УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Тэмүүлэн гишүүний "Хуулийн хулгай" гэснийг хэрхэн тайлбарлав: Төсвийн таазад баригдвал зарим төсөл 15 жилийн дараа дуусна

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийг УИХ-ын 40 гаруй гишүүн боловсруулж, Т.Аубакир ахалсан.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Энэ бол Сангийн яамны захиалгат хууль. Гадаад өрийг төсвөөс гадуур зохицуулах гэж байна. Энэ бол хулгай, маш том эрсдэл" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ талаар хуулийн төслийг боловсруулж буй УИХ-ын гишүүд тайлбар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Хуулийн төслөө боловсруулаад бид ЕТГ болон Засгийн газраас санал авахаар явуулсан байгаа.

Өчигдөр нэр бүхий гишүүн хуулийн болон төсвийн хулгай боллоо зэргээр ярьсан тул тайлбарлахаар шийдлээ.

Гадаадын зээлээр хэрэгжиж буй мега төслүүд үндсэндээ гацсан. Урагшлах боломжгүй байдалд орсон. 2024 оноос бид дунджаас дээгүүр орлоготой орон болж, нэн хөнгөлөлттэй зээл авах боломжгүй болсон.

Цахилгаан станц, авто зам гээд олон төрлөөр гадаад зээлийг ашиглаж ирлээ. 45 хувь нь дэд бүтцийн чиглэлд явжээ.

Өрийн таазыг нэмэгдүүлэх гээгүй, нэмж зээл авах гээгүй. 12.6 их наяд төгрөгийн зээлийг ашиглаж байж энэ төслүүд дуусна гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн ЦС болон газрын тос дээр 5.7 их наядыг ашиглаж байж ашиглалтад орох юм.

2025 онд гадаад зээлээс ашиглаж болох тааз нь 1.5 их наяд байгаа. Газрын тосны үйлдвэр дээр 200 тэрбумыг л ашиглах таазтай. Гэтэл 2028 онд дуусах ёстой, ашиглах ёстой үлдэгдэл 4.8 их наяд дутуу. Эрдэнэбүрэн дээр 865 тэрбум. 70 Энэ янзаар явбал 10 жилийн дараа ашиглалтад орно.

Алдагдлыг нэмэгдүүлье гэж байгаа хэрэг биш. Төсөл нь эргээд зээлээ төлөх боломжтой шүү дээ. Иймд тэдгээрийн санхүүжилтийг төсвийн хязгаараас гаргая гэж байгаа. 1.8 их наядын ажил энэ жил хийх хэрэгтэй байна, та нар 200 тэрбум баталж өгсөн байнах гэж байгаа. Гэтэл хойшид тавигдаж буй мөнгөн дээр ч бид хүү төлдөг.

Хугацаа алдах тусам төслийн өртөг нэмэгдээд явчихдаг. 15 жилийн дараа энэ төсөл дуусна гэвэл төсөвт өртөг хэд болох вэ. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн ЦС бол ашигтай төсөл. Зургаан жилийн дотор өртгөө нөхөхөөс гадна импортыг орлоно.

Ингэж хөдөлгөе гэхээр хуулийн хулгай гэж нэрлээд байх юм.

Гадаад зээлээр хэрэгжиж байгаа гурван төсөл тутмын нэг нь хугацаа сунгагдаж явдаг. Эцсийн дүндээ татвар төлөгч нар л үүнийг төлдөг. Нэг удаадаа энэ хуулийг баталж, төслүүд хурдан ашиглалтад ороод, төсөл өөрөө зээлээ төлөх ёстой шүү дээ.

2025 онд гол нь бид алдагдалгүй төсөв баталсан мөртлөө тааз нь 1.5 их наяд. Дараа жил дахиад л энэ таазаар явбал нөгөө төслүүд 10-15 жилийн дараа л ашиглалтад орно.

Төсвийн тодотголыг бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Алдагдал 3 хувиас дээш болбол хийдэг. Гэтэд энэ алдагдлын асуудал биш. Тодотгоё гээд зардлаа багасгана уу гэхээс энэ төслүүдийн санхүүжилтийг нэмье гэж орж ирэхгүй шүү дээ.

Төсөл өөрөө үр өгөөжтэй, зээлээ өөрөө төлөх боломжтой бол УИХ нь ярилцаад, бүрэн эрхээрээ хуулиа баталж, ашиглалтад нь хурдан оруулъя гэж харж байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 15:15

Зээлээ эргэж төсвөөс төлнө биз дээ. Эрдэнэбүрэнгийн УЦС ашигтай ажиллаад зээлээ төлтөл хэдэн арван жил болно шүү дээ

Зочин
Зочин
5 сар 10, 2025 09:17

Албан таса-лгааны цонхоор амьдарлын чинь сайхан харагдуулаад өгье гэж байх шив дээ. Нөгөө фортуна өр бишээ өглөг гээд тэнэгтээд байдаг шиг л юм болох нь л дэ. Том төсөл явуулах нэрээр баахан зээл авч өр тавьж идэж уух л санаа шүү дээ. Төлөх эх үүсвэр нь төсвийн мөнгө байхад төсвөө зөв оновчтой удирд за. Биднээс авах татвар хураамж, төлбөр юу байдаг бүхнээ нэмэхийн дээдээр нэмээ биз дээ. Одоо та нар хэмнэлтээ хий. Наад 126-гаа цомхтого, байхгүй орон тоон дээр энд тэнд томилоод бгаа хэрэгтэй хэрэггүй гишүүд асануудаа цомхтого, бүтэхгүй хэрэгжихгүй, үр ашиггүй мега төслийн ТЭЗҮ гэж идэж уугаад бгаагаа зогсоо. Байтлаасаа улс эх орноо зарах нь дутаа юу. Нэг мэдсэн гадаад зээлээ төлж чадахгүй боллоо гээд эх орон газар шороог чинь авнаа л гэх биз. Энэ нөхдүүд зээлийн мөнгийг нь хувааж аваад гадагшаа гараад гараад явцгаачихна биз. Би хардах эрхтэй шүү. Бүүр нэг эргүү м�##�нууд бна гэж боддог юмуу хаашаа юм. Тэр Жавлантайгаа �######�аарай.

Холбоотой мэдээ

Back to top button