Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын виз нь гарвал 2000-2500 ам.доллар, эрүүл мэндийн шалтгаантай хүнээс 10 сая байршуулахыг шаардаж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд даргын хувиар хэд хэдэн агуулгаар зөвлөмж өгсөн, монгол иргэдийн эрх зөрчигдөж буй зарим асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгалаа.
-“Нэгэнт виз авсан бол хилээрээ нэвтрүүл" эсвэл “виз олгохоосоо өмнө сайн шалгаад, хүний мөнгийг битгий үрээч ээ” гэдэг шаардлага тавьж байгаа-
-Өөрийн цахим хуудаснаа БНСУ руу зорчигчдод хэд хэдэн зөвлөмж өгсөн нь анхаарал татлаа?
-БНСУ-д байгаа Элчин сайдын яамныхантай уулзсан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд 14,500 орчим иргэн БНСУ-ын хилээр нэвтэрсэн байна. Үүнээс 98 хүнийг буцаасан гэдэг мэдээлэл бий. Дан солонгосын талын буруу гэж харж болохгүй.
Нэгдүгээрт, хилээр нэвтрэх хуудас бөглөхдөө тодорхой бус бичсэнээс улбаатай асуудал. Инчоны онгоцны буудлаар өдөрт хоёр сая зорчигч өнгөрдөг. Хугацаа байхгүй тул лавлаж амждаггүй. Лавлаж амжихгүй тул шууд ярилцлаганы өрөө рүү оруулдаг. Тэнд 1-3 цаг суулгаж байгаад лавладаг юм байна. Тэгэхээр нэвтрэх хуудсыг нь маш тодорхой бөглөх шаардлагатай.
Хоёрдугаарт, зорчиж буй зорилгын асуудал. Эндэхийн Элчин сайдын яаманд долоо хоног гэж мэдүүлсэн хэрнээ онгоцных нь буцах тийз 14 хоног, эсвэл нэг сар байх жишээтэй. Энэ нь зорилго тодорхой бус гэдэг суурь шалтгаанд ордог юм байна.
Гуравдугаарт, хүлээн авах угтагчийн асуудал. Төрийн байгууллагынхныг холбогдох газрууд нь хүлээгээд авчихдаг учир харьцангуй гайгүй. Харин иргэд очих хаяг, буудлын нэр, тосох хүнээ мэдээлдэг ч, зөрүүтэй байдал үүсдэг. Очоод холбогдохоор угтагч хүлээж авах боломжгүй, байхгүй гэдэг.
-Виз нь гараад очсон хойно нь хилээр оруулахгүй буцаагаад байгаа асуудалд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-"Нэгэнт виз авсан бол хилээр нэвтрэх боломжийг нь олгож өг" гэдэг зүйлийг бид хөндөж байна. Виз нь гарсан ч "Өмнө нь хууль бусаар оршин сууж, гэмт хэрэгт холбогдож, зөрчил гаргаж байсан" гэхчлэн шалтгаануудаар буцаагддаг. Тэнд очоод буцаагдахаар хэмжээний зөрчилтэй гэсэн үг. Тэгэхээр виз олгохоосоо өмнө шалгалтын үйл ажиллагаагаа сайн явуулах ёстой. Онгоцны тийзнээс эхлээд өчнөөн зардал гаргаад очсон хойно нь биш. "Хөнгөн хуумгай хандаж, хүний зардал мөнгийг битгий үрээч ээ" гэдэг асуудлыг бид хөндөж байгаа юм.
Түр саатуулах байранд ороход тухайн авиа компанийг хүнээ өдөртөө буцааж авч явахыг шаарддаг юм байна. Удаахыг хүсдэггүй. Гэвч зуны ачаалал ихтэй цагт буцах суудал олдохгүй 12-48 цаг болох тохиолдол гардаг.
Бид БНСУ-ын талд шаардлагаа тавина. Хүний эрхтэй холбоотой асуудлууд ч бий.
-"Утсыг нь хурааж аваад долоо хоног хорилоо" гэхчлэн хүний эрх зөрчигдсөн ноцтой асуудлууд дуулддаг. Яагаад ингэж эрх нь зөрчигдөөд байна вэ ?
-Хувь хүний өмч, нууцын мэдээлэл рүү орох нь манай ч, БНСУ-ын ч хуулиар хориглогдсон зүйл. Гэтэл БНСУ-ын тал "Бид үздэггүй", танай иргэд "Миний буудлын хаяг, тосож авах хүний мэдээлэл утсан дээр байгаа" гээд үзүүлдэг. Бид утсыг нь хурааж аваад, "кодоо хэл" гэдэггүй гэдэг зүйлийг хөндөж ярьж байна лээ.
-Виз зуучлалын төвүүд и-баримт өгдөг болсон-

-Хууль бусаар буюу хараар ажиллах иргэдийн тоо буурч байна уу?
-Одоогоор монголын 54 мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаагаас 17 мянга нь хууль бус гэсэн мэдээлэл байгаа. Улирлын шинж чанартай ажил хийхээр, гэрээгээр явж буй 530 орчим хүн бий. Хууль бусаар оршин сууж байгаа асуудлаас гадна нэг зүйлийг мэдэж аваасай. Нэгэнт танай сайтад ярилцлага өгч байгаа учир хэлье гэж бодож байна. Би өнөөдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлтэй уулзлаа.
-Тэр нь юу вэ?
-Монгол Улсын нэг аймаг БНСУ-ын нэг хоттой улирлын шинж чанартай юм уу, удаан хугацааны ажилтан ажиллуулах гэрээний асуудал. Үүнд ямар нэгэн урьдчилсан төлбөр байхгүй.
Тухайн улсад хууль ёсоор визээ авч очоод ажил хөдөлмөр эрхлээд цалингаасаа эрүүл мэндийн, гэнэтийн ослын даатгал төлдөг. Тэр нь 60 вон орчим байдаг.
Гэтэл дундын агент гэнэт гарч ирж байна. Энэ нь хувийн компани, сан, ТББ-ууд. Тэд виз гарсны дараа хүн бүрээс 2000-2500 ам.доллар авна гэж байгаа юм. БНСУ-ын хуулиар дундын агент байх боломжгүй. Үүнийг анхаараасай гэж бодож байна. Яагаад гэвэл хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг луйвар. Бод доо.
Монгол-Солонгосын Парламентын бүлгийн дэд даргын хувиар монгол иргэд хохирч буй асуудлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд хаяглаж, явууллаа. БНСУ-ын Хууль зүйн яаманд мөн албан ёсоор мэдэгдэнэ. Тодорхой хэмжээний шалгалт, шүүлэг явуулах ёстой. Иргэдээс авсан мөнгийг буцаан олгох асуудал шийдвэрлэгдэх ёстой.
-Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэг хүлээж авч байгаа зуучлалын компаниуд и-баримт өгдөггүй асуудлыг та мөн хөндсөн. Улмаар Татварын шалгалт хийж, хамтарч ажиллах саналыг Татварын ерөнхий газарт гаргасан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Виз зуучлалын арав орчим төв Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. БНСУ-ын Элчин сайдтай уулзсан. Энэ уулзалтад Р.Булгамаа өмгөөлөгч цуг оролцсон. Зуучлалын төвүүд и-баримт өгөхгүй байгаа асуудлыг хөндсөн л дөө. Татварын Ерөнхий газарт бичиг хүргүүлсэн. Ямартай ч и-баримт өгдөг болоод байна. Цаашлаад татварын шалгалт орох ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-Мөрөн-Чонжү чиглэлд хоёр шууд нислэг хийгдэж, амжилттай болвол үргэлжлүүлнэ-

-Эрүүл мэндийн чиглэлээр гарч байгаа иргэдэд хүндрэл тулгарч байна уу, хялбарчлах талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Иргэдээс гомдол ирдэг нэг зүйл бий. БНСУ-ын тал барьцаа шаарддаггүй. Эрүүл мэндийн шаардлагаар явж буй иргэдээс "10 сая төгрөгийн барьцаа байршуул" гэдэг зүйлийг зуучлалын төвүүд шаардаж байна. Энэ бол байж болохгүй асуудал. Хууль эрхзүйн ийм үндэс ч байхгүй. Авч байгаа гэж хэлээгүй, ийм гомдол ирж байна. Дундаас нь ашиг хийдэг, иргэдийн халаас руу өнгийдөг байж болохгүй. Гадаад харилцааны яам, төрийн захиргааны төв байгууллага анхаарч ажиллах ёстой. БНСУ руу зорчих эрх нь хүн бүрт нээлттэй.
-Малчдыг БНСУ руу явж ажиллах боломжийг нээх талаар хөндсөн. Хэрэгжиж, ажил хэрэг болох хугацаа чухам хэзээ вэ?
-Энэ асуудлыг хоёр талын хууль зүйн яам шийдвэрлэх хэрэгтэй. Том ажлууд хийгдэж эхэлсэн. 2022 оноос хойш Баянхонгор аймгаас гэрээгээс ажиллаж байсан нэг хүн харласан.
Очоод хар ажил хийгээд алингаа алдаад байна гэж бодоод байх шиг. Үгүй шүү дээ. Өдрийн найман цаг л ажилладаг. Зөвхөн Монгол Улсад мал аж ахуйн салбар эрхэлдэг юм биш. Тэнд очоод мал аж ахуйн чиглэлээр суралцах зүйл их. Орлоготой ч болоод ирнэ.
-БНСУ-ын Чонжү хотоос манай Хөвсгөл аймаг хүртэл шууд нислэгтэй болохоор яригдаж байна.
-2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Чонжү-Мөрөн чиглэлд нисэх нислэг баталгаажсан. Одоо монголын талаас хэрэгжүүлэх ажлууд үлдлээ. Гааль, хяналт, төхөөрөмжүүд Мөрөнгийн онгоцны буудалд байрлуулах ёстой. Мөрөн Олон улсын онгоцны буудал 3С зэрэглэлийнх. Энэ жил хоёрхон нислэг хийгдэх бөгөөд эхнийх нь VII сарын 28-нд, дараагийнх нь VIII сарын 04, 05-ны үеэр гэж төлөвлөж байна.
Ямартай ч, Хойд бүсийн зөвлөгөөнөөр Мөрөн 3С зэрэглэлийн онгоцны буудлыг 4С зэрэглэл буюу шатлал ахиулах шийдвэр гарсан. Үүнд зарцуулагдах 23 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахаар болоод байна.
-Эхний ээлжинд VII, VIII сард хоёр удаа нислэг үйлдэх юм байна. Цаашид зөвхөн зуны улиралд байх уу, жилийн дөрвөн улиралд тогтмол нислэгтэй болох уу?
-Хэрэв амжилттай болвол үргэлжлүүлэх асуудал яригдана. 20 гаруй цаг зарцуулдаг байсан бол шууд нислэг эхлүүлснээр дөрвөн цаг болох юм. Зөвхөн зун гэлтгүй хавар, намар, өвлийн улиралд ч Хөвсгөл аймгийг зорих аялагчдын тоо өндөр байдаг. Иймд нислэгүүд нэмэгдэх боломжоор бид хангах ёстой.
-Галд бизнесээ алдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Төр багахан зээлээр дэмжсэн. Тэд эргэж төлнө-

-Хөвсгөл "Шинэ Мөрөн" худалдааны төвийн хохирсон иргэдэд дахин үйл ажиллагааг эхлүүлэхэд УОК-оос 5,2 тэрбум төгрөг зээл хэлбэрээр олгож, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Нэг талаар бизнесээ шатааж өрөнд орсон иргэдийг давхар өрөнд орууллаа гэж байна. Нөгөө талаар улсын төсвөөс гаргасан асуудал нь шүүмжлэл дагууллаа?
-Тэнд үйл ажиллагаа явуулж байсан 260 гаруй түрээслэгч, тэдний ард байгаа 1000 гаруй хүний амьжиргааны асуудал. 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм билээ. “Бага хэмжээний эргэлтийн хөрөнгө гаргаад өгвөл бид бизнесээ үргэлжлүүлэн явуулъя” гэдэг зүйлийг хөндсөн. Хөвсгөл аймгийн ЗДТГ үүн дээр маш сайн ажиллаж байгаа. Бизнесээ үргэлжлүүлэх лангуунуудыг гаргаж өгсөн. Лангуутай болонгуут бараа хэрэгтэй болно биз дээ. Иймд төр тодорхой хугацаагаар, маш багаар эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгсөн.
-5,2 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирсэн бэ?
-Арилжааны банкууд дээрх зээлийн хэмжээ. Энэ хэмжээгээр нь эргэлтийг нь бий болгохтой холбоотой асуудал юм. Энэ мөнгөө иргэд эргэж төлнө.
Төр халамж биш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Хөдөлмөр эрхлэлтээс шууд халамж руу, ядуурал руу шилжиж болохгүй. Тиймээс төр үүргээ л гүйцэтгэж, хариуцлагаа хүлээж байгаа юм. Бидний хөндөж тавьсан асуудалд Засгийн газар зөв зүйтэй шийдвэр гаргасан.
Мэдээж галын дүгнэлт гарах ёстой. Хариуцлага алдсан субъект хэн бэ гэдэг асуудал хөндөгдөх ёстой. Нөхөн төлбөр болон хариуцлага тусдаа яригдана.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энд виз олгосон ч хилийн ш�##�ган дээр дахин хянаж, нэвтрүүлэх, эсвэл буцаадаг америкийн визний зарчмыг Солонгос хэрэгжүүлээд хэдэн жил болж байгаа. Манайхны виз хүсэхдээ өгсөн өргөдлийн агуулга, тийз захи�##�ах, зочид бууд�##�, очих хаяг, аялах хоног гэх мэт болон бусад мэдээлэл нь анхны өгүүлэмжтэйгээ зөрдөг нь хардах асууд�##� болдог. Мөн өмнө нь солонгост байхдаа хуулийн юм уу зөрчлийн асууд�##� гаргаж байсан юм уу , эсвэл хэт олон хоног буюу 3 сар орчим байх энэ тэрд харплага үүсч аяллын визээр гараад зөвшөөрөлгүй байж ажилласан байх гэж үздэг юм шиг байгаан. Манайхан асууд�##�д логиктой хандаж өргөдөл аяллын бусад баримтаа бүрдүүлж сурах хэрэгтэй. Солонгосын т�##� өөрийн улсын хууль дүрэм журмаа л барина шүү дээ. Нэг улсын нэг УИХ-ын гишүүн тэгж болохгүй гэлээ гээд амархан шийдчихгүй дээ. Гэхдээ иргэдийнхээ төлөө асууд�##� тавьж буй нь сайн хэрэг юм даа. Иргэдээ мэдээлэлжүүлж мэдлэгжүүлэх хэрэгтэй. Визний зөвлөгөө өгдөг бичиг баримт бүрдүүлэхэд зөвлөдөг газрууд чин сэтгэлээсээ иргэддээ зөвлөж, баримт матери�##�ыг нь чамбай бүрдүүлэх т�##�д нь ажиллаад өгөх нь зүгээр байх.
Ажил хэрэг болгоорой
бүтэхгүй
ene yrij baigaa yumaa jil hereg bolgoorooidoo
eniigee ajil hereg bolgoh heregtei shuu
улсын нууцаа хува�##�ца�##� сууж л ба уув ш�##�гадаг ч үгүй
amjilt
Ээээ... новш. Арк иргэдээ гадаад орон руу илгээж ажилтай, ц�##�интай болго гэж чмайг сонгоо юу... м�##�а.
Эх орондоо ажил хөдөлмөртэй, амьдр�##� ахуйн цэцэглэсэн ард иргэдтэй байхыг хүсч чамайг болон бусад УИХ- гишүүдийг сонгосон. МОнголчууд эх орогндоо гаданы эмнэлгийн үйлчилгээг, монголчууд эх орондоо солонгост ажиллаад авдагтай ижил ц�##�интай байхыг хүсч байна. Бид солонгосын викыг хөнгөлөөд өг гэж чамайг сонгоогүй. Эргүү м�##� минь
Олон иргэд буцсандаа...харгис хэрцгий загнаж зандраад хэрэгтэн аятай..эндээс л сайн ш�##�гаж өгөх хэрэгтэйшдэээ..элдэв ш�##�таг хэлээд бдаг гсн шүү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Хөөрхий Монголчуудийг маань бүр дээрэлхэх юмаа Солонгосчууд
2500- ам доллар гэхшиг Дэлхийд бхгүй үнэтэй виз тэй газар уу Виз дардаг тамга Алт” уу
Яагаад ийм үнэтэй юм Гадаад яам энэ т�##�аар ярьж бууруулах т�##�аар ажил хийгээчМонголчуудийг хэт. дээрэлхэж бгм бишүү
Виз нь үнийг буулгахаар ажил хийгээч та нар Солонгос н т�##� Монголчуудыг дорд үзэж байгаа гэж бодогдохгүй бгмуу Хорвоо дээр ганцхан Солонгос гэдэг улс бгмуу өөр Улсад хүмүүсээ гаргаачээ Ажиллах хүчнээ хүний нутагт хүнд хөдөлмөр хийлгэхээр явуулж араар нь Улс ороноо эзгүйчилж Хятадаас Нэрээ ч бичиж чадахгүй ажилчид оруулж ирж Монголыг эрлийзжүүлэх бодлого явуулахад ядаж зарим гишүүд нь хориглооч
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Визны хураамжийн т�##�аар ажил хийх хэрэгтэй Ийм өндөр Визны хураамжтай Дэлхий дээр ганцхан Солонгос гэдэг улс байгаа юу Өөр улс оронд хүнээ ажлуулах т�##�аар арга хэмжээ авч болдгүймуу Хэдий болтол Хөдөлмөриын насныханаа гадагш хар ажил хийлгэхиын Ул�####�а ажиллаж амьдр�##�д нь хүрэлцэх ц�##�интай болгох бодлого хэрэгтэй