Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Нарантуулыг нүүлгэх газрын шавыг тавиад 3 жил болсон ч ажил эхлээгүй, худалдаачид явахгүй гэв

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яригдаж, ТЭЗҮ нь тэр үедээ боловсруулагдаж байсан ч 11 жил дуншиж, дарга бүрийн бүтээнэ гэж амласан ажил бол "Туулын хурдны зам".

Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны зам тавих ажил. Өдгөө хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэгээр нэрлэгдэж, хоёр ч удаа тендер зарлаад амжив.

Анх энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зарлагдахдаа 1.9 их наяд төгрөг байсан бөгөөд БНХАУ-ын гурван компани үнийн санал ирүүлсэн ч тендер цуцлагдсан. Харин дахин зарлагдахдаа 400 тэрбумаар төсвөө тэлж 2.3 их наяд төгрөгөөр барихаар болгочхоод байна.

Төсвийн дүн өссөн агуулгыг албаныхан ингэж тайлбарласан.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүслээ. Гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлага үүсэж байна. Уг хоёр шаардлагын дагуу Туулын хурдны зам төслийн зурагт өөрчлөлт оруулж, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжилтнээр хянуулж магадлал хийлгэхэд нийт төсөвт өртөг хоёр их наяд 384 тэрбум төгрөг болж өслөө. Иймд Туулын хурдны зам төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн бариад байна" хэмээсэн.

Тендерт тусгагдсан нийт өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах бөгөөд энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.

Хурдны замын хувьд долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:

  1. Газар шорооны ажил
  2. Хиймэл байгууламж
  3. Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
  4. Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
  5. Мэдээлэл холбооны төлөвлөлт
  6. Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
  7. Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж байгаа аж.

Тендерт оролцогчдод тавьсан шаардлагуудаас онцолбол,

  • Сүүлийн 3 жил буюу 2022, 2023 2024 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  • Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байна
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд тус бүр 300 сая ам, доллароос доошгүй үнийн дүнтэй 5 ажлыг хийж гүйцэтгэсэн байх
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд 250 сая ам доллароос доошгүй үнийн дүнтэй Хурдны авто замын 1 ажил -20 градусаас хүйтэн уур амьсгалтай газарт гүйцэтгэсэн байна.
  • Төмөр замын ашиглалтын трасс дээгүүр гүүрэн байгууламж, эсхүл төмөр замын ашиглалтын трассын доогуур туннель барьсан туршлагатай байх.

Харин тендерийн баталгааны дүн буюу байршуулах өртөг нь 11,9 тэрбум төгрөг байх юм. Тендерийн материал хүлээн авах хугацаа 20 өдрийн дараа буюу тавдугаар сарын 29-ний өдөр дуусна.


Хотын төвд байрлаж буй зах, худалдааны төвүүдийг Туулын хурдны замын ажил эхлэх гэж байгаатай холбоотой болон түгжрэл үүсгэх гол шалтгаан болдог хэмээн үзэж хурдны замын хоёр төгсгөлд гаргахаар төлөвлөсөн тухайгаа Хотын дарга Х.Нямбаатар илэрхийлсэн.

Ингэхдээ, гаднын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Сонгинохайрхан уулын энгэрт бүтээн байгуулахаар газраа чөлөөлсөн Хайрхан нэгдсэн зах Туулын хурдны замын төгсгөлд буй тул 2500 худалдаа эрхлэгчтэй Нарантуул захыг нүүлгэхээр төлөвлөж байна. Хэрэв нүүж ирвэл үл хөдлөх гэрчилгээтэй павильонуудыг санал болгоно, нийслэлийн зүгээс бодлогоор дэмжинэ хэмээв.

-Нарантуул захын худалдаа эрхлэгчид: Бид нүүхгүй-

Худалдаа эрхлэгчид "Нарантуулыг нүүлгэх гэж байгааг дуулсан. Хотын захад бөөгнүүлэх юм гэсэн. Бид энд олон жилийн туршид худалдаа эрхэлж, амь амьжиргаагаа залгуулан ирсэн. Гэр ч ойр. Гэтэл хотын зах руу нүүлгэчихвэл худалдаа эрхлэгчид зах руу биш, өөрт ойр дэлгүүрээрээ л үйлчлүүлнэ шүү дээ. Хурдны зам тавина гэж олон жил ярьсан, биднийг нүүлгэх гээд байгаа захыг байгуулна гээд ч удсан. Нарантуул зах хотын түгжрэл үүсгээд байна л гэх юм. Тэр хурдны замаа тавьсан ч энэ түгжрэл буурахгүй байх. Хэрэв биднийг хурдан хугацаанд нүүлгэнэ гээд эхэлбэл бослого зарлана. Энд хэдэн мянган хүний амьдрал яригдаж байна" гэх байр суурийг илэрхийлэв.


-Нарантуулыг нүүлгэнэ гэх "Хайрхан" нэгдсэн захын барилгын ажил эхлээгүй байна-

"Хайрхан" нэгдсэн захын тухайд мөн л "бүтээнэ, байгуулна" гэж ам гарсан ажлуудын нэг. Тухайлбал, Хотын дарга асан Д.Сумьяабазарын үед буюу 2022 оны 10 дугаар сарын 07-нд шав тавилаа гэж сүрхий зарлаж байв.

Юу юугүй нүүх санал тавьж, бодлогоор дэмжинэ, лангуу эзэмшүүлнэ гэсэн "Хайрхан" нэгдсэн захад бид очсон ч ажил хийж буй хүн битгий хэл хуцах нохой ч байсангүй.

Гэрэл зургийг: Г.Золбоо

Байршил: Сонгинохайхан дүүрэг, 32 дугаар хороо

Биднийг өдрийн 15.00 цагийн үед очиход бүтээн байгуулалтын талбайн хаалга хэсэгт "Хайрхан" нэгдсэн зах гэх хаяг, бухын хөшөө, 40 орчим шавраар цутгасан лангуу л байсан юм.

Албаны хүмүүсээс барилга, угсралтын ажлыг хэзээ ашиглалтад оруулах талаар тодруулахад "Энэ сарын 15-ны өдрөөс ажлаа эрчимтэйгээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа" гэх хариултыг өглөө.

Хотын дарга /2025-04-30/-ны өдөр "Хайрхан" нэгдсэн захын байгууламжийн талбайд очиж, нөхцөл байдалтай танилцаж, шууд дамжуулалт хийсэн.

Энэ үеэр "Хайрхан" захын дэд бүтэц, барилгын талаар Ц.Магалжав "Нэгдсэн зах нь хүнс, барилгын материал, авто сэлбэг, гутал, хувцас, тавилга, цахилгаан бараа, малын эмийн сан, хөдөө аж ахуйн буюу малчдын хэрэгцээний бүтээгдэхүүн зэргийг худалдаалахад зориулсан бетон хийцлэлтэй 180 павильонтой, том оврын автомашины 210, суудлын автомашины 3,800 зогсоол, үйлчилгээний цэгүүдтэй, ус, цахилгаан зэрэг дэд бүтцийн шийдэлтэй байх юм. Одоогоор 60 гаруй павильоныг барьсан" хэмээв.

Харин Хотын дарга Х.Нямбаатар "Туулын хурдны зам нь "Хайрхан" худалдааны төвийн урд талаар тавигдах учир нийслэлийн зүгээс орц, гарцыг гаргаж өгье. Ингэснээр тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд хотын зүүн хэсэг рүү 15 минут явж очих бол Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай руу салдаг зам руу шууд хүрнэ. "Нарантуул" худалдааны төвд 2,500 орчим иргэн худалдаа эрхэлж байгаа. Эдгээр худалдаа эрхлэгчид хувийн компани өөрийн хөрөнгөөр барьж байгаа "Хайрхан" захад нүүж ирвэл үл хөдлөх гэрчилгээтэй павильонуудыг санал болгох юм байна. Худалдаа эрхлэгчид хотоос тус захад нүүж ирвэл Нарны замын ачааллыг 20 хувиар бууруулах боломжтой" гэсэн юм.

Захуудыг хотоос гаргах тухайд "Улаанбаатар хотод Да хүрээ, Нарантуул, Өгөөмөр, Дүнжингарав, Дэнжийн мянгын махны зах, 100 айлын барилгын материалын болон Хархорин зах орчмын авто замын түгжрэл хамгийн их байдаг. Замын түгжрэлийг сааруулахын тулд зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж дараах саналуудыг тавина" гэж мэдэгдлээ.

Бид "Туулын хурдны зам"-ын тендер шалгаралт, ажил гүйцэтгэл болоод захуудыг нүүлгэх агуулгаар эргэн сурвалжлах болно...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 8, 2025 11:53

�######� МУУСАЙН ҮМХИЙ ҮНЭРТ АВГАЙЧУУЛ БНХАУ н ЭРЭЭН ХОТЫН БӨӨНИЙ ТӨВ ШҮҮ ХЯМД ХУЛХИ БАРААГАА АВААД ЗААСАН ГАЗАР ОЧИХГҮЙ БОЛ ЮУ Ч ҮГҮЙ ХОЦРОНО ШҮҮ ЭСВЭЛ ЭРЭЭН РУУГАА ТОНИЛ МАРГААШНААС ЭХЛЭН ЗАХ АЖИЛЛАХГҮЙ ХААЛАА ЗА ХАРААЛ ИДСЭН ӨГЗӨГӨӨ ЧИРЭЭЛ �######� АХИЖ ХЭЛЭХГҮЙ ШҮҮ ТА НАР МЭДДЭГ ЮМ УУ? НЯМБААТАР БИД ХОЁР ШИЙДНЭ.�######� �######�САН БАЙДАА ТААНУУД

Зочин
Зочин
5 сар 8, 2025 11:58

SHUUD NUUH

Зочин
Зочин
5 сар 8, 2025 11:58

Эх орон ард түмнээ бодохгүй зөвхөн хар амиа бодсон эрээн хотын хог чирсэн хөгжил дэвшилд саад болж байгаа худ�##�даачид хий дэмий орилхоос өөр зүйл �######�сан нь дэээр шүү

Зочин
Зочин
5 сар 8, 2025 14:27

Хотоос захуудыг гаргах нь ерөнхийдөө зөв..Хотын захад баригдах захуудын ойролцоо суурьшлын бүс байгуулж, наймаачдын амьдрах орчныг бүрдүүлбэл зохилтой.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 15:17

Нүүж л таарна даа эрхэм найзууд аа

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:32

Нарантуулын газар ямар наймаачдын өмч үү төр газраа мэддэг олон жил гадаа зогссон одоо нэг дотор орж тав тухтай болохыг сайжруулахыг бодох хэрэгтэй наймаачдаа

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:32

Нямбаатар захуудыг нүүлгэж чадахгүй бол хотын дарга бишшүү

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:42

Захын эзэд нь нүүх нүүхгүй тухай юу ч хэлж дуугараагүй байхад тэнд ажилладаг хэдэн барлаг авгай нар нь хэчнээн хуцаад ер нь яахав дээ.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 22:55
Reply to  Зочин

гадны том хотууд нийслэлийн төвд захтай байдаг юм байна лээ энэ эдийн засагтаа хөрөнгө оруулах замаар жуулчдын татдаг гол үзүүлэлт байдаг шүү сайн тунгаа бод шийд

Зрчин
Зрчин
5 сар 8, 2025 19:22

Нүүх, эс нүүхийг эд нар мэддэг юм уу? Бөөн түгжрээ тоос шороо үүсгэж байгаа

ард түмэн
ард түмэн
5 сар 8, 2025 19:42

олон мянган хүнийг ажилтай амьдр�##�тай байлгаж захаа нүүлгэж нураачаад амаа барив замын түгжрээнд ямар хамаагүй шүү дээ Захтай захгүй хаана л бол хаана түгжрээ байхад сонин юм ярьж бна Нэгч ажлын байр нэмээгүй байж аж амьдр�##�.з�##�гуулж бга захаа нүүлгүүлэхгүй , бусад улсууд төвдөө захтайгаа бж л бдаг...

Зочин
Зочин
5 сар 8, 2025 20:18

Хотын төвтэй хамгийн ойр байгаа 100 айл барилгын зах,Бөмбөгөр худ�##�дааны төв 2 ыг нэн тэргүүнд нүүлгэх �######�шгүй шаардлагатай,түгжирэлийн хамгийн том садаа,шатгаан нь шүү .

Гэрлээ
Гэрлээ
5 сар 8, 2025 20:54

Замынхан нүцгэн

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:25

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:45

нүүлгэ нүүлгэ

Дсн
Дсн
5 сар 9, 2025 10:12

Захын хүмүүс эх орноо Улаанбаатараа хот шиг цэвэрхэн гоё бас түгжрэлгүй эмх цэгцтэй байлгая гэвэл худ�##�даачин та бүхний оролцоо маш чух�##� гэдгийг ойлгож үзээрэй.Хэрэв нүүхгүй бол төр төмөр нүүрэн харуулах хэрэгтэй.Та нарын үхэн хатан бна гээд бгаа захууд чинь монголын сайхан сайхан з�##�уучуудыг архичин Өвгөнтийн хөндий болгоод бгаа шүү хамаг муу муухай бүүр Наран туул хар хоринд бдгийн бна лээ шүү.Гадаадыхан Нарантуул,хар хорин,Төмөр замын Барс ороод л монголын амьдр�##� аймаар хогийн цэг шиг аймаар гээд зураг хөрөгтэй нь тавьдаг л бх даа....Их л эх оронч ард түмэн гэсэн сэтгэл яриад бдаг Нарантуул,хар хорин,барс бүгд супер маркеттай адилхан үнээр л зардгийн бна лээ ш дээ.Харин Эрээний жижиг сажиг хог бол супер маркетад бхгүй л дээ тэрүүгээрээ л өөр ялгаатай бх даа....

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:23

За нүүж чадв�##� гоё доо. Зүүн т�##�,зүүн 4зам түгжрэл үгүй болно.Сайхансамбуу нүүлгээд тохижуулаад өгөөч ээ.Газар зааж өгөөд байхад.наад газраа чөлөөлж өгөөч ээ.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
5 сар 9, 2025 11:20

Авилгын систем байгаа цагт энэ мэт асуудлыг төр шийдэж чадахгүй ээ. Авилгын систем дийлнэ.

МонголИх Монгол
МонголИх Монгол
5 сар 9, 2025 16:19

Нарантуул Да хүрээ Зуун айлыг нэн яар�##�тай хотоос нүүлгэх хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 11, 2025 12:22

ТҮЦ -ийг цэгцэлсэн шиг цэгцлэх зөв. ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГА !!!! Тийм л байсан тиймээрээ л байна......ингэж л явж ирсэн, энэ чигээрээ байна.......ш�##�баагтаа байгаад болж л байсан, болж л таараа..........урагшгүй мулгуугаасаа с�##�цгаа!!!!Тархи сэтгэхүйгээ өөрчилцгөөе...

Холбоотой мэдээ

Back to top button