Танд хэрэгтэй

Сэрэмжлүүлэг: Говийн нутгаар 32, бусад нутгаар 26 градус хүрч халахыг анхааруулж байна

Тав хоногийн урьдчилсан мэдээ

-Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд-

5-р сарын 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-2025 оны тавдугаар сарын 09-ний 20 цагаас 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

-2025 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12, 14-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 16:14

ЯАНАА ЯАНА БҮГДЭЭРЭЭ ГОВИЙХОН МААНЬ ӨНГӨРЛӨӨ УРАН УХСАНААС Л БОЛЛОО ШҮҮ ДЭЭ?????????

Холбоотой мэдээ

Back to top button