Жиг ургажээ: Тавантолгой, Оюутолгойг шалгах ажлын хэсэг ахалсан П.Мөнхтулга нь С.Баярцогттой худ ургийн холбоотой

Стратегийн орд, төрийн хувь эзэмшил гэдэг аварга сэдвээрх УИХ-ын ажлын хэсгийг П.Мөнхтулга ахлахаар болов гэнэ. Энэ жил парламентад анх удаа хөл тавьсан, ийм галтай сэдэвт туршлагагүй, намраас хойш улс төрийн ямар ч сэдвээр өөрийн гэсэн байр суурь илэрхийлж үзэгдээгүй, харагдаагүй П.Мөнхтулга?
Ингээд гайхаж бодвол нэг сонирхолтой сэжим хэвлэлийн хуудаснаас сөхөгдөж байна. Юу гэвэл, П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар бол АН-д нөлөөтэй явсан улстөрч хүн. Түүнээс гадна, С.Баярцогттой худууд юм.
Ө.Пүрэвбаатарын охин Оюунтөгс нь С.Баярцогтын хүү Гомботой гэр бүл болсон байдаг. Нэг ёсондоо тэгэхээр П.Мөнхтулгын хүргэн ах бол С.Баярцогт болж таарлаа.
Нөгөө талаас Тавантолгой, Оюу толгой, стратегийн орд гэсэн сэдэв, түүнийг дагалдсан өнөөгийн улс төрд нууц ноёнтноор нэрлэгдэн, яригдсаар байгаа эзэн С.Баярцогт мөн. Энд нэг л жиг ургажээ.
Энэ ямар ажлын хэсэг юм бэ гэвэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар, өчигдөр байгуулагдсан. Ингэхдээ, УИХ-ын 2007 оны 27-р тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж,
- Оюу толгой
- Тавантолгой
- Цагаан суварга
- Асгатын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг боловсруулна. Боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлэх аж.
Ингээд энэ ажлын хэсгийг гэнэтхэн ахалсан П.Мөнхтулга хэвлэлд ярихдаа “Оюу толгой, Цагаан суваргын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон. Гэхдээ Тавантолгой, Асгат дээр одоо хүртэл тогтоол хэрэгжээгүй байгаа. Иймд энэ талаар саналаа тусгана, 27-р тогтоолын хэрэгжилтийг хангана” гэжээ.
Тэгвэл, УИХ-ын 2007 оны 27-р тогтоол гэж юу юм, 4 дэх заалт нь яагаад онцгой болж таарав?
Тогтоолын нэр: Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай.
Үр дүн: Нэгдүгээр хавсралтдаа заасан 16 ордыг стратегийн ордод хамааруулсан. Хоёрдугаар хавсралт дахь 39 ордыг, цаашид хамааруулж болох эсэхийг судалж үзнэ гэж тусгасан.
Харин дээрх ажлын хэсгийн гол анхаарлаа хандуулж ажиллана гээд байгаа дөрөвдүгээр заалтын хувьд,
“...Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэжээ.
Урьд ганцхан Ухаа худгийн асуудал яригдаж байлаа. Одоо Оюу толгой буюу “Антрэ гоулд” компани ид сэдэв болж байна. Цагаан суварга, Асгатын хувьд харьцангуй намжмал байгаа. Өргөн агуулгаараа, дахин ямар ордуудыг стратегийн ангилалд хамааруулах уу, ганцхан Тавантолгой гэдэг хэрүүлээс гадна бусадтай нь яаж хэлцэл хийх вэ гэдэг л анхаарал татаад байсан.
Гэтэл УИХ ажлын хэсэг байгуулахаараа гагцхүү яагаад заавал дөрөвдүгээр заалтыг анхаарч авч үзэх юм. Тэр дотор Оюу толгой, Тавантолгой тодорхой биш гэж үү. Асгат, Цагаан суварга ч тийм ойлгомжгүй хэрэг үү?
Үүнээс үзэхэд энд шинэ хөдөлгөөн орох гээд байна.
Ялангуяа Тавантолгой дээр нөгөө MCS-ийн Ухаа худаг орж ирнэ. Ухаа худгийг яах вэ, 34 хувийг нь төр авах уу гэдэг маргаан энд багтаж байна. Цаашлаад Гашуунсухайтын хэлэлцээр дагаад, Д.Амарбаясгалангийн нэр холбогддог Бортээг тэргүүтэй бусад “толгой”-нуудын хувь эзэмшил ч анхаарал татаад эхэлсэн.
Оюу толгой дээр “Антрэ гоулд” өөрийн лицензийг хөдөлгөх гэж буй. Ингэхдээ 2009 оны Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр явна гэсэн. “Антрэ Гоулд”-ын томоохон хувьцааг “Рио Тинто” өөрөө эзэмшдэг болчхоод байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол өнөөдөр сөхөгдөж байгаа “Антрэ Гоулд”-ын лицензээс тусдаа ойлголт юм. Одоо Засгийн газар хөрөнгө оруулагч талтай дахиад л хэлцэл хийх, Антрэ дээр тусдаа гэрээ байгуулах асуудлыг шахаж, шаардаж байна.
Ийм эмзэг цэг үед, Тавантолгой дээр ч, Оюу толгой дээр ч эрх ашигтай явж ирсэн С.Баярцогтын гэр бүлийн хамаатан П.Мөнхтулга гэгч ажлын хэсэг ахалдаг нь ямар учиртай вэ?
Тавантолгой: С.Баярцогт MCS-ийн “Бела Виста” хотхоноос яаж байр авснаа нотолж чадаагүй тул гурван шатны шүүхээр ял авч байв. Тавантолгойг “Энержи ресурс”-т өгөх Ч.Сайханбилэг нарын фракцын том нөлөөтөн. Бүр 1990-ээд онд Японы JCI байгууллагыг тэр Ч.Сайханбилэгийн хамт оруулж ирсэн. Харин MCS-ийн Ж.Оджаргал JCI Mongolia байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Нөгөө Ж.Баярмаа гишүүн ч энд нарийн бичгийн дарга хийдэг байлаа. Ухаа худгийг “Энержи ресурс”-т өгдөг жил С.Баярцогт Сангийн сайд, дараа нь Сү.Батболдын Засгийн газарт дахин улирч ажилласан. Сэлэнгэ дэх MCS-ийн “Спирт бал бурам”-ын нууц эзнийг С.Баярцогт ч гэж ярьж ирсэн. MCS-тэй, Тавантолгойтой холбогддог сэжим маш олон.
Оюутолгой: С.Баярцогт 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний төслийг нь бэлтгэсэн хүн. Бэлтгэж байхдаа, хөрөнгө оруулагч компанийнх нь хувьцааг худалдаж авч, ашиг сонирхлын зөрчил гаргасан. Эхнэрийнх нь хамаарал бүхий компани Оюутолгойгоос их хэмжээний ажил үйлчилгээ үзүүлсэн. Эдгээр нь нотлогдож, С.Баярцогт гурван шатны шүүхээс ял сонссон хүн. Гэвч УДШ шийдвэрээ нэгэнтээ гаргасан атлаа хэргийг прокурор луу шилжүүлж, прокурор хэрэгсэхгүй болгочихсон түүхтэй. Энэ процессыг хуулийнхан өнөө хэр ойлгодоггүй, тайлбарлаж чаддаггүй. С.Баярцогт хэзээ ч өөрийнх нь хэлдгээр цагаатаж байгаагүй.
УИХ-ын ажлын хэсэг гэж нэг иймэрхүү юм байгуулагдаад авлаа. П.Мөнхтулгаар ахлуулаад, С.Баярцогтын нөлөө орохгүй гэх баталгаа байна уу. Тэгээд ч сураггүй, сул гишүүн шахуу явсан П.Мөнхтулга ийм том асуудал дээр гараад ирж байгаа нь С.Баярцогтын л нөлөө биш үү?
П.Мөнхтулгаа байг гэхэд ажлын хэсгийн гишүүдэд нь ч зангараг, туршлага алга. Р.Батболд, Ш.Бямбасүрэн, Б.Жаргалан, П.Пүрэвдаваагаас эхлээд бүр М.Нарантуяа-Нара хүртэл багтчихжээ.
Уг нь ард түмэн Засгийн газар биш УИХ-даа, элч төлөөлөгчдөдөө итгэмээр байдаг. Гэтэл УИХ нь ажил хийхээрээ нэг иймэрхүү холион бантан зуурдаг л болж гэлтэй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юун хүргэн ах вэ, эгчтэй нь Баярцогт суучаа юу, эгчийнх нь хадам аав нь Баярцогт гээч хахаха
БАЯРЦОГТОД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО ЁСТОЙ ГОЁ ЮМ БОЛЖ БАЙНА ШҮҮ ЭНЭ ХОГИЙН АМАРБАЯСАГЛАН ЧИНЬ ХАРИН ЖИНХЭНЭ САМАРКА САМДАН ШИВ БОЛИОЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
Энэ пяздануудаа болиочээ
Энэ ч нэг л биш болжээ Нөлөө орсон бололтой Бас тэгээд л нөгөө оюутолгойн гэрээ шиг хувь эзэмшдэг нэртэй ашиг олдодгүй , ашгаа дансны аргаар �##�га болгочихдог нэг тиимэрхүү юм болж магадгүй дээ
Мэдэх нэг чнэр �##�га. Ямар чтуршлагагүй нөхдүүд бна ш тээ
Энэ засгийн газар их хур�##� таарв�##� таарна
Хүргэн болгоод шаачих юм аа.Увайгүй бичвэр
ОТ, Баярцогт ялжээ.
Амарбаясг�##�ан бантан зуурчээ
za tegwel chonond honi hadgaluuldag..ulger boljee
Ёстой тоглож бна дөө. Улны үхэрнүүд хара�##� сууж бхаас өөр яадын
Японы JCI байгууллага ч гэх шиг, Үнэн хөлдүү �######�сролгүй shitguulch юмаа
Hezee ch unen mun ni ilrehgui luiwarchid, aimshigtai arwan tawan tolgoitoi atgaaljin har mangasnuud yma
Баярцогт гэдэг хурлийз п.и.из.да ард олны эрх ашигт харшилсан элдэв зүйлд байнга холбогдох юм.Муу новштой тооцоо хийх цаг ирнээ.Үйлийн үр чинь бүрэлдэж дууссан.
Амарбаясг�##�ан өмдөдөө �##�дсан чацгаа цэвэрлэх гэж тун ч будилж байх шиг байна . Бортээгээ шилжүүлж нэг үзлээ ... Ер нь Оюунэрдэнэ , Амарбаясг�##�ан нар ХҮНИЙ ГАРААр МОГОЙ АТГУУЛАХ л арга барилтай хүмүүүс . Үр могой нь АН . Тэгж л хамтарсан засаг байгуулсан . ХОР МОГОЙ нь хэдэн сайд нь - дээр авлигач гишүүд нь ...
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Авилгaлын эсрэг хуульд эрх ашгийн зөрчилтэй хүмүүс aлбан тушaaл хаших ёсгүй, ял эдэлнэ гэж бичсэн. Жирийн иргэн ингэж ажилд орсон бол шоронд сууж байгаа. Баярцогтын худ гэхээр хийсэн бузар булай үйлдлээсээ өршөөгддөг байж болохгүй.
Баярцогт үнэхээрийн урт гартай овт шар юмаа энэ тэнд гар хөлөө шургуулахдаа толгой нь их ажиллах юмоо энэ улсын төлөө ингэж овжин ажилласан болч яая гэхэв
Ulaan guuligachinguud
УИХ болон ИХ дарга энэ �######� бөөр нийлсэн хулгайчуудаа нууцаар боломж олгоод хувь хүртээд явдаг болж ийм байв�##� ард түмэнд та нарыг огцоруулах боломж байгаа шүү
Бүх нийтээр ажил хаяж энэ ИХ ыг тараая хэтэрлээ
бичсэн сэтгэгдэл оруулаггүй ээ