УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улстөрөөс явсан Я.Санжмятавыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн зохицуулагчаар тавьж, ажилтай болгожээ

З.Нарантуяа нэг удаа "Я.Санжмятав аа хоёулаа одоо Завханы улс төрөөс холдож, залууст гай болохоо больё" гэсэн билээ. Бас "Өөрөөсөө бусдыг үргэлж үгүйсгэдэг, өөд нь гаргадаггүй, боломжийг нь боомилж, дэгээдэж, нударч, түгжилддэг, талцуулж, хагалдаг өөдгүй эр хүн" гэсэн гээч. Өдгөө энэ үгийг түүнд хэн нэгэн дахин хэлэх шаардлага гарчээ.

Тодруулбал, тэрбээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн зохицуулагч болжээ.

Насаараа төрийн өндөр дээд албан тушаал хашсан тэтгэврийн насны өвгөчүүлд монголын төр ямар өртэй гэж ажилд томилоод байгаа нь хачирхалтай. Тэрбээр, парламентад 12 жил суусан, Хөдөлмөрийн яамны сайдаар ажилласан, УИХ-ын дэд даргын суудалд тухалсан гэхчлэн улстөрийн арвин намтартай. Түүнийг ямартай ч “Эрдэнэс Монгол” ХХК-иас томилсон нь ойлгомжтой.

Я.Санжмятавын хувьд, Хөдөлмөрийн яамаар дамжуулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор олон зээл олгосон асуудалд нэр холбогдож, сонсголд дуудагдаж байв. Эл зээл дээр Х.Баттулгатай нэр холбогдож ирсэн. Мөн С.Наранцогт ч бас холбоотой тухай мэдээллүүд хөвөрсөн. Тэр М.Энхболдыг огцруулах Л.Оюун-Эрдэнийн цаасан дээр гарын үсэг зурж байсан юм. Энэ тухай өнөөгийн Ерөнхий сайд “Я.Санжмятав Төрийн гацааг гаргахын төлөө УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа” хэмээсэн удаатай. Тэр улстөрөөс явахаас өмнө МАН-д нүхээ ухсан гэсэн үг. Иймд ямар нэгэн албан тушаалд эргэн ирж буй нь энэ бололтой.

У.УЯН

 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нарантуяа өөрөө бас хүүхдээ дагуулаад буцаад ирсэн байдын хахаха

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Сайханбилэгийг мордуулсан этгээд.Явсан замаараа яваа!?

Галч
Галч

Далд орж санаа амраагаач ард иргэдийг

Зочин
Зочин

энэ хэд одоо боличоосой

Зочин
Зочин

Энэ томилгоо гэж хогийн сав болжээ.

Зочин
Зочин

ed nart urtei yumshig baih yumaa

Зочин
Зочин

Энэ засгийн царай нэг л буруу болчихлоо шүү

Зочин
Зочин

owwo zailj amraachee. ugiin baingiin amraltand ajil hiij uzsen bishdeee garuud uhehgui maaa

Зочиняадаг янхан бэ
Зочиняадаг янхан бэ

Хулгай хийж зохицуулах аан күй нээран

Зочин
Зочин

Маш зөв томилгоо хиижээ маш хөдөлмөрч аливаа зүйлийн эв зүйг олж оновчтой шуурхай шиидвэр гаргаж ажилладаг их туршлагатай зөв хүн дээ

Иргэн
Иргэн

Халтмаагийн тавиул!!! Ичих энэ тэр бол байхгүй!

Ажиглагч
Ажиглагч

Энэ төр засагийн удирдлага нэг л биш ээ, дандаа болж бүтэхгүй луйварчид хулгайчидыг шинээр сандал суудал зохиож тавиад байдаг,эсрэгээрээ ард түмэнд татвар торгууль л нэмээд байдаг, ард түмнийг хагаралдуулах бодлогийг нарийн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулалттай явуулаад байна уу!!!!! Ард түмэн эсэргүүцэж босгохыг л хүсээд байна. Боссон нөхцөлд өөрийн ард иргэд, хөрөнгөө хамгаална гэж ХЧА орж ирэх юм байна л даа

Зочин
Зочин

Яагаад энэ мэт үеэ өнгөрөөсөн юмнуудтай эргэж зууралдаад байдгийн бэ. Тэр чигт нь л явуулаач.

Зочин
Зочин

Балай гар үхээгүй байсан юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button