больцогоо!!!!!!!!Мунхар�##� шүү!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button