Top StoriesЭДИЙН ЗАСАГ

14 мега төсөл 2025 оны төсөвт эрэмбэлэгдээгүй буюу төсвийн гадуурх зардал үлэмж тэлэх эрсдэлтэй

Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар УИХ-ын чуулганаар баталчихсан.

14 мега төслийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд 6.9 их наядыг зарцуулна

Мөн  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тусгасан юм.

Гадаад өрийн хэмжээг 1.5 их наядаар, дотоод гадаад зээлийн дээд хэмжээг 300 тэрбумаар, тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын хэмжээнээс бусдаар 2025 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын үндсэн өр төлбөрийг 1.6 их наяд байхаар баталсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар Газрын тосны үйлдвэрийн өртөг нэмэгдсэнээс үүдэн 462 сая ам.долларыг Энэтхэгийн Эксим банкнаас авахаар болсон нь гадаад өрийн таазыг хэтрүүлчихээд байгаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс 14 мега төсөл нь Хөгжлийн бодлогын баримт бичиг буюу төсөвт хамааралгүй, хувийн хэвшлийн зардлаар явагдана гэж тайлбарладаг.

Гэтэл Сангийн сайд нь Хөгжлийн хөрөнгө оруулалт, 14 мега төслийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд 6.9 их наяд төгрөг зарцуулна гэдэг. Гадаад санхүүжилт, зээлээр явуулна гэж байгаа ч үүнийхээ нийт өртгийг ч нарийвчлан тооцоолоогүй нь гадаад өрийн дарамт ч нэмэгдэх эрсдэл бийг салбарын шинжээчид, эдийн засагчид хэлж буй. Дан ганц 14 мега төсөл гэлтгүй нийт 600 гаруй төсөл хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөсөн ч төслүүдийн хөрөнгө оруулалт, зардал, Засгийн газрын баталгаа бүгд нарийвчлан тусгагдаагүй. Тухайлбал,

  • Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төсөлд 210 тэрбум,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төсөлд 100 тэрбум,
  • Газрын тос боловсруулах үйлдвэрт 449.9 тэрбум, 
  • Шинэ Зуунмод хотын дэд бүтэц 98.4 тэрбум,
  • Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж 80 тэрбум, 
  • Налайх, Тэрэлжийн авто замын өргөтгөлд 66 тэрбум, 
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд 202.4 тэрбум
  • Шинэ Хархорум хотын ТЭЗҮ зураг төсөлд 30.8 тэрбум
  • Төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрт 30 тэрбум
  • Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Өөрөөр хэлбэл 14 мега төслөөс эхлээд алийг нь төсөвт оруулах гэдэг эрэмбэгүй, тухайн төслийн анхан шатны төсөвт өртөг анхны дүнгээсээ нэмэгдэнэ гэвэл энэ зардлууд тэр чигтээ төсвийн гадуурх зардал болж хувирна.

Ковидын үед тэглэсэн ахмадын зээлийн 910 тэрбумын өр төсвөөс гадуурх зардалд жин дарна

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн 2021 оны судалгаагаар 2020 онд Монгол Улсын төсвөөс гадуурх зарцуулалт 2.49 их наяд төгрөгт хүрсэн нь тухайн жилийн төсвийн урсгал зардлын 23%-тай тэнцэж байв. ​

Эдгээр зарцуулалтад:​

  1. Төсөвт тусгагдаагүй тусгай сангуудын зарлага
  2. Төрийн өмчит компаниудаар дамжуулсан хөрөнгө оруулалт, зээл
  3. Гадаад зээлээр санхүүжүүлсэн, батлагдсан төсөвт тусгагдаагүй төслүүд
  4. Халамжийн тэлэлтийн зардлууд (жишээ нь, хүүхдийн мөнгөний нэмэгдэл) зэргээр тодорхойлсон байна.

Монголд Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт зээл, төрийн өмчит хуулийн этгээдийн өр төлбөр зэрэг нь өндөр буюу,

  • Урт хугацаатай өр төлбөр нийт өрийн 74 хувь буюу 3.8 их наяд төгрөг байгаагийн 67 хувь нь уул уурхайн салбарын ТӨХЭ болох Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс силвер ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХХК-д ногдож байв.
  • Урт хугацаатай үнэт цаас 1.4 их наяд төгрөг байсны 50 хувь нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гаргасан үнэт цаас байна.
  • Урт хугацаатай зээл 2.4 их наяд төгрөг байгаагийн 77 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь Эрдэнэс силвер ресурс ХХК, Эрдэнэс таван толгой ХХК-ийн авсан зээл байв.
  • Богино хугацаат үнэт цаас 212.5 тэрбум төгрөг байгаа нь 100 хувь Эрдэнэс Монгол ХХК-ийн гаргасан үнэт цаас байжээ.
  • 2020 онд өр төлбөр Эрдэнэс таван толгой ХХК-д 882.3, Эрдэнэс Монгол ХХК-д 949.0, түүний охин компани болох Эрдэнэс силвер ресурс ХХК-д 936.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж байжээ.

Өөрөөр хэлбэл төсөвт тусгагдаагүй зардлуудыг ТӨК-иуд ихээр гаргаж энэ нь эргээд төсвөөс гадуурх зарцуулалтыг тэлсээр байсан гэсэн үг. Мөн Засгийн газар өөрөө төсвөөс гадуурх зарцуулалт бий болгосон тохиолдол нь,

  • Засгийн газрын 2020 оны 154 тоот тогтоолоор улаан буудайн үр, хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт);
  • Засгийн газрын 2020 оны 164 тоот тогтоолоор есөн аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 1,948 ажиллах хүч, мэргэжилтнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт);
  • Засгийн газрын 2020 оны 200 тоот тогтоолоор гэр хорооллын айлд шахмал түлшний үнийн 50-75 хувийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхийг Эрдэнэс таван толгой ХХК-д даатгах ТӨХЭ-ээр дамжуулсан санхүүжилт буюу уул уурхайн салбар дахь төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэсэн төсвийн гадуурх зарцуулалтуудыг дурдаж болно.

Мөн Салхитын мөнгөний ордыг Засгийн газар баталгаа гаргаснаар бонд босгож улмаар ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэсэн. Үүнд нийт 466 мянган иргэн хамрагдсан бөгөөд 910.4 тэрбумын өр үүссэн. Үүний өр төлбөр өнөөдөр ийн нэхэгдэж байгаа нь төсвийн гадуурх зарцуулалтын өөр нэгэн хэлбэр бөгөөд ирээдүйд хүлээж болзошгүй өр төлбөрийн үүрэг гэсэн үг.

ТӨК-иудаар дамжиж буй төсвийн гадуурх зарцуулалтын энэ оны тайлан, шинжилгээ судалгаа гарах болоогүй ч одоогийн зураглалаар харвал Засгийн газар өөрөө төсвөөс гадуурх зардлын тэлэлтийг дэмжигч гол субъект болсоор байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2025 09:00

Төсвөө �##�дагдөлгүй агшаагаад бат�##�чихсан улс шүү дээ

Зочин
Зочин
5 сар 8, 2025 10:12

Энэ хэрэггүй юмнуудах болиоч. Энэний оронд цахилгаан станцаа бариач. Тог тас�##�на гээд сууж байдаг арчаагүй сайдаа огцруулаач.

Zochin
Zochin
5 сар 8, 2025 11:31

Heden zuun bugluusni turiin alba haagchdyg tejeeh gej, tatvar tulugchdgyn mungu barimtgui zartsuulj baij mega tusul yarih engiin edin zasgyn oilgoltgui hoshigroo

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:26

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Zochin
Zochin
5 сар 9, 2025 09:12

Юун 14 төсөл вэ. Ач холбогдлоор нь ангилаад хамгийн чух�##� 1 төслөө л хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор хамгийн чух�##� нь цахилгаан станц барьж цахилгаан хангамжыг найдвартай болгох л хамгийн чух�##� байна. Баахан төслийн баг байгуулж хүн ц�##�инжуулж мөнгө дэмий үрэх шаардлагагүй. Хийх ажил ч байхгүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button